fbpx Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн системийг сайжруулах загвар төслийг Өвөрхангай аймгийн 4 суманд хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 33 секунд

Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн системийг сайжруулах загвар төслийг Өвөрхангай аймгийн 4 суманд хэрэгжүүлнэ

Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн шинэчилсэн системийг турших төслийг Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-Ус, Бат- Өлзий, Уянга сумын 23 багийн 356 малчин өрх, 190 мянган толгой  мал, махны 3 үйлдвэрийг түшиглэн аймаг сумдын  төрийн албан хаагчид, мэргэжлийн байгууллагыг хамруулан хэрэгжүүлнэ. ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран, Дэлхийн худалдааны байгууллагын Хөгжлийн сангийн санхүүжилтээр техник туслалцааны  төслийг 2019 оны 5 сараас эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн системийг сайжруулах загвар төслийг хэрэгжүүлснээр Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, гарал үүслийг тодорхойлох, малын эрүүл мэнд, малын хулгайтай тэмцэх ач холбогдолтой юм.

Энэхүү арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн Дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле, Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт–Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн С.Дивангар,  орон нутгийн малын эмч, мал зүйч нар оролцож байна.

ХХААХҮ-ийн Дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле “Малыг бүртгэлжүүлэх асуудал мэдээллийн сан, сүлжээ бий болгох ажил манай орны хувьд шинэ ажил биш юм. Гагцхүү салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад мал бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, шинэчлэн хөгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн үндэсний мэдээллийн систем, тогтолцоог бий болгох  шаардлагатай байна. Иймээс Монгол улсын  бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжих зорилтыг Хүнс, хөдөө аж, хөнгөн үйлдвэрийн яам өмнөө тавьсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс баруун аймгуудыг ч бүртгэлд хамруулах асуудлыг үүрэг болгож байна. Энэ ч бас тулгамдаж байгаа асуудлын нэг юм. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг  бүртгэлээр дамжуулан авдаг, хянадаг, мэдээлдэг болохыг зорьж, бодлого, үйл ажиллагааг энэ чиглэлд хандуулж байна. Энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлснээр бид өмнөө тавьсан зорилтоо хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ? гэдгийг  тодорхойлж, зөв эхлэлийг тавьж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж бүрдэнэ гэж итгэж байна. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, стратегийн зорилтод хүргэхэд бидний хамтын ажиллагаа чухал” гэдгийг тэрээр онцлов.

Төслийн албан ёсны нээлтийн үеэр “Мал сүргийг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл”, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах төслийн танилцуулга”, “Швейцарийн хөгжлийн агентлагаас Өвөрхангай аймагт хэрэгжүүлж буй төслийн танилцуулга”, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж, “Малыг ялган тэмдэглэж бусад улсын танилцуулга” видеог малын эмч, мал зүйчид,цагдаагийн байгууллагын оролцогчдод мэдээлж танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Төслийн удирдлагууд Өвөрхангай аймгийн “Дээжийн өргөө” ХХК, “Өв-Эко мийт” ХХК, “Дэлхийн хүнс” ХХК-ны үйл ажиллагаатай танилцах юм.

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН НАЙЗ “ХАР” ХОЧИТ Б.ОТГОНБААТАР, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДАВААЦЭРЭН НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН НАЙЗ “ХАР” ХОЧИТ Б.ОТГОНБААТАР, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ АСАН Ц.ДАВААЦЭРЭН НАРЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
 
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​