fbpx Согогтой Сонгууль-Сульдаатай төрийн шалтгаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 0 секунд

Согогтой Сонгууль-Сульдаатай төрийн шалтгаан

Төр, нийгмийг төвхнүүлэх зарим асуудал

СОГОГТОЙ СОНГУУЛЬ – СУЛЬДААТАЙ ТӨРИЙН ШАЛТГААН

Бидний монголчууд шинэ Үндсэн хууль баталснаас хойших 26 жилийн хугацаанд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг дархлан баталгаажуулж; үндэсний оюун сэтгэлгээний эрх чөлөөг зарлан тунхаглаж; хүн төрөлхтний хөгжил дэвшлийн зам мөртэй хөл нийлүүлэн алхахыг чармайж ирлээ. Амжилт ололт олон хүнийх; алдаа эндэл цөөн хүнийх болж үлддэг. Тэр л жамаар бид он жилүүдийг эвхэн, сар өдрүүдийг хураан зүтгэж явна. Бид өдгөө олзондоо омойтож, амжилтдаа шандууралгүй, басхүү алдаандаа гутарч гунилгүй эвийн хүч, эрдэм мэдлэг, эр зоригийг эрхэмлэн урагшлах нь юу юунаас чухал цаг үед амьдарч бүтээж байна. Үүний учир удирдан чиглүүлж буй Улсын Их Хурал, залан гүйцэтгэж буй Засгийн газар, үнэн худлыг дэнсэлж буй Шүүх эрх мэдэл, тэдгээрийн зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагаатай холбоотой зарим санал, бодлоо хуваалцъя.

Усны эх булингартай бол адаг нь булингартай

Улс орныг удам угсаагаар, эсвэл хэн нэгэн хүний хүсэл зоригоор удирдах нь буруу; нийгмийн гишүүдээс шилэгдэж сонгогдсон сор болсон хүмүүс удирдах нь зөв гэдгийг олон талаар үндэслэж нотолсон нэгэн бол Женевийн иргэн хэмээх Жан Жак Руссо билээ. Тэрбээр юунд санаа зовниж байсан бэ гэвэл: “Их ухаантай хүмүүс хууль батлах учраас хуулийн зүйл заалт ойлгоход амаргүй байж мэднэ, тиймээс хуулийн үг хэллэг, нэр томьёо энгийн, тодорхой, нийгмийн жирийн гишүүн хэн хүнд ойлгомжтой байх ёстой”-г анхааруулж байжээ. Зарчим ийм байдаг атал, манай УИХ-ын бүрэлдэхүүн, түүний чадвар чансаа, шийдвэрийн алсын хараа ямархан байгааг харахул заримдаа нүүр улаймаар. Ийм байгаад тухайн сонгогдсон хувь хүн буруутай биш, харин тийм хүмүүсийг сонгогдох боломж олгож байгаа зохицуулалтад учир их байна. Өөрөөр хэлбэл, согогтой сонгуулийн тогтолцоо сульдаатай төрийг бий болгож байна. Сульдаатай төрийн нийтлэг шинж нь түүний судалгаагүй баталсан хууль шийдвэр нэгэн мөр хэрэгждэггүй, бас ойр ойрхон өөрчлөгддөгт оршдог. Үүнийг хэрхэн засах вэ?

Сонгуулийн хуульд агуулгын шинэчлэл хийж, ард түмэнд төрөө засах  эрхийг бүрэн эдлүүлэх тухай

Хорин зургаан жилийн өмнө Үндсэн хуулиар нам төвтэй улс төрийн тогтолцооноос төр төвтэй улс төрийн тогтолцоо руу шилжиж, ард түмний төр засгаа чөлөөтэй сонгон байгуулах эрх, эрх чөлөөг тунхагласан боловч түүнээс хойш баталсан, өөрчилсөн сонгуулийн хууль болгонд төр засгаа байгуулах ард түмний үндсэн эрхийг алхам алхмаар хязгаарлаж; гишүүнтэй, гишүүнгүй улс төрийн нам хэмээх явцуу бүтцэд өмчлүүлсэн байна. Чухамхүү энэ нь төрийн чадамж, нэр хүнд доройтох, үйл ажиллагаа булингартахын нэг үндсэн шалтгаан болов.

Ард түмэн төр засгаа байгуулна гэдэг бол сонгуулийн эрх зүйн цогц ойлголт бөгөөд энэ нь нэр дэвшүүлэх, санал өгөх буюу сонгох, хариуцлага тооцох гэсэн харилцан уялдаатай эргэх холбоонд орших учиртай.

Ард түмэн хэнээр удирдуулах, төлөөлүүлэх санал бодолтой байгаагаа илэрхийлэх цорын ганц ардчилсан зөв зам бол сонгуульд нэр дэвшүүлэх эрх юм. Гэтэл өнөөгийн хууль тогтоомжоор сонгогчдын энэхүү үндсэн эрхийг ор тас үгүй хийж, сонгогчдыг намуудын дэвшүүлсэн, аль эсвэл олон сорилт давж бие даан нэрээ дэвшүүлсэн цөөн хэдэн хүний төлөө л санал өгдөг идэвхгүй албат болгон хувиргасан байна. Энэ нь сонгогчдын сонгуульд оролцох идэвхийг үгүй хийж байгаагаас гадна нэр дэвшүүлэх монополь эрх дархдаа дулдуйдсан улс төрийн намуудын удирдлага - биеэ тоох, авлигад автах, улмаар ардчилсан тогтолцооны мөн чанарыг гажуудуулах үндэс болсон байна.

Асар их үнэ цэнээр олдох ардчилсан сонголтод эргэлзэх хандлага ч гарч байгаа нь үүний нотолгоо. Сонголтгүй сонгууль, идэвхгүй сонгогч олон болбол улсын ирээдүй бүдгэрэхийн цондон. Сонгуулийн дараа харамсах, байгуулсан төр засгаа зүхэх бус, сонгууль явуулахаас аль болох эрт, дараагийн сонгуулийн уур амьсгал орохоос өмнө хууль дүрмээ чамбайруулах хэрэгтэй байна. Ийм учраас УИХ-д нэр дэвших, нэр дэвшүүлэх эрхийг хязгаарлаж хавчсан хуулийн бүх заалтыг хүчингүй болгож, ардчилал, эрх чөлөөний салхи оруулах хэрэгтэй.

Боломжгүй санагдаад байвал 1990 оны анхны ардчилсан сонгуулийн сайн жишгийг сэргээн хэрэглэхэд буруудахгүй. Ганц жишээ хэлэхэд 1990 онд хотод 300 сонгогч, орон нутагт 150 сонгогч хуралдаад сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байв. Анхны ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатуудын сонгуулийн 430 тойрогт 2413 хүн; аймаг, хотын Ардын Хурлын 1775 тойрогт 5245 хүн; сум, хороо, раойн, орон нутгийн хотын Ардын Хурлын 11307 тойрогт 17376 хүн тус тус нэр дэвшин өрсөлдөж байсан бөгөөд сонгогчдын 98 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байдаг. Энэ бол Монголын түүхэн дэх анхны чөлөөт ардчилсан, ард түмний чин хүсэл бүхий олон “сонголттой сонгууль” байсан юм.

Сонгуульд нэр дэвшихийг урамшуулах тухай

Бичгийн их хүмүүн Жамсрангийн Цэвээн хууль тогтоох байгууллагын талаар “Улсын хэрэг чухал болоод ширэлдээнтэй тул хуралдах цаг нь эрх биш урт байх учиртай болой” гэж зуугаад жилийн өмнө бичиж байв.

Олон хүн нэр дэвшинэ гэдэг сонголт олон буйн илрэл. Олон хүний өрсөлдөөнөөс хэн нь ч сонгогчдын 50 хувийн санал авч чадаагүй бол аль олон санал авсан 2 хүнийг дахин өрсөлдүүлэх замаар асуудлыг шийдвэрлэж болно. Ингэж байж төрийн үйл хэрэгт нийгмийн идэвх, оролцоо сайжирна. Намууд ч хариуцлагажна. Намын дарга нарт тэдний ая тааллыг хардаг, гарын доорх хүнээ сонгуульд нэр дэвшүүлж ялагдах уу? Эсвэл өрсөлдөөн дундаас тодорч ялах хүний эрэлд мордох уу? гэдэг сонголт тулгарна. Сонгуульд нэр дэвшихийг хөхиүлэн дэмжих гэвээс УИХ-д нэр дэвшээд сонгогдоогүй боловч үндсэн босго давсан нэр дэвшигчийн зардлын тодорхой хувийг төсвөөс нөхөж олгодог байх нь зүйтэй.

Одоогийн хуулиар бол төр түмний ажилд насаараа зүтгэсэн төрийн жинхэнэ, мэргэшсэн албан хаагчид сонгуульд нэр дэвших эрхгүй байна. Яагаад салбартаа мэргэшсэн төрийн албан хаагч, их, дээд, дунд сургууль, эмнэлэг, цэрэг, шинжлэх ухааны байгууллагын багш, эрдэмтэн судлаач, эмч доктор, генерал УИХ-д нэр дэвших эрхгүй байна вэ? Түмэнд үнэлэгдээгүй хүн төрийг үнэгүйдүүлдгийг хангалттай үзлээ, харлаа. Гэтэл төрийн ажил бүү хэл, өмд тэлээнийхээ учрыг ч олж чаддаггүй, хэлд ороогүй, хөлд ороогүй, нүд нь нээгдээгүй, хуралдааны танхимаа ч мэддэггүй шахам этгээд хууль батлаад төрийн албан хаагчдыг зандарч суугаа нь монгол төрийн толгой уруугаа харчихсан байгаагийн нотолгоо биш үү? Үүнийг ардчилсан тогтолцоо гэдэггүй юм. Үүнийг  манай нийгэм хүсээгүй. Энэ ямар бодлого, хэний зорилго вэ?

Хөгжих бүх боломжтой манай улс хөлөө олохгүй мунгинаж байгаа нь төрийн ой санамж, чадвар чадамжтай л холбоотой. Төр гэдэг Луи Бонапартын хэлдгээр хувь хүн “би” биш, харин түмний төлөөлөл болсон бие хүмүүсээс бүрддэг билээ.

Сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулалт, зардлыг жигдлэх тухай

Манай УИХ-ын сонгуулийн нэг нэр дэвшигчийн гаргасан зардал Францын Парламентад нэр дэвшсэн хүнийхээс 3 дахин их, харин улсын маань эдийн засаг, амьжиргааны түвшин 10 дахин бага гээд бод доо. Ямар их гажуудал, завхрал байгааг эндээс харж болно. Дундаж орлоготой иргэн сонгуулийн санхүүжилтээс болоод УИХ-д нэр дэвшиж чадахгүй байгаа бол манай сонгуулийн зохион байгуулалт, тогтолцоо нийгмийн шаардлагыг огт хангахгүй байгаагийн баримт юм.

Нэр дэвшигчдэд сурталчилгаа хийх тэгш боломж олгох нь сонгуулийн эрх зүйн зарчим, хуулийн шаардлага байх ёстой. Үүнийг яаж хийх вэ гэвэл: нэр дэвшигчдийн сурталчилгааны хэвлэлийн хэмжээг жигдэлж, СЕХ тухайн тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн баримт бичгийг нэгтгэн хэвлэж тараана. Мөн СЕХ нэр дэвшигчдийн сонгогчидтой хийх уулзалтыг хамтатган зохион байгуулна. Тусдаа уулзалт хийхийг хориглоно. Олон нийтийн ТВ-ээр сонгуулийн сурталчилгаа хийхийг “оюуны хүчирхийлэл” гэж үздэг бөгөөд ТВ-ээр ганцаарчилсан сурталчилгаа хийхийг хориглох хэрэгтэй. Сайныг сонсох гэж чих, сайхныг харах гэж нүд бидэнд заяасан бус уу. Тэгээд ч хүмүүс улс төрчдийн улиг болсон яриа, амлалтаас залхаж зурагт үзэхээ эрс багасгаж байна.

Төр төвхнүүлэх үйл хэрэг буюу сонгуулийн зохион байгуулалт цэвэр тунгалаг байх ёстой

Сонгууль бол төрийг төвхнүүлэх нэн хариуцлагатай Үндсэн хуулийн хэрэгжилтийн дээд илрэл болсон ажил. Сонгогч үндсэн оршин суудаг хаягаараа санал өгдөг дэлхий нийтийн жишгийг мөрдөх цаг болсон. Өөр тийшээ томилолтоор явах бол шуудангаар саналаа өгдөг болох нь зөв. Ингэвэл нутгийн иргэдийн сонголтыг өөрчилдөг “царцааны нүүдэл” хэмээх нэр, хоч авсан хөлсний сонгогчдын хөдөлгөөн шууд зогсоно. “Царцааны нүүдэл”, “бэлэг дурсгалын хур” сурах бичигт кэйс болон үлдэнэ

Явуулын хайрцаг аялуулдгийг болиулж, шуудангаар санал авах нь зөв. Үүнтэй нэгэн адилаар гадаадад байгаа монголчуудын саналыг цахимаар, эсвэл ердийн шуудангаар авч болно. 57 хүний санал авахаар тив дамжин нисэж татвар төлөгчдийн мөнгийг үрнэ гэдэг гэмт хэргээс өөрцгүй зүйл. Шуудангаар санал авах тогтолцоог улс орныхоо газар нутаг, харилцаа холбооны онцлогт тохируулан судалж, нэвтрүүлмээр байна. Бидэнд хэлбэрийн биш, агуулгын ардчилал чухал болно.

Сонгуулийг будилуулах нь мөн чанартаа Үндсэн хуульт ёс, төрийн эсрэг гэмт үйлдэл атал тэр бүх улайм цайм булхайг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөдөг СЕХ, хууль хяналтын байгууллагуудын удирдлагын зусарч зан араншин; төрийн машиныг тухайлсан нэг нэр дэвшигчийн сонгуулийн штабын хэсэг болгон хувиргадаг бусармаг явдал зэргийг эцэслэх хэрэгтэй. Сонгуулиас сонгуулийн хооронд амрангаа ажилладаг СЕХ өмнөх сонгуулийн үеэр гарсан алдаа оноог нарийн дэнслэн шүүж, холбогдох хууль тогтоомж, зохицуулалтыг байнга чамбайруулах саналаа УИХ-д танилцуулж, УИХ ч холбогдох арга хэмжээ авдаг байж гэмээ нь сонгуулийн ардчилал төгөлдөржинө. Сонгуулийг үнэнхүү шударга, тэгш явуулахаас төрийн нэр хүнд, чанар чансаа дээшилнэ.

Пунцагийн ЦАГААН

2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

  /Үргэлжлэл бий/

Б.ЖАВХЛАН: БАНКУУДЫН ЭРСДЭЛ БУУРЧ, ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
Б.ЖАВХЛАН: БАНКУУДЫН ЭРСДЭЛ БУУРЧ, ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ БУУРУУЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛНЭ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​