fbpx “Албан ёс”-ны худалч Сангийн сайд ба давхар төлбөрийн балаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 32 секунд

“Албан ёс”-ны худалч Сангийн сайд ба давхар төлбөрийн балаг

Хэдэн жилийн өмнө АНУ-ын судалгааны байгууллагууд хэвлэлийнхэнтэйгээ хамтраад хамгийн худалч хүмүүсийг ажил мэргэлжээр ангилж гаргасан байлаа. Энэ судалгаагаар тэргүүн эгнээнд эдийн засагчид орсон бол удаах байранд улс төрчид бичигдсэн юм. Одоо эргээд санахад харин нэлээд баримжаатай дүн байжээ. Бас энэ үнэлгээ нь манай улс төрчдөд яг тохирч байна. Манайхан үнэндээ хамгийн шилдэг худалчууд бололтой. Төрийн ордонд тухалж суугаа тэд Монголынхоо өнөөгийн хөгжил дэвшил, эдийн засаг, нийгмийн амьдарлын талаар чин үнэнийг хэлнэ гэж бараг үгүй дээ.

Саяхан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар өнгөрсөн оны хавар УИХ-аас баталсан Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн зарим заалтыг  Үндсэн хууль зөрчсөн гээд хүчингүй болгож орхив. Өөрөөр хэлбэл, өнөөх худал хуурмагаар “хувин” дүүргэдэг улс төрчдийн гологдол бүтээгдэхүүнийг Үндсэн хуулийн цэц нь хуулийн хог дээр хаячихжээ. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бараг боож үхэх нь холгүй юм болов. Түүний яриад байгаагаар бол уг нь тухайн үед УИХ-аас хамгийн мундаг хууль батласан юм байх. Тэгээд мань хүн Үндсэн хуулийн цэцийн хэдэн өгөр толгойтууд хайран сайхан хуулийн заалтыг үгүй хийгээд 1.3 тэрбум төгрөгийн төсөв дутагдаж, эмч, багш нарын цалин будаа болох нь гэх зэргээр баахан дөвчигнөв.  Гэвч яс юман дээр нөхцөл байдал төс өөр байна. Сангийн сайд нь урьдын адил худал ярьжээ. Худал ярихдаа бас  дээрх хуулийнхаа өөрчлөлтөөр уул уурхайн аж ахуйн нэгжүүдээс ашигт малтмалын нөөц ашигласан хэмээн давхар төлбөр авдаг болсноо тас нуух гэж оролдохыг яана.

Тэрхүү Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтуудыг хүчингүй болгосон  байлаа. Эдгээр заалтуудаас болоод наад зах нь Монгол банкинд тушаах алтны хэмжээ эрс багасч, ихэвчлэн урд хөрш рүү хулгайгаар зөөгддөг болжээ. Жишээлэхэд, хамгийн сүүлд буюу энэ оны есдүгээр сард Замын-Үүдийн боомтоор Хятад иргэдтэй хамтарсан хэсэг монголчууд 6.4 кг алт хувцсандаа нуугаад хил давуулахыг оролдсон бол аравдугаар сард 2.7 кг алт гар тээшиндээ хийж яваад гаалийнханд баригдсан байна.

Ийм гамшигт үзэгдэл юунаас болов гэхээр УИХ дахь МАН-ын бүлгээр хүч түрээд  батлуулсан Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтуудын балагаас болжээ.  Энэ хуулийн 47.1 дэх хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмал ашигласны төлбөрөө төлдөг байсныг өөрчлөөд ашигт малтмал  ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүрдээ өсөн нэмэгдүүлсэн татвар төлөөд ёстой баларч байв. Алтнаас гадна нүүрс, төмрийн хүдэр болон бусад эрдэс баялгийг худалдаж авах юм бол 2.5 хувь, угааж боловсруулбал 5 хувь, экспортод ачуулбал 3 хувь гээд нийт дүнгээрээ 10.5 хувийн татвар төлөх болж, давхар давхар төлбөрийн дарамтанд унасан хэрэг л дээ. Гэтэл харамсалтай нь зарим хүмүүсийн ёстолж хэлдэгээр өнөөгийн төрийн “албан ёс”-ны худалч Ч.Хүрэлбаатар сайд нь зөвхөн төсөв тасалдах тухай л гонгинож байна. Тэгж ярих юм бол тэртэй тэргүй ирэх сонгуулиар санал худалдаж авахад зориулж хийсэн маш их үрэлгэн төсвөө танаж яагаад болохгүй байх билээ.

Мөн худалч сайд Ч.Хүрэлбаатар нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны дээрх шийдвэрийг “гаднын нөлөөтэй” гээд л цуурч  байна. Тэгвэл мань эрийн оролцоотой хийгдэж батлагдсан тэр хууль нь Хятадуудад илүү ашигтай байсныг учир мэдэх хүмүүс  ярьж байгаа аж. Зарим нь бүр “Хятадын импортлогчдод зориулсан хууль болчихоод байсан юм” гэж шүүүмжилж буй нь үнэний ортой болов уу.

Худалч хүмүүс ер нь голцуу хулгай, булхайгаа  нуун дарагдуулахын тулд л худал ярьдаг муу зуршилтай. Ч.Хүрэлбаатар сайдын тухайд урьд нь ах нартайгаа нийлж Хотгор шанагын ордыг Солонгосуудад зарсан гэх дуулианы гол эзэн болж байлаа. Энэхүү ноцтой асуудал нь  одоо ч хуулийнхны өмнө нээлттэй байгаа юм. Гэвч мань хүн арьсаа хамгаалаад “Намайг зориуд гүтгэж байна” хэмээн бүлтэлзэх ажээ. Хариуцлагатай эх сурвалжууд харин “Хотгор шанагын уурхайн лицензийг П.Улаанхүү, Л.Дүгэржав нараас ах нар нь 350 сая ам.доллараар аваад БНСУ-ын төрийн өмчит компанид 51 хувийг нь 12 сая ам.доллараар зарсан” гэдэг. Мөн нүүрс боловсруулах 14 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэн гэгчид  өгөөд юу ч хийгээгүй бөгөөд 3 тэрбум төгрөг нь тэдний ах дүү нарын данс руу орсон гэх юм билээ. Гэвч энэ бүхнийг Ч.Хүрэлбаатар тас мэлзэж, аанай л “Эд нар намайг гүтгэж байна” гэхшүү юм бувтнаад явж байна. Худалч хүмүүс угаасаа үнэнийг хэлнэ гэж байдаггүй ажээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Сайжруулсан түлшний зөвлөмж тарааж байна
Сайжруулсан түлшний зөвлөмж тарааж байна
 
Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​