fbpx "Нэг уут сайжруулсан шүлшийг хоёр хоног хэрэглэж байна"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 48 секунд

“Нэг уут сайжруулсан шүлшийг хоёр хоног хэрэглэж байна“

"ХӨРШ МААНЬ ЯНДАНГАА ХӨӨЛӨХИЙГ АНХ УДАА ХАРЛАА"


Гар утсанд маань өдөр болгон  сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай, угаарын аюулаас урьдчилсан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг ирдэг болжээ. Хэдхэн хоногийн өмнө гал түлэхээс айж суусан гэр хорооллын иргэд галаа зөв түлж сурсан уу, ямартай ч угаартсан гэх иргэдийн дуудлага буурсныг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэх болсон.

Улаанбаатарын гамшиг болсон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон тогтоол гаргаж, нийтээрээ сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргасан юм. Гэвч, сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш олон хүн, угаартаж, амь насаа алдсан тохиолдол гарсан. Тиймээс мэргэжилтнүүд  зуухны битүүмжлэлээ сайжруулах, яндангаа хөөлөх, сайжруулсан түлшийг зөв түлэх тухай сурталчилгаа, мэдээллийг мессежээр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, зурагт хуудсаар иргэдэд хүргэсээр байгаа билээ. Энэхүү зөвлөмжийг иргэд хэрхэн мөрдөж байгааг, сайжруулсан түлшийг зөв түлж буй эсэхийг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн VIII хороог зорьсон юм.

Биднийг 19.00 цагийн үед тус хороонд очиход  айлууд дөнгөж галласан бололтой яндангаас нь шингэн саарал утаа суунаглаж байв. Нарийн  гудамжны төгсөлд байх хашааны хаалгыг тогшвол арав гаруй насны нэгэн хүү  гарч ирэв.  Удалгүй, араас нь нэгэн хөгшин гарч ирж, бидэнд ярилцлага өгөхийг дуртайяа зөвшөөрсөн юм. Түүнийг С.Үржин гэдэг бөгөөд Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суугаад 15 жил болж байгаа гэнэ. Тэрбээр сайжруулсан түлшний зөвлөмжийг сайн хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, хөрш айлууддаа энэ талаар давхар сануулдаг тухай ч ярив.  С.Үржин энд 15 жил амьдрахдаа хөрш айлаа яндангаа хөөлөхийг анх удаа харсан нь энэ жил аж.

САЙЖРУУЛСАН ТҮЛШ АЙЛУУДЫГ АЖИЛСАГ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА

-Сайжруулсан түлш зөв түлэх тухай зөвлөмжийг та хэр авч байна. Уг зөвлөмжийн дагуу галаа зөв галлаж чадаж байна уу?

-Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх талаар зурагтаар байнга мэдээлэл өгч байна лээ. Тэр зөвлөмжийн дагуу галаа түлдэг. Бас хажуу хавийнхандаа ч сануулдаг.

-Зөвлөмжийг мөрдөх болон сайжруулсан түлшийг ашиглахад ямар асуудал байна вэ?

-Мод их ордог юм байна. Ноцож байгаа үедээ их сайхан илчтэй байдаг ч цог гэх юм үлддэггүй болохоор дахиж модоор галлах шаардлагатай юм билээ. Бас үнэртэй болохоор нь галлахдаа, үнс авахдаа маск байнга хэрэглэж байгаа.

10-29 Сурвалжлага Түлш 4

10-29 Сурвалжлага Түлш 3

 

-Угаартах вий гэсэн айдас байдаг уу?

-Зуухныхаа дээр байнга ус байлгаж ууршуулдаг. Усны уур угаарыг багасгадаг юм. Бас галлах болгондоо үнсээ сулладаг болохоор угаартахын завдалгүй ноцоод дуусдаг. Угаартах явдал гарч байгаа нь  буруу галласантай холбоотой байх. Зөв галлахгүй л бол мод, нүүрс түлсэн ч угаартана шүү дээ.  Дээр үед зуухныхаа хавхлагийг хааснаас болоод нүүрс, малын хөрөнд угаартах тохиолдол  олон гардаг байсан.

Манай хүүгийнх төслийн зуух хэрэглэдэг. Төслийн зуухтай сайжруулсан түлш их сайн зохицдог юм билээ. Төслийн зуухтай айл зөв журмаар нь галлахад угаартана гэж санаа зоволтгүй юм байна. Эмээ нь төслийн зуух авах гэтэл тэтгэврийн надад үнэтэй тусаад байгаа. Зах дээр төслийн зуух 250 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Төслийн зуухыг тэтгэврийн хүмүүст тохирсон үнээр зарвал их зүгээр байна.

-Танай энэ хавийн айлууд яндангаа хэр хөөлж байна вэ?

-Айлууд яндангаа долоо хоноод л хөөлдөг болсон. Манай хөрш хашааны айл амралтын өдөр яндангаа хөөлж байгаа харагдсан. Би энэ хашаанд 15 жил амьдарч байна. Гэтэл хөрш хашааны айлаа яндангаа хөөлж байхыг ердөө харж байгаагүй.  Хүүгийн, манай хоёр ойр ойрхон яндангаа хөөлдөг. Дээр үед айлууд яндангаа ойр ойрхон хөөлдөг байсан шүү дээ. Сүүлийн үед  хөөлөхөө бараг больчихсон болохоос.  Хөдөөний айлууд  унины модонд төмөр тор хадаж байгаад яндангаа хөөлдөг. Энд ямар тийм юм байх биш. Эмээ нь яндандаа чулуу хийж байгаад өнхрүүлээд хөөлж байна.  Хөөлөхгүй удвал том том хөө гэрийн бүрээс дээр унаад түлэхээр юм билээ. Сайжруулсан түлш айлуудыг ажилсаг байхыг л шаардаж байна даа.

-Та яндангаа хэд хоноод хөөлж байна вэ. Сайжруулсан түлш хэрэглэхээс өмнө хэд хоноод яндангаа хөөлдөг байсан бэ?

-Би тав хоноод яндангаа хөөлж байгаа. Өнгөрсөн жил түүхий нүүрс хэрэглэдэг байхдаа бараг 20 хонож байж яндангаа хөөлдөг. Одоо яндан дотроо чулуу хийж байгаад өнхрүүлээд хөөлж байна.

ГАЛЛАХ БҮРТЭЭ ҮНСИЙГ НЬ СУЛЛАЖ, ГУРАВ ХОНООД ЯНДАНГАА ХӨӨЛЖ БАЙГАА

С.Үржин эмээгийн хүү Б.Эрдэнэбатаас сайжруулсан түлшийг хэрхэн ашиглаж байгааг асуухад дараах хариултыг өгсөн юм.  

-Манайх "дөл" зуух хэрэглэдэг. Нэг уут сайжруулсан шүлшийг манайх хоёр хоног хэрэглэж байгаа. Өглөө болон үдээс хойш галладаг. Сайжруулсан түлш илчтэй, утаа багатай  юм байна. Хар л даа, /гэрийхээ яндангаас гарч буй утаа руу заав/ түүхий нүүрс түлэхэд ийм тунгалаг утаа гардаггүй шүү дээ. Харин хөө ихтэй болохоор ойр ойрхон яндангаа хөөлөх шаардлагатай юм билээ. Манайх гурав хоноод яндангаа хөөлж байгаа. Бас үнс их гардаг болохоор галлах бүртээ үнсийг нь сулладаг. Үнсийг нь дор бүр нь суллаад, яндангаа ойр ойрхон хөөлөөд, зуухаа дүүртэл сайжруулсан түлш хийхгүй байхад угаартана гэсэн асуудал байхгүй юм байна.

О.МӨНХЖАРГАЛ: БИД ХАРИЛЦАГЧДЫНХАА ГАРТ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ УДИРДЛАГЫГ НЬ АТГУУЛЖ БАЙНА
О.МӨНХЖАРГАЛ: БИД ХАРИЛЦАГЧДЫНХАА ГАРТ ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ УДИРДЛАГЫГ НЬ АТГУУЛЖ БАЙНА
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​