fbpx Ичдэггүй И март-ынхан “цочир үнэ” гэдгээр цочоохоо болино уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 21 секунд

Ичдэггүй И март-ынхан “цочир үнэ” гэдгээр цочоохоо болино уу

“Зуд болоход нохой зоолдог, зовлон учирахад лам таргалдаг гэгчээр “И март”-ынхан коронавирусын халдварын үед ч өөрсдийн ашиг, хонжоог хайж, үнэ, ханшаа нэмдэг нь тодорхой боллоо. Тиймээс ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шалгалтаар “И март” дэлгүүр гуравдугаар сарын 11-ний өдөр хонины махны үнийг 1 кг тутамд 1200-1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-1700 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан.

Уг нь Улсын онцгой комисс, Засгийн газраас коронавирусын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, дамлан худалдаалахад хяналт тавьж ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох бусад төрийн захиргааны байгууллагуудад үүрэг болгоод байгаа юм. 

Гэтэл дээрх тогтоол, шийдвэрүүдийг үл тоон “И март” дэлгүүрийнхэн махны үнийг нэмсэн байдаг. Энэ нь иргэдийн гомдлоор ил болж, шалгалтын багийнхан очиход ч тус дэлгүүрийнхэн “үнийг нь нэмээгүй” хэмээн гүрийсээр байсан тухай уншигч танд хүргэж байсан билээ.

“И март” сүлжээ дэлгүүрийн тохижилт, барааны чанар, ая тухтай байдал зэргээрээ иргэдийг татдаг нь гарцаагүй. Гэвч тийм байдал нь бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэх шалтгаан биш гэдгийг хаа хаанаа мэднэ.

Бэлэн байдлын үед махны үнийг нэмсэн байна хэмээн холбогдох байгууллага 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэсээр атал “БИД ҮНЭ НЭМЭЭГҮЙ” гэж мэлзсээр байгаа нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмаас дээгүүр загнадаг гэдгийг нь бататгаж буй хэрэг. Үнэн хэрэгтээ “И март”-д 20 сая төгрөгийн торгууль ногдууллаа гэхэд сарын байтугай өдрийн орлоготой нь харьцуулахад юу ч биш.

Дээр дурдсанчлан, хонины махны үнийг 1 кг тутамд 1200-1350 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг тутамд 1300-1700 төгрөгөөр тус нэмсэн байдаг. Тэгэхээр энэ нөгөө талдаа буюу “И март”-ын хувьд “ЦОЧИР ҮНЭ” гэж үзэхээр байгаа юм. Учир нь тус сүлжээ дэлгүүрийнхэн 14 хоногийн хугацаанд хямдрал зарлаж, ихэнхдээ “ЦОЧИР ҮНЭ”-тэй болгодог. Тэр нь үндсэндээ сонгосон бараа бүтээгдэхүүнээ 10-40 хувиар хямдруулж, түүнийгээ цочир үнэ хэмээн тайлбарладаг. Тэгэхээр махны үнийг ч гэсэн төрлөөс нь хамаарч 1200-1700 төгрөгөөр нэмсэн нь ЦОЧИР ҮНЭ гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй юм.

Эх сурвалж: Erennews.mn 

	 		 Р.Мэргэн Японы тал уу, Монголын тал уу
Р.Мэргэн Японы тал уу, Монголын тал уу
 
Цахим намагт шигдсэн монголчууд
Цахим намагт шигдсэн монголчууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​