fbpx О.МӨНХЖАРГАЛ: БИД ХАРИЛЦАГЧДЫНХАА ГАРТ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ УДИРДЛАГЫГ НЬ АТГУУЛЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
12 минут 3 секунд

О.МӨНХЖАРГАЛ: БИД ХАРИЛЦАГЧДЫНХАА ГАРТ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ УДИРДЛАГЫГ НЬ АТГУУЛЖ БАЙНА

Иргэд нэг үеэ бодвол хөрөнгийн зах зээлийг сонирхон судалдаг болж, дотоод гадаадын томоохон биржүүдийн арилжаанд оролцох болжээ. Тэгвэл Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон иргэдэд, дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох удирдлагыг нь атгуулж байна.Тэд дэлхийд алдартай  Interactive Brokers үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн нь энэ боломжийг нээгээд байгаа аж. Бид тус компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.

Сайн байна уу? Иргэд гадаад, дотоодын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох сонирхолтой ч юунаас эхлэхээ мэддэггүй. Мөн хувьцаанаас өөр санал болгох бүтээгдэхүүн хомс гэж шүүмжлэх нь ч бий.

Иргэд нэг үеэ бодвол хувьцаа, бондын ялгаа, хөрөнгө оруулалт хэрхэн хийх, өгөөжөө яаж авах вэ гэх мэтээр хөрөнгийн зах зээлийн талаар харьцангуй сайн ойлголттой болжээ. Үүнийг дагаад Монголын хөрөнгийн биржийн арилжаа ч идэвхжиж, компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгон нээлттэй компани болж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хэлээд байгаа хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүн дутмаг байна гэдэг бол үнэн.

Харин гадаадын биржүүдэд зөвхөн хувьцаа биш, төрөл бүрийн үүсмэл үнэт цаас, засгийн газрын болон компанийн бонд, валют, үнэт метал гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнийг олон аргаар арилжаалдаг. Тиймээс иргэдийн хувьд бидний сайн мэдэх Apple, Google, Amazon, Facebook, Coca-Cola гээд компаниудын хувьцаа эзэмшигч болох боломж бий. Мөн тун удахгүй IPO гаргах гэж байгаа дэлхийн хамгийн ашигтай нефьтийн компани болох Саудын Арабын Saudi Aramco компанийн хувьцаа эзэмшигч болох боломж манай иргэдэд нээгдэж байна гэх мэтээр олон давуу талтай.  

Түүнээс гадна дэлхийн хөрөнгийн биржүүдэд арилжаалагдаж байгаа монголын компаниуд буюу тодруулбал Оюу Толгой төслийн 66%-ийг эзэмшиж байгаа Туркойз Хилл Ресурс, мөн Петро Матад, Энержи Ресурс гэх мэт компаниудын хувьцааг авч болохоос гадна ирэх оноос Таван Толгой Майнинг компанийн арилжаанд оролцох боломжтой.

Манай компанийн хувьд 2014 оноос хойш, харилцагчдыгаа эдгээр зах зээлд оролцох зуучлалын буюу брокерийн үйлчилгээ үзүүлж ирсэн байгаа.

Гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох хүсэлтэй хүн хамгийн түрүүнд юунд анхаарах ёстой вэ?

Нэн түрүүнд гадаад, дотоодын гэлтгүйгээр хөрөнгийн зах зээлд  хөл тавих гэж байгаа бол энэ зах зээл нь банкны хадгаламжаас өгөөж авдаг хэлбэрээс нилээдгүй өөр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тухайн хүн авч буй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ бүрэн ойлгосон байх, эрсдэл болон өгөөжөө урьдчилан тооцоолсон байх, өөрөө тодорхой хэмжээнд судалгаа хийж, түүнийгээ мэргэжлийн хүн, байгууллагатай ярилцаж жиших гэх мэтээр бэлтгэлтэй байх ёстой. Нэгэнт хөрөнгө оруулах бүтээгдэхүүнүүд дээрээ шийдвэрээ гаргасан бол хөрөнгө оруулалт хийх процесс бол харьцангуй хялбар байдаг.

Танайх Interactive brokers үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн. Энэ нь яг ямар учиртай үйлчилгээ вэ? Давуу тал нь юу вэ?

Interactive Brokers /IB/ нь дэлхийн топ онлайн брокеруудын нэг. Манай компани энэ жил IB-тай албан ёсоор түншлэлийн гэрээ байгуулснаар IB-ийн бүх үйлчилгээ, программыг харилцагчдадаа санал болгож байгаа юм.

Давуу тал нь харилцагчийн гарт удирдлагыг нь өгч байна гэсэн үг. Харилцагч арилжааны захиалга оруулах, дансны хуулгаа авах, ханш харах гэх мэт брокерийн бүхий л үйлчилгээг өөрөө гар  утаснаасаа, компьютероосоо 24/7 хийх боломжтой болж байна гэсэн үг.

Тухайлбал АНУ, Канадын биржүүд Монголын цагаар орой 10:30-аас эхлээд үүрийн 05:30-д хаадаг. Харин манай брокерууд шөнийн 12:00 цаг хүртэл захиалга авдаг. Тэгвэл харилцагч системийг өөрөө ашигласнаар хэзээ ч, хаанаас ч хүссэн үедээ захиалгаа оруулах, өөрчлөх, цуцлах гээд бүх боломж нь бий болно гэсэн үг. Амралтын өдрүүдэд арилжаа явагдахгүй үед өөрийн захиалгаа системдээ урьдчилаад оруулчих давуу талтай. Гол нь өөрийн дансны хуулгаа төрөл бүрээр нь гаргаад дүн шинжилгээгээ хийж, юун дээр алдаж онож байгаагаа харичих боломжтой юм.

Гадаад арилжаанд оролцоход тухайн хүнд ихээхэн хэмжээний валют байх ёстой юу? Арилжаанд оролцох босго мөнгөн дүн гэж байдаг уу?

Манай компани энэхүү үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлж байгаагаа тохиолдуулан доод шимтгэлээ бууруулж байгаа. Бага дүнгээр арилжаа хийж эхлэх сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг. Доод шимтгэлээ бууруулснаар энэ нь боломжтой болох юм.

Гадаад арилжаанд оролцох босго мөнгөн дүн гэж байхгүй. Гэхдээ тодорхой дүн хүртэл хэдэн төгрөгөөр ч орсон тэд байна гэсэн доод шимтгэл гэж бий. Энэ нь бирж болгон дээр өөр байдаг учраас манай компанид хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Ер нь хөрөнгийн биржийн арилжаанд оролцохын өгөөж болон эрсдэл нь юу байдаг вэ?

Өгөөж, эрсдэл хоёр бол байнга цуг явдаг ойлголт. Өөрөөр хэлбэл та өндөр өгөөж авахыг хүсвэл, өндөр эрсдэл гаргах болно гэсэн үг. Эрсдэлгүй гэж үздэг бүтээгдэхүүнүүд бага өгөөжтэй байдаг л даа. Өгөөжийн хувьд олон улсын биржүүд дээр өдөртөө хэд дахин нугарч өсдөг бүтээгдэхүүнүүд ч байна. Энэ нь нөгөө талдаа зах зээлээс хамаараад өдөртөө хэд дахин унаж ч болзошгүй гэсэн үг. Анхлан хөрөнгийн зах зээл рүү орж байгаа хөрөнгө оруулагчдыг энэ төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийхийг бид зөвлөдөг.

Эрсдэл даах чадвар гэсэн чухал ойлголт бий. Хүн бүрийн эрсдэл даах чадвар харилцан адилгүй байдаг. Үүнээс хамаараад тухайн хүний хөрөнгө оруулалтын багц өөр байдаг.  

Мэдээж хүн бүр хадгаламжтай байх хэрэгтэй. Үүний дараа хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ сонгох нь зөв л дөө. Хэрэв та эрсдэлээс зайлсхийдэг бол засгийн газрын бонд, компанийн бонд, ногдол ашиг тогтмол тараадаг, үйл ажиллагаа нь тогворжсон томоохон компанийн хувьцаа авах нь зөв юм.  

Жишээ нь Америкийн хөрөнгийн зах зээл 30 их наяд доллараар  хэмжигддэг. Урт хугацааны өгөөж нь доллараар 10 хувь байдаг. Тэгэхээр хамгийн боломжийн бүтээгдэхүүн бол нийт зах зээлийн үнийн илэрхийллийн /ETF/ биржээр арилждаг  хамтын нээлттэй санд хөрөнгө оруулах юм. Ойлгомжтойгоор тайлбарлахад та 100 долларын хөрөнгө оруулалт хийлээ гэж үзэхэд Америкийн хөрөнгийн биржид худалдаалагдаж байгаа бүх компанийн хувьцаанаас тодорхой хэмжээнд эзэмшнэ.Нэг компанийн хувьцаа уналаа гэхэд нөгөө компанийн өсөлт нь эрсдэлээс хамгаалж байдаг гэсэн үг л дээ.

Харин эсрэгээрээ эрсдэлтэй ч гэсэн өндөр өгөөжтэй байж болох, бүтээгдэхүүн рүү орох дуртай хүн бол үүсмэл үнэт цаас, шинээр гарч байгаа хувьцаанууд, ханшийн хэлбэлзэл өндөртэй хувьцаанууд руу ихэнх мөнгөө оруулдаг гэх мэт ялгаатай байдаг.

Тэгэхээр хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох хүсэлтэй иргэд шийдвэрээ яг ямар мэдээлэл дээр тулгуурлаж гаргах ёстой вэ? Та бүхэн юу гэж зөвлөдөг вэ?

Хөрөнгийн биржийн арилжаанд оролцох нь  зүгээр нэг мөрийтэй тоглоом тоглохтой адил зүйл биш. Компанийн хувьцаа авч байгаа бол тухайн компанийнхаа бизнес загвар, юунаас яаж мөнгө олдог, тухайн зах зээл дэх байр суурь, салбарын чиг хандлага, өрсөлдөөн, компанийн өсөлт, уналт, орлого, ашиг, өр, авлагын үзүүлэлт, хувьцааны ханшийн хөдөлгөөн гээд цөөнгүй хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй болно.

Хийж байж л хүн туршлагаждаг учраас тодорхой хэмжээгээр судалгаагаа хийгээд, бусадтай зөвлөөд эхлэх хэрэгтэй. Эхний ээлжинд заавал бодит мөнгөөр биш, туршилтын журмаар хийгээд үзэж болно шүү дээ. Бэлэн боллоо гэж үзэхээрээ бодит мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийх нь зүгээр.

Тиймээс хөрөнгийн зах зээл болоод гадаад дотоодын арилжаанд оролцох хүсэлтэй харилцагчдадаа бид боловсрол олгох чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.

Тухайлбал?

Мэдээж бид харилцагчдадаа хөрөнгийн зах зээл, сонирхолтой болоод ханшийн хөдөлгөөн орж болзошгүй компаниудын талаарх мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөгөө өгч ажилладаг.  

Мөн тун удахгүй буюу энэ оны 11-р сарын 23-ны бямба гарагт харилцагчдадаа болон гадаадын хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хүмүүст зориулж дунд шатны сургалтыг зохион байгуулах гэж байна.

Сургалтын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

Сургалт маань дунд шатных учраас хувьцаа, бонд гэж юу вэ гэсэн анхан шатны зүйл төдийлөн яригдахгүй. Үндсэн сургалтын агуулгад, суурь шинжилгээний ойлголтуудаас гадна аль нэг компанийн хувьцааг авах гэж байгаа бол санхүүгийн тайлангийнх нь аль хэсгийг харах, тэдгээрээс ямар харьцаанууд гаргаж ажиглах, техник шинжилгээг хэрхэн хийх, ханшийн хөдөлгөөнийг техник шинжилгээ хийж, таамаг гаргах, мөн арилжааны төрөл бүрийн стратегиудын талаар ярилцах юм.

Дээр нь IB платформ дээр хэрхэн ажиллахыг зааж өгнө. Тухайлбал данс нээхээс эхлээд, төрөл бүрийн захиалга оруулах, хуулгаа харах гээд хэрэглээ талд нь зөвлөмж өгөх юм. Ерөнхийдөө хэт их онол ярихгүй, практик жишээ, бодит арилжаан дээр түлхүү суурилсан сургалт болгохоор зорьж байна. Сургалтын бүртгэлийг ирэх 7 хоногийн нэг дэх өдрөөс эхлэн Golomt Capital гэсэн өөрийн фэйсбүүк пэйж хуудсаараа авах юм.

Шинэ бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Голомт Капитал ҮЦК ХХК

Холбогдох утас:70121530

Шуурхай.мн 

Завханд зорчигчдын ая тухыг хангасан Автотээврийн төв ашиглалтад орлоо
Завханд зорчигчдын ая тухыг хангасан Автотээврийн төв ашиглалтад орлоо
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​