fbpx Зэсийн луйврын "ЗЭС" цухуйлаа...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 28 секунд

Зэсийн луйврын “ЗЭС“ цухуйлаа...

Өмнөд Африкийн Стандарт банкнаас Жаст групп ХХК-ийн авсан зээлд Эрдэнэт үйлдвэр ХХК батлан даалт гаргасан бөгөөд тус зээл төлөгдөх найдваргүй болсноор өр төлөх хариуцагчаар улсын үйлдвэрийн газар татагджээ. Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүхийн шийдвэр, нэхэмжлэгч Стандарт банкны талд гарсан тул Эрдэнэт үйлдвэр ХХК өр төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

Арбитрын шийдвэрийн дагуу 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой. Гэвч “Оcean Partners” /Океан партнерс/ компанийн зуучлалын тусламжтай 40 сая ам.долларыг Засгийн газар төлж барагдуулахаар шийдвэрлэсэн тухай Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны баасан гарагт олон нийтэд мэдэгдэл хийсэн билээ. Гэвч энэхүү маргаантай холбоотой гарсан зардал 40 сая ам.доллароор тогтохгүй юм. Үүнд:

 

Стандарт банканд өр төлөх явцад гарсан бусад зардлууд:

-Таylor wessing LLP өмгөөллийн компанид 10.8 сая фунт стерлинг /2018.12.31 ханшаар 36.3 тэрбум төгрөг/,

-Орчуулгын зардалд 75.6 сая төгрөг,

-Эрдэнэт үйлдвэр ХХК-иас тус Арбитрын шүүхийн хуралтай холбоотой томилолтын зардалд 1.37 тэрбум төгрөг,

Pinsent Masons компанид төлсөн шинжилгээний хөлс 33.3 мянган ам.доллар /2018.12.31 ханшаар 111.5 сая төгрөг/ болжээ.

Ийнхүү “Оcean Partners” компанид шилжүүлсэн 40 сая ам.доллараас гадна 37 тэрбум 871 сая төгрөг нэмэгдэж, нийт дүнгээрээ 143 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

 

Хачирхалтай зуучлал

 

Шадар сайд Ө.Энхтүвшин, "эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Стандарт банкны төлбөрийг хийхэд “Оcean Partners” /Океан партнерс/ компани зуучилсан гэж мэдэгдсэн нь анхаарал татна. Яагаад гэдгийг тайлбарлая.

 

Стандарт банкны нэхэмжлэлтэй Арбитрын шүүх хуралдаан зургаан удаа болжээ. 2016 оны тавдугаар сарын 21-ний өдөр үндсэн зээлд хамаарах 51 сая ам.доллар, 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр шүүхийн ажиллагаанд зарцуулсан гэх 14.44 сая ам.долларын зардал, үндсэн зээлд хамаарах 26.78 сая ам.долларын хүү, нийтдээ 41.22 сая ам .долларыг Эрдэнэт үйлдвэр XXК-иас гаргуулах арбитрын шийдвэр гарчээ. Ийнхүү Стандарт банк бүтэн гурван жил шаргуу хөөцөлдсөн нь үр дүнгээ өгсөн хэрэг. Нэгэнт олон улсын шүүхийн шийдвэр гарсан тул зэсийн баяжмал олборлогч дэлхийн хэмжээний томоохон компани болох Эрдэнэтээс мөнгө гаргуулах шиг амархан асуудал байхгүй.

Хэрэв үйл ажиллагаа нь дампуурах магадлалтай компани байсан бол Стандарт банк эрсдэлээ тооцон зуучлалын мэргэшсэн компани хөлслөн тодорхой хувиа олж авахыг хичээх байсан байх. Харин Эрдэнэтийн хувьд ийм эрсдэл байхгүй. Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэх бичгүүд трейдэр компаниудад ирж, борлуулалтын орлогоос шууд суутгах нь тодорхой болчихсон байв. Гэтэл Стандарт банк, зуучлагч компаниар дамжуулан хагас хугас төлбөрөө авч гэнэ дээ. Зуучилсан гэх “Оcean Partners” бол санхүүгийн зах зээл дээр өр зуучилдаг мэргэшсэн компани огт биш. Харин Эрдэнэтийн зэсийн баяжмалыг олон жил борлуулсан трейдэр компани. Тиймээс “зуучлал” гэдэг үгний цаана маш их “булхай” нуугдаж байна гэж хардах бүрэн үндэслэл байна. Монголчууд бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 29 жил өнгөрчээ. Зах зээлийн нийгэм бизнес дээр оршин тогтдог. Компани, ашиг орлого олохын тулд бизнес хийнэ. Харин банк бол санхүүгийн зуучлагч. Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж аваад хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд олгож, тэдний хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэх үүргийг хүлээдэг байгууллага. Компани ч, банк ч ашиг орлоготой байж оршин тогтноно. Хоёулаа ашгийн төлөө байгууллага. Хэрэв бизнес ашиггүй бол дампуурна. Ашигтай ажиллахын тулд орлоготой байх ёстой гэх энгийн ойлголтыг тайлбарлах шаардлагагүй биз.

Гэтэл Стандарт банк, зуучлагч компаниар дамжуулан хагас хугас төлбөрөө авч гэнэ дээ. Зуучилсан гэх “Оcean Partners” бол санхүүгийн зах зээл дээр өр зуучилдаг мэргэшсэн компани огт биш. Харин Эрдэнэтийн зэсийн баяжмалыг олон жил борлуулсан трейдэр компани. Тиймээс “зуучлал” гэдэг үгний цаана маш их “булхай” нуугдаж байна гэж хардах бүрэн үндэслэл байна.

 

Хэрэв “Оcean Partners" компани өөрийн үйл ажиллагаатай нь огт холбоогүй хэн нэгэн зальт этгээдийн өрийг төлдөг, Стандарт банк хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгийг шүүхээр гаргуулж авах нь тодорхой болчихсон байхад татгалзаад тал хагасыг нь аваад эхэлбэл энэ хуулийн этгээдүүд хоёулаа дампуурсан байх учиртай. Гэвч “тохиролцсон” гэх ганц үгний цаана тэдэнд илүү их ашигтай, харин баялгийн эзэн бидэнд дэндүү хохиролтой хэлцэл байж таарах нь.

Асуудлыг нарийвчлан судалж үзвэл Жаст групп ХХК бизнест гэнэт хүч түрэн орж, балагтайгаар төгссөн түүх нь 2006-2013 он болж байна. 2006 онд Эрдэнэт үйлдвэр ХХК Өмнөд Африкийн Стандарт банкнаас 30 сая ам.долларын зээл авахын тулд тур данс нээж, зэсийн баяжмалын орлогоо тус дансанд байршуулж зээлийнхээ баталгаа болгож байжээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр ХХК төрийн өмчийг барьцаанд тавьж, өөрөө зээлээ ашиглалгүй, хувийн компанид өгч эхэлж. Энэхүү зээлийн төлбөрөө трейдэр компаниудын борлуулалтын орлогоос төлсөн байх юм. Ийнхүү Монгол Улсад дэлхийн хаана ч байхгүй, супер давамгай эрх мэдэлтэй “нэгэн компани” мэндэлсэн ажээ. Нөгөө талаар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний зэсийн баяжмалын орлогыг зээл хэлбэрээр угааж “хууль ёсны мөнгө” болгох гол үүргийг энэхүү компани гүйцэтгэж гэх хардлага шууд төрж байна. Ийм “супер давуу эрх” зөвхөн төрийн маш өндөр албан тушаалтны ивээл дор үүсэж бий болно.

 

Трейдэр компаниудаас авч байгаа зэсийн баяжмалын төлбөрийн хэдэн хувь Монгол руу орж ирсэн, хэдэн хувь нь оффшор данс руу шилжиж, хэд нь гадаадад үл хөдлөх хөрөнгө болсныг мэдэх боломжгүй. Яагаад гэвэл энэ бүх гүйлгээнүүд “нэхэмтгий мөртөө авдаггүй" этгээд авиртай гадны банкаар хийгджээ. Хэрэв Стандарт банкны трейдэр компаниудын орлого, шилжүүлэгтэй холбогдох бүх гүйлгээнүүдийг шалгаж чадвал, хэн гэгч даргын ивээлд цэцэглэсэн “хулгай, дээрэм" гэдгийг тогтоох шиг амархан зүйл алга.

Төрийн өмчит компани Эрдэнэт үйлдвэр нь онцгой эрх” бүхий Жаст групп ХХК, эрхэлдэг үйл ажиллагаа нь туйлын эргэлзээтэй гадаадын хуулийн этгээдүүдтэй хамтран ажиллаж байсан нь өдгөө тодорхой болжээ. Энэ нь хууль бус үйлдлээ нуун дарагдуулах сонгодог схем л дээ. Олон жилийн турш үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар Эрдэнэтээс хувь хүртдэг гэх ам дамжсан яриа байдаг ч өнөө хүртэл нотолсон нь үгүй. Тэгвэл энэ удаагийн “өрийн маргаан’’ улс төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнууд, улсын үйлдвэрийн газраас хувь хүртэж байсан, энэ нь олон жил үргэлжилж байгааг батлах сайхан боломж юм. Тиймээс дараах асуудлуудыг хууль хүчний байгууллагууд шалгаж тогтоох шаардлагатай байгаа юм.

 

Үүнд:

1. Улсын үйлдвэрийн газар, хувийн компанид зээл авч өгөх эсвэл зээлийн батлан даалт гаргасан нь хууль зөрчсөн эсэхийг тогтоож, хариуцлага тооцох,

2. Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Стандарт банкинд нээсэн хоёр түр дансыг хувийн компани олон жилийн турш ашиглан асар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийж байхад Эрдэнэтийн удирдлага мэдээгүй байх үндэслэлийг тодруулах,

3. Трейдэр компаниудын зэсийн баяжмалын борлуулалтын орлогын мөнгөн хөрөнгө, Стандарт банкнаас өөр ямар улсын... тоот дансууд руу шилжсэн гүйлгээг тогтоох,

4.1998 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа гэх “Оcean Partners” гэх компанийн зээл, борлуулалтын санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулж дүгнэлт гаргуулах,

5. Цаашид луйврын санхүүгийн схем байх өндөр магадлалтай ийм үйлдлүүдийг таслан зогсоож, зэсийн баяжмалын борлуулалтыг ил тод нээлттэй болгох,

6. Монгол Улсад хохирол учруулсан төрийн өндөр албан тушаатнуудад зохих хариуцлага тооцох,

7. Нийт хохирол болох 143 тэрбум төгрөгийг буруутай хүмүүсээр яаралтай төлүүлж, улсыг нэн даруй хохиролгүй болгох шаардлага зүй ёсоор У. Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт ногдож байна.

Дээр дурдсан асуудлуудыг шалгахын тулд гадаадын хууль хүчний байгууллагуудтай нягт хамтарч ажиллах, манай АТГ-т санхүүгийн өндөр мэдлэгтэй хүнийг удирдах албан тушаалд томилох зэрэг өөрчлөлтийг хийх нь зүйтэй болов уу.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдпын үзэл баримтлалын 3.2.3.6-д, “Гадаад, дотоод томоохон төлбөр, тооцоо, зээл, аккредитивийн хөдөлгөөнд хяналт тавих, эдийн засаг, санхүүгийн салбарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгаж шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцсон байх өндөр магадлалтай, “мөнгө угаах”, “улсын эрдэс баялгийг хувьдаа ашигласан” байж болох асуудлыг хяналтдаа авч таслан зогсоох үүрэгтэй. Түүхий эдийн экспорт голлосон Монгол Улсын эдийн засагт байгалийн баялаг, нөөцөд тавих хяналт алдагдсан, төрийн өндөр албан тушаалтнууд бохир схемд оролцсон байх магадлал байгаа нь ноцтой гэмт хэрэг билээ.

 

Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж

Г.ӨНӨРБАЯР: Маргааш нийслэл, 21 аймагт нэгэн зэрэг “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ“ болно
Г.ӨНӨРБАЯР: Маргааш нийслэл, 21 аймагт нэгэн зэрэг “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ“ болно
 
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​