fbpx МАН-ын залуус Н.Энхбаяртай тохирохыг оролдож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 33 секунд

МАН-ын залуус Н.Энхбаяртай тохирохыг оролдож байна

            Өнгөрөгч 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын дотоодын дайн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дотоодын самуунд идэгдсэн эрх баригч намын хувьд энэ улс орныг өөд татах нь бүү хэл улам доройтуулж байна. Засгаа, намаа авсан эрх мэдэлтнүүд ажил гэхээсээ илүүтэй томилгоонд улайрсан өдрүүд үргэлжилсээр. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэхүү гал улам асч, өдгөө туйлдаа хүрснийг саяхан болж өнгөрсөн нууц гэмээр уулзалт хэлж өгнө. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахад оролцсон 33-ын бүлгийн нөхдийн хувьд ашиг хувиа хүртэхээр хүлээж байгаа бол 32-ын бүлгийн зарим залуус ирэх 2020 онд МАН ялагдах нь ойлгомжтой гэж үзсэний учир эртхэн нүхээ малтахаар шийдсэн гэдгийг хэлж байна. Тиймээс тэд өдгөөгийн намын аппаратнаас зайтайхан шиг улстөрийн бүлэглэл үүсгээд 2020 оны ялагдлыг ажиглах үлдлээ гэсэн зүйл ярьж байна.

            Үүний зэрэгцээ намаа булаалгаад буй Н.Энхбаяртай ч уулзалдсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Нам дотоодын ялагдлаа тэвчиж чадахгүй байгаа залуусын хувьд Н.Энхбаяртай байтугай чонотой нэгдсэн ч нэгдэхээр улайрсан байгааг бид бүхэн мэднэ. Тиймээс МАН-ын угшилтай олон хүнийг урвуулж одсон Н.Энхбаяртай тохирч чадаж гэмээнэ 2020 оны сонгуулийн дараа МАН-ыг өөрсдийн болгох учиртай гэдгийг бүлэг залуус сайтар ойлгосон бололтой. Харин ингэхийн тулд МАХН-аас нөлөөлөхүйц нөхдийг МАН-д элсүүлэх ажиллагааг ч ирэх 2018 оноос тууштай хийхээр төлөвлөжээ. Чухам элсэгчдэд хэрэгтэй нь хэд байгаа гэдэгт эргэлзээ төрөхөөс өөр аргагүй.

            Хэрвээ ирэх 2020 оны сонгуульд МАН ялагдал хүлээвэл дүрэм ёсоор У.Хүрэлсүх намынхаа даргын суудлыг өгч таарна. Өгөхдөө тэрбээр өөрийнхөө байр суурийг хадгалж үлдээх зорилгоор хэн нэгнийг намын даргад зүтгүүлж таарна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө талын хүнийг зүтгүүлнэ. Тиймээс ирээдүйн намын даргад өнөөдрөөс бэлдэхгүй бол ахиад хоосон хоцрох магадлал байгаа учраас тэд ийн төлөвлөгөө зуржээ.

            Гэхдээ нэг асуудал бий. Энэ нь Н.Энхбаяртай хэрхэн аижллах вэ гэдэг тэдний хувьд том асуудал. Хэсэг бүлэг залуус бүү хэл монголын бүхий л улстөрийн хүчнийг тэр чигт нь залгиж асан Н.Энхбаяр ах нь тийм ч найдаад явах хүн биш учраас сайтар бодолцохгүй бол хажуу бөөрнөөсөө нудруулж мэднэ. Энэ мэт улстөрийн үймээнээс харж байхад ирэх 2020 онд МАН ялагдах нь ойлгомжтой харагдаж байна. Нөгөө талаар өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал тэднийг ялалт өөд хөтлөх ямар ч боломжгүй гэдгийг ч харуулж байна. Хамгийн гол нь МАН-ын залуус Н.Энхбаяртай уулзах хэрэг байсан уу, үгүй юу гэдэгт хамаг учир бий.

Х.Бат

Шуурхай.мн 

Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр
Д.Сарангэрэлийн томилгоонд саад болсон дархан аваргын эхнэр
 
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​