fbpx Сэтгүүлч Ж.Тэгшжаргал: Залуу насны өдрүүдээ байгаа чигээр нь авч үлдэхийг хүссэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 7 секунд

Сэтгүүлч Ж.Тэгшжаргал: Залуу насны өдрүүдээ байгаа чигээр нь авч үлдэхийг хүссэн

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын эзэн, “Гэрэг” сэтгүүл, UB.Life сайтын эрхлэгч, сэтгүүлч Ж.Тэгшжаргал өөрийн 25 эсээ, тэмдэглэлээс бүрдсэн “25” номоо хэвлүүлж, өчигдөр нээлтийн баяраа хийлээ.

Тэрбээр “Хүмүүс нас тогтож, амьдрал үзсэн хойноо л дурсамж, тэмдэглэл бичсэн байх нь элбэг. Гэвч залуу насандаа юу бодож, юу хийж явсан нь түүнд нь маш товч, заримдаа огт дурдагдаагүй байх нь ч бий. Тийм болохоор бүхнийг туулж, дүгнэсэн цэгнэсэн номууд байдаг. Харин би тэгэхийг хүсээгүй. Залуу насны өдрүүдээ байгаа чигээр нь авч үлдэхийг хүссэн маань ном бичих шалтгаан болсон” гэсэн юм. 

Ж.Тэгшжаргал 25 нас хүртлээ бичсэн эсээ, тэмдэглэлүүдээ эмхтгэж мөн шинээр таван бүтээлээ номдоо багтаажээ. Түүний “25” номыг “Өнөөдөр”, “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч асан, одоо УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Батбаатар ариутган шүүсэн аж. Найман жилийн өмнө “Өнөөдөр” сонинд ажиллаж сэтгүүлчийн гараагаа эхлүүлсэн Ж.Тэгшжаргалын анхны ном араасаа олон бүтээлийг дагуулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр онцолж байв. “25” номын нээлтийн баярт сэтгүүлч Ж.Тэгшжаргалын гэр бүлийнхэн, найз нөхөд нь төдийгүй хэвлэл, мэдээллийн салбарын төлөөллүүд оролцсон байна. 

“25” номын өмнөтгөл хэсгээс: 

“Хорин нас бол би үнэндээ юу ч мэддэггүй юм байна гэдэгтэйгээ эвлэрэхэд хэтэрхий омголон, чухам тэр л эрчилсэн их ааг омгоороо бүтэлгүйтлийн ханыг хэчнээн удаа мөргөж унасан ч ажрахгүй босож ирээд ахиад хэдэн удаа мөргөсөн ч надад нас бас тэнхээ байна гэдгээ мэдэрдэг давлиун үе юм. Харин хорин таван нас гэдэг адилхан алдаагаа ахиад нэг давтахад л хорвоо дэлхий бүгдээрээ чиний эсрэг босож, бодит амьдралын нударга нэг буултаараа л үзэж туулж, итгэж найдаж, хийж гийгүүлсэн бүхнийг чинь хумхын тоос болгон хөсөр унагахтай хэчнээн эвлэрэхгүй байя гээд аяндаа тэнхэл хүрэхгүй тийм л нас ажээ. 

Өдий хүртэл надад ирсэн амьдралын туршлага, зөвлөгөөнүүдийг хогийн сав уруу нясалж байх зуур минь хэн нэгэн залуу хүн ирээд хэрэг гарган зөвлөгөө хүсвэл “Хэнийг ч бүү сонс, 4.5 тэрбум жилийн турш эргэлдсээр байгаа энэ дэлхий дээр толгой нь эргэж, самуураагүй нэг ч хүн үлдээгүй” гэж хэлнэ дээ гэж бодоод инээмсэглэн алхсан тэр мөчөөс би жинхэнэ өөрийнхөөрөө амьдарч эхэлсэн билээ. 

"Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдыг саатууллаа

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​