fbpx Шагдаруудад зориулсан хууль хэрэгтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 31 секунд

Шагдаруудад зориулсан хууль хэрэгтэй байна

Хүнээ олж ханилан сууна гэдэг амаргүй даваа болжээ. Нэг л мэдэхэд өөрийн эрх ашгаа бодоод  хөрөнгөө хуваая гэж дайрна эсвэл дундаасаа гарсан хэдэн хүүхдүүддээ юу ч хялайлгахгүй хувийн амьдралаа хөөгөөд алга болдог жишээ монголд элбэг болсон.

2018 оны байдлаар жилд 4200 гэр бүл салсан тоо байна. Тухайн гэр бүлүүдийг амьдарсан жилээр нь харвал 70 хувь буюу дийлэнх нь 5 аас дээш жил амьдарсан байна. Гэр бүл бүр 2 оос дээш хүүхэдтэй байгаа юм. Эдгээр салалтаас шүүх дээр эд хөрөнгийн, хүүхдийн тэтгэмжийн маргаан зонхилж хэдэн жаахан хүүхэдтэй хүүхэн хүүхдээ тэврээд орон гэргүй амьдралын баталгаагүй хоцорсон жишээ тоо тоймшгүй.

Зарим нэг Шагдарууд хуулийг овжиноор ашиглаж хөрөнгөжин хоцорч шүүхээр хүүхдэдээ тэтгэмж тогтоолгон салдаг боловч тэдний 80 хувь нь тэтгэмж нэртэй эцгийн үүргээ хүлээдэггүй дураар амьдардаг. Шүүхээр тогтоолгосон хүүхдийн тэтгэлэг хэзээ ч орлогоос хувьчилж тогтоогддоггүй улмаар  бүс нутгийн амьжиргааны түвшнээр  80000-100.000  төгрөг тогтдог боловч үүнийг өгдөг хүн гэж байхгүй. 100 мянган төгрөгөөр хүүхдээ хүний зэрэгт амьдруулна гэдэг боломжгүй. Тэтгэмжийн хэмжээ дэндүү бага бодит байдалд хүрэлцээгүй.

Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3 хувийг гэрлэлт цуцлалт эзэлж байна. Гэр бүл цуцлуулах асуудал жилээс жилд нэмэгдэж байгаа нь гэрлэгчдийн хоорондын харилцаа, эцэг эх, үр хүүхэд, ах дүүгээ хүндлэх, зан заншлаа умартах, ёс суртахууны доройтол, нийгмийн бухимдалт үзэгдэлтэй холбоотой ч төрөөс гэрлэгчдийг дэмжих бодлогын буруу зохицуулалт ч үр дагаврыг үүсгэж байгаа гэж үзэх үндэслэлтэй.

Сайн хууль, сайн гэр бүлийн боловсрол хэрэгтэй байна. УИХ-ын нэр бүхий гишүүн завхайрлын хууль хэрэгтэй гэж нэгэн цагт хэлж байсан нь ортой мэт. Салалтын шалтгаан нөхцөл нь 5 аас дээш жил амьдарсан гэр бүлүүдэд гэр бүлээс гадуурх харилцаа нөлөөлсөн гэх судалгаа байдаг. Мөн саяхан хүүхдийн тэтгэмж эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд хууль санаачилсан гэх шуум дуулдсан. Эхнэрийнхээ, нөхрийнхөө өмнө хүлээх хариуцлагаас нэн түрүүнд гэр бүл төлөвлөлт, үр хүүхдийн асуудлаар хянах, үүрэгжүүлэх нь болохгүй зүйл байхгүй.

Хүүхдийн ирээдүй баталгаатай байх ёстой. Хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх нь гэр бүл салалтыг багасгахад сайн нөлөө байж болох юм. Бидний мэдэх Солонгос, Хятад, бусад Азийн орнуудад гэр бүлийн хууль маш чанга байдаг. Саллаа гэж бодоход хэн хэний эрх амьдралын баталгааг сайн бодолцдог. Үр хүүхдээ хаяж хувийн жаргал хөөдөг Шагдаруудтай хуулиар ярьж үүрэг хариуцлагыг нь өгөх хэрэгтэй байна.

Монголд гэр бүлийн  маргааныг шийдвэрлэдэг бие даасан шүүх хэрэгтэй байна!

Нийгмийн гол цөм болсон гэр бүл, үр хүүхдийн жаргалтай сайхан амьдралыг хадгалан үлдээх, энэ чиглэлийн хэрэг маргааныг шийдвэрлэхэд цогц орчин бүрдсэн мэргэшсэн шүүгч, эвлэрүүлэн зуучлагчаас бүрдсэн дагнасан шүүхийг байгуулах шаардлага нэгэнтээ тулгарсан байна. Гэр бүлийн маргаан гэдэг маш эмзэг асуудал юм. Зөвхөн хоёр талын баталгаа салгаж байгаа мэт боловч цаана нь хүүхдийн эрх, хүүхдийн амьдралын баталгаа хангагдаж байх ёстой . Хоёр тийш хувийн амьдралаа хөөж явлаа ч хүүхдийн өмнө эцэг эх байх үүрэг хариуцлага мөнх гэдгийг санаж үр хүүхдээ насанд хүртэл нь тэжээн тэтгэх, нийгмийн баталгааг нь хангаж өгөхийг хуульчилж шаардаж биелүүлэх эрхзүйн орчин хэрэгтэй байна.

 

Нийтлэлч Б.Баяр

 	 		 Ц.Нямдоржийг “нам дарж” авъя!
Ц.Нямдоржийг “нам дарж” авъя!
 
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​