fbpx Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж Хятадуудтай нийлэн Хамрын хийдийн тусгай хамгаалалттай газар руу дайрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 45 секунд

Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж Хятадуудтай нийлэн Хамрын хийдийн тусгай хамгаалалттай газар руу дайрч байна

Дорноговь аймгийн нутаг дахь Хар тал буюу Хамрын хийд орчмын газрыг Хятадын компаниуд хууль бусаар эзэгнэж, нүүрс олборлохоор улайрч буй талаар сүүлийн хэдэн сарын турш хэвлэл мэдээллийнхэн удаа дараа олон нийтэд түгээж байгаа билээ. Манай сайт мөн энэ тухай урьд нь нийтэлж байсан юм. Тэгвэл ойрноос тэнд хууль зөрчигчдийн нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй болоод байна.

Хамрын хийдийн эргэн тойронд Хятадын “Оуяашиёоу”, “Даблью эс жи эл” болон Монгол эзэнтэй “Олон ихт баян” зэрэг компаниуд дахин ашигт малтмалын орд газрыг хувааж авахын тулд “Оуяашиёоу” компанийнхаа 2009 онд цуцлагдсан гурван лицензийг хууран мэхлэх замаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргуулан 2017 онд сэргээсэн байлаа. Уг нь тэдгээр компаниудын лицензтэй талбайг 2014 онд орон нутгийн хамгаалалтанд авч, Хамрын хийд гэх мэт түүх соёлын дурсгалт газрыг онгон дагшин хэвээр хадгалж үлдэхийг дорноговьчууд анхнаасаа зорьж тэмцэж байсан юм. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын албаныхан нь лицензийг сэргээхэд хууль бусаар оролцоод бөөн гай тарьж байна. Хамрын хийд орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан баримт бичгүүд нь Ашигт малтмал, газрын тосны газарт хүргэгдсэн байхад Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэг мэтийн хүмүүс  зориуд тэгэхээс тэгэх гэсэн шиг уг бичиг баримтуудтай танилцаагүй дүр эсгэж байжээ. Үгүйдээ ядаж Дорноговь аймгийнхнаас огт асуулгүй, аймгийн удирдлагуудынх нь тайлбарыг шүүх дээр огт сонсохгүйгээр “Оуяашиёоу” компанийн 2009 онд цуцалсан лицензүүдийг сэргээх шийдвэр гаргасныг хуйвалдаан гэхээс өөр юу гэх билээ. 

Хятадын “Оуяашиёоу”, “Даблью эс жи эл” компаниуд нь өнгөрсөн өвлөөр Хар тал буюу Хамрын хийдийн ойролцоо мянга гаруй ажилчдынхаа байр савыг барьж угсарч эхлэх үед Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрынхан нөхцөл байдал бишдэж буйг мэдээд үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авснаас хойш тэнд лицензийг цуцлах талаар одоо болтол олигтой юм хийгдээгүй байгаа нь тун харамсалтай. Тэр бүү хэл  “Даблью эс жи эл” команийнх нь лицензтэй талбайгаас нэлээд хэсгийг шилжүүлж авсан “Олон ихт баян” компанийнхан нь өдгөө ёстой жинхэнэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэв гэгч болж байгаа аж. Тус компанийн захирал Б.Балдорж гэгч нь цөөн хэдэн ирвэс нутагшиж буй Өмнөговь аймгийн Тост, Тосон Бумбын нурууны алтанд шунаж, баахан хэл амны бай болж яваа  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү гэдгээрээ гул барин тийнхүү намайг хэн хэлж нохойг хэн саахав гэсэншүү дураар аашилж байна. Энд хамгийн хачирхалтай нь Б.Балдоржийн “Олон ихт баян” компани болон Хятадын “Даблью эс жи эл” компаниуд 2017 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх лицензүүдийг сэргээх шийдвэр гарснаас хойш 2-3 сарын дараа байгуулагдсан байх юм. Тэгээд Хятадын “Оуяашиёоу” компанийн лицензтэй талбайг одоо хуваан эзэмших хуурамч гэрээгээр халхавчлан тийнхүү улайран дайрч байна.

Б.Балдорж нь өнгөрсөн өвөл Хамрын хийдийн ойролцоо ашигт малтмал олборлохоор техник хэрэгслүүдээ аваачаад хулгайгаар төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэр барих гэж байлаа. Харин нутгийн иргэд нь төрийн бус байгууллагуудтай хүч хавсран тэмцэсний хүчинд   тус аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн нутаг дэвсгэр, Худагт гэдэг газарт үйлдвэрийн суурь тавьж, цахилгааны агаарын шугам татаж эхлээд байсныг зогсоож чадсан юм. Аймгийн мэргэжлийн хяналтынхан ч бас хууль бус үйл ажиллагааных нь актыг тавьсан байлаа. Гэвч Б.Балдорж нь одоо хууль бус газартаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гээд зүтгэж байна.

Тэгвэл Дорноговь аймгийн удирдлагууд харин дээрх команиудын лицензийг цуцлуулахын оронд өөр газарт лицензийг нь шилжүүлэн эзэмшүүлэх тухай яриад явж байгаа нь бүр ч сонин юм. Тэр бүү хэл, Б.Балдорж нь өнгөрсөн сарын эхээр Ашигт малтмал газрын тосны газарт илгээсэн “хүсэлт” гэсэн бичигтээ “...Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцуулан зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах эсэх талаар урьд өмнө огт мэдэгдэж байгаагүй...” гэх мэтээр илэрхий мугуйдлан дайрсан байх юм. Нэг үгээр хэлбэл, хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч болж буй ажээ. Зүй нь ном ёсоороо бол Б.Балдорж гэгч нь Хамарын хийд орчимд байгаа Хар талын хууль бус тусгай зөвшөөрлийг хуйвалдаж гаргасан шүүхийн шийдвэрийн дараагаар байгуулсан “Олон ихт баян” компанидаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах гэсэн юм бол аймгийн удирдлага, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нь хандах учиртайсан. Түүнээс биш Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан нь Б.Балдоржийн өөдөөс тосож гүйгээд “Энэ талбай чинь орон нутгийн хамгаалалттай” энээ тэрээ гээд тайлан тавиад явахгүй нь мэдээж. Гэтэл өдгөө Б.Балдорж нь тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан Хар тал буюу Хамарын хийд орчмын газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 2014 оны шийдвэрийг тийнхүү мэдэн будилж, эсэргүүцэн жүжиглэх нь дэндүү ёс жудаггүй явдал ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгог
С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгог
 
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​