fbpx Хууль захиалдаг банкууд буюу “том ах” нарын тоглоом
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 30 секунд

Хууль захиалдаг банкууд буюу “том ах” нарын тоглоом

Монгол Улсын санхүүгийн секторын 90 шахам хувийг арилжааны банкууд эзэлдэг. Түүн дотроо Хаан, Худалдаа Хөгжлийн банк гэсэн хэдхэн ТОМ банк 68 хувийг эзэлдэг билээ.

Сүүлийн 20 шахам жил энэ схем өөрчлөгдсөнгүй. Хэдхэн том банкууд нь эдийн засаг болон улстөрд нөлөөгөө хадгалж, бусад өрсөлдөгчдөө шахах, бизнесийг нь булаах зэрэг зохисгүй байдал гарсаар байна. Бүр даварсаар банкны салбараасаа ч хальж, “Эрдэнэт” үйлдвэр, Дарханы төмөрлөг, Хөтлийн цементийн үйлдвэрийг авчихаад хээв нэг сууж байна. Өдий болтол гадны банкуудыг оруулах талаар санаа санаачлага гарах бүрт эдгээр “ТОМ АХ” нар тас цохин, өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлсээр ирлээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачилж хэлэлцүүлж байгаа “Зээлийн хүүгийн дээд хязгаарын тогтоох” хуулийн ард нөгөө л “ТОМ АХ” нар байгаа гэж хардах үндэслэлтэй байна. Энэхүү хуулийн дагуу бүхий л санхүүгийн компаниудын зээлийн хүүг 18 хувиас 24 хувиар хязгаарлахаар болсон нь “ТОМ АХ” нарт л ашигтай байхаар харагдаж байна.

 

Банкуудын эх үүсвэр дотор хамгийн амттай хэсэг нь ААН-үүдийн харилцах данс гэж хүүгүй шахуу эх үүсвэр байдаг ба хамгийн олон салбартай томоохон банкууд л үүнийг олж авдаг. 2018 оны байдлаар ТОМ гурван банк нь Монгол улсын банкны салбарын нийт Харилцах ба хадгаламжийн 80 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр банкууд хамгийн бага эх үүсвэртэй мөнгө татаж чаддаг ба зээлийн хүүгээ хамгийн бага байлгаж, хамгийн эрсдэлгүй найдвартай харилцагчдыг сонгож зээл олгох боломжтой. Бусад жижиг банкууд болон Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллагууд жилийн 20 шахам хувийн өндөр өртөгтэй их үүсвэр олж, түүнийгээ “ТОМ АХ” нарт гологдсон эрсдэлтэй гэгддэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл болгон өгдөг.

Сүүлийн үед Lend.mn, Zeely гэх мэт компанийн залуучууд Мэдээллийн технологийн тусламжтайгаар санхүүгийн салбарт өрсөлдөн гарч ирж, цаашлаад олон улсад гарахаар эрчимтэй ажиллаж байгаа нь “ТОМ АХ” нарт бас л таалагдсангүй бололтой, энэ хуулийг ашиглан бут цохихоор шийджээ. Хуулийн заалтанд эдгээр жижиг зээлийн аплликейшний орлогын гол эх үүсвэр болдог шимтгэлийн орлогыг бүрмөсөн хориглохоор оруулсан нь хөөрхий залуусыг шууд дампууруулахад хүргэж байна.

 

Хэрэв энэхүү хууль батлагдвал “ТОМ АХ” нараас бусад санхүүгийн компаниуд бүгд дампуурч, Монгол улс хэдхэн том банкуудын атганд орох нь, тэдний тоглоом болох нь тодорхой харагдаж байна. Өдийг хүртэл Монгол улсыг хазаарлаж, хаанчилж ирсэн “ТОМ АХ" нарт зориулж хууль санаачилж батлуулдгаа хэзээ болих вэ, эрхэм гишүүд ээ?

 

“ТОМ АХ" нарын хувьд түмэн олон хэрхэх нь огт хамаагүй. Харин тэдний бизнес найдвартай, хурааж хуримтлуулах авлага нь өндөр байх нь чухал. Энэ утгаараа улс төрчдийг халаасандаа хийж, тэднээр хүссэн хуулиа батлуулж, зон олныг зовлонд унагааж ирсэн нь өнгөрсөн 20 гаруй жилийн Монголын түүх гэхэд буруудахгүй болов уу.

Хүүг буруулна гэсэн үг нь олон нийтэд таалагдах нь гарцаагүй. Гэхдээ үнэхээр бодит хүүг бууруулж, иргэн бүрт тустай хууль болох уу гэж ухаад харах юм бол яг тийм биш гэдгийг эдийн засгийн салбарынхан хэлж, яриад байна. Нөгөө талдаа томоохон банкууд салбартаа монополь үлдэж, жижиг, дунд санхүүгийн салбарынхан зах зээлээс арчигдах нөхцөл бүрдэх эрсдэлтэй юм. Монгол Улсын жижиг бизнес эрхлэгчдийн зээлэх мөнгөн дүн 500,000 төгрөгнөөс 50,000,000 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байдаг. Энэ мөнгөн дүнг үнэхээр банкууд яг хуулийн төсөлд яваа хүүгээр олгох уу гэдэг асуултын тэмдэг хэвээрээ байна. Томоохон банкууд өнгөрсөн хугацаанд том зээл авдаг аж ахуйн нэгжүүдэд үйлчилж, нөгөө талдаа төрийн мөнгөөр эргэлдэж ирсэн байдаг. Үүнийгээ хөсөр хаяж, жижигүүдэд үйлчлээд эхэлнэ гэдэгт эргэлзэх нэгэн байна. Энэ бүхнээс харах юм бол сайхан нэртэй, урт тайлбартай хуулийн цаана ард түмэн хохирч, банк санхүүгийн салбараас жижиг нэртэй банк бус санхүүгийн байгууллага, бусад жижиг банкууд арчигдаж “ТОМ АХ" нарын банк л үлдэх юм биш биз дээ.

С.Эрдэнэбилэг

sonin.mn

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг уламжлал, шинэчлэлийн зарчмаар хэрэгжүүлнэ
Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэл, эдийн засгийн шинэчлэлийг уламжлал, шинэчлэлийн зарчмаар хэрэгжүүлнэ
 
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​