fbpx Гамшгийн сургалтанд төсвийн мөнгөөр хамрагдсан Өмнөговь аймгийн удирдлагууд гамшгаас иргэдээ хамгаалж чадсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 36 секунд

Гамшгийн сургалтанд төсвийн мөнгөөр хамрагдсан Өмнөговь аймгийн удирдлагууд гамшгаас иргэдээ хамгаалж чадсангүй

           Монгол Улсын нийт нутгийг хамарсан шороон болон цасан шуурга говийн аймгуудад тун халтай болж өнгөрлөө. Тэр тусмаа Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр өдөр дараалан шороон шуурга шуурч, улмаар ихээхэн хэмжээний цас орсноос үргэлжлүүлэн хүчтэй цасан шуурга шуурсан юм. Энэхүү байгалийн аймшигт үзэгдлийн улмаас тус аймгийн баруун бүсийн суманд 55 настай малчин эмэгтэй, Цогтцэций суманд гэр бүлийн 2 малчин, нэг эмэгтэй гээд нийтдээ дөрвөн хүн нэн харамсалтайгаар осгож нас баржээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын албанд 70 гаруй дуудлага ирж төөрч алга болсон, малтайгаа уруудсан, машинтай хүмүүс цасанд суусан гэх мэт гамшгийн бүхий л дуудлаганд онцгой байдлын алба хаагчид төдийгүй эгэл жирийн иргэд, аж ахуй нэгжүүд эрвийх дэрвийхээрээ зүтгэцгээсэн байна. Хамгийн харамсалтай нь Цогтцэций суманд гурван хүн алтан амиа алдаж, байгалийн гамшигт нэрвэгдэж байхад тус сумын онцгой комиссын дарга, Засаг дарга О.Бадарч Улаанбаатар хотод оюутан залуусын спортын тэмцээний нээлт нээсэн шигээ явсан нь тус суманд онцгой комисс шуурхай ажиллаагүй гол шалтгаан болжээ. Уг нь тухайн үед орон нутагтаа ажил үүргээ гүйцэтгэж байсан бол тэрээр тушаал гаргаад, машин техникүүдийг дор нь гаргаад эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулсан бол ийм аймшигт эрсдэл үзэхгүй байх байсан хэмээн талийгаачдын ар гэрийнхэн тун гомдолтой байна. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайг түшиглэн хөгжиж буй болохоор гамшгийн үед ашиглах техник хэрэгсэл, мөн онцгой байдлын бие бүрэлдэхүүний хувьд хангалттай нөөцтэй аж. Мөн энэ үеэр хамгийн хариуцлагатай ажиллах ёстой, онцгой байдлын албанд чиг үүрэг өгөх эрх мэдэлтэй Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар, түүний орлогч С.Мөнхбаяр, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Баярсайхан нар бүгдээрээ Улаанбаатар хотод зугаалж явсан нь нутгийн ард иргэдийнхээ жигшил зэвүүцлийг хүргээд байна. Нутгийн иргэдээ хүнд үед нь орхин хувийн жаргал хөөж, аймаг орон нутагтаа тогтдоггүй эдгээр нөхөд бүгд аймаг орон нутгийнхаа төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр Америкийн нэгдсэн улсад саяхан гамшгийн сургалтанд сар гаруй суралцаж ирсэн билээ.  Хариуцлагагүй, наад захын ухамсаргүй ийм нөхөд аймаг орон нутаг удирдсан нэр зүүж, хувийн эрх ашиг, биеийн жаргал хөөж яваа нь болзошгүй гамшиг ослын үед ард иргэд алтан сайхан амь насаа харамсалтайгаар алдах шалтгаан болсонд дургүйцсэн Өмнөговийн ард иргэд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар болон Цогтцэций сумын Засаг дарга, тус сумын Онцгой комиссын дарга О.Бадарч нарт хариуцлага тооцож, албан тушаалаасаа огцрохыг шаардахаар нэгдэж эхэлжээ.  

Шуурхай.мн 

Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээнэ

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​