fbpx Янжуур чухалчилсан дипломатууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 37 секунд

Янжуур чухалчилсан дипломатууд

Нэгэн ахмад дипломатч “Дипломат алба, Элчин сайд, ер нь ямар ч шатны дипломат ажилтнууд нам, эсвэл бүлэглэлд татагдан орж тэдгээрийн ашиг сонирхолд тохирсон үйл ажиллагаа явуулж болохгүй. Хэрэв тэгж гэмээнэ эх орон, ард түмний эрх ашигт хор уршиг учруулж, гадаад харилцааны залгамж чанарыг алдагдуулах аюултай” гэж хэлж байж. Буурлын тэр үгийг тэртээ 2000 оны үед сонсч хүлээж авч тоосон нь үгүй түл өнөөдөр дэлхийд шившгээ тарьж гадаад улсад сууж буй Элчин сайд нь өөрийнхөө нутагт хилийн хоригт орчхоод гүлдийгээд байж байх жишээтэй. Ахмад дипломатчдын үед элдэв бараа таваар зөөж явахаас эх орондоо сайн туршлага нэвтрүүлэхийг л хичээж зүтгэдэг байж. Гэтэл өнөөдөр элчин сайдаа саатуулчхаад юу ч болоогүй юм шиг сууж байгаа нь Монголын төр гэмт хэрэгтнүүдээр дүүрсний нэгэн тод жишээ. Уг нь аливаа улс үндэстнүүд гадаад улс оронд Элчин сайд, дипломат ажилтнаа суулгахдаа хэдэн орны хэл ус мэддэгийг нь бус дэлхийн төвшний бодол сэтгэлгээтэй байна уу, олон улсын хууль цааз, эдийн засгийн талаар хир мэдлэгтэй зэрэгт чухалчлан анхаардаг. Дээр нь мэдээж хувь хүн талаасаа дипломат албанд суралцсан, өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн гээд гэр бүлийн соёлыг ч харалцаж бодолцдог гэж байгаа. Товчхондоо бол эрдмийн зэрэг цолгүй ч эрдэмтэй, номтой байх хэрэгтэй гэсэн үг. Гэтэл Монголчууд халаасны хүнээ томилуулах гэж улайрдаг.

Тэрхүү улайрсныхаа хариуд дипломат албаны талаар бараг ойлголтгүй, хэлгүй, ухаан санаа нь самуурсан мэт хүмүүс Элчин сайдаар томилогдсоор байна. Ийн хэлэхийн учир гадаад харилцааны салбарт боловсон хүчний бодлого алдагдаж хувийн ашиг сонирхол нь давамгайлсан нөхдийг томилдог учраас өнөөдөр нэг Элчин сайдаа өөрийнхөө нутагт хилийн хоригт оруулчхаад байж байх жишээтэй.

Уг нь хэл бол гадаадад эх орноо төлөөлж буй хүний зэвсэг. Харин эрдэм мэдлэг бол ажиллах арга барил нь байдаг гэдэг утгаар нь үе үеийн дипломатчдыг томилж ирсэн уламжлалтай. Дипломат алба бол танил тал, ах дүүсийн алба биш, эх орон, төр, засгаа төлөөлдөг хариуцлагатай албан тушаал.

Гэтэл яамдын сайд, дарга нар, УИХ-ын гишүүд албан тушаалаа ашиглан, хамаатан садан, үр хүүхэд, нутаг нугынхан, танил талаа зүтгүүлж томилуулдаг болсноор гадаад улсад суугаа дипломат төлөөлөгч, консулын газрын ажил алба, доголдож, Монгол Улсын нэр хүнд олон улсын хэмжээнд навс унасан.

Гадаад улс орнуудад томилогдсон дипломатууд, консулууд өөрсдөө, тэдний ажилтнууд эхлээд татдаг тамхины хэрэгт холбогддог байсан бол өнөөдөр хар тамхины хэрэг болон мөнгө угаах хэрэгт холбогдсоор байна.

Өнөөдөр Франц улсад Элчин сайдаар сууж асан А.Баттөрийг томилсондоо харуусаж байгаа улстөрч бий болов уу. Уг нь энэ нөхрийн өмнө зэгсэн мэдлэг боловсролтой, гурван ч улсын хэл соёлыг сайн мэддэг  Н.Чингүүндарь гэгч эмэгтэйг томилох гэсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос эхлээд гэдийсэн гэж байгаа. Үр дүн нь  юу болов... 

Гэтэл манай улсаас дипломат алба хашиж байсан Ц.Цолмон, н.Баярхүү, С.Эрдэнээ, н.Алтансайхан, н.Энхбат, Д.Шатарбал, н.Цэрэнсодном, н.Ганболд, Б.Даваадорж, Х.Бэхбат, Д.Далайжаргал, Б.Санжмятав, С.Цоггэрэл, н.Энхбат, Г.Дашдаваа зэрэг дипломат алба хашиж байсан эдгээр нөхөд улсынхаа нэр хүндийг уландаа гишгэж улс дамнуулан тамхины наймаа хийдэг байв. Эх орноо гэхээсээ илүүтэйгээр янжуур тамхи чухалчилсан  тэд харин ямар ч ял зэм хүлээгээгүй. Товчхондоо бол төр халаасныхаа нөхдөд хариуцлага тооцож чадаагүй гэсэн үг.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Олон хүний амь авсан “Эко Алтан Заамар” нэрээ “Бүрд Майнинг” болгон өөрчилжээ
Олон хүний амь авсан “Эко Алтан Заамар” нэрээ “Бүрд Майнинг” болгон өөрчилжээ
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​