fbpx ХХААХҮЯ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМАНД ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН ТУРШИЛТЫН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 35 секунд

ХХААХҮЯ: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗҮҮНБҮРЭН СУМАНД ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН ТУРШИЛТЫН АРИЛЖААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжих болсноо мэдэгдсэн. Энэ томоохон ажлын хүрээнд арилжаанд оролцогч талууд болох тариалан эрхлэгчид, гурилын үйлдвэрүүдтэй уулзаж санал солилцон, нэгдсэн ойлголтод хүрэх, итгэмжлэгдсэн агуулахуудыг бэлтгэх, тус агуулахад ажиллах хүний нөөцийг сургах зэрэг бэлтгэл ажлыг базааж байна. Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 200 орчим тариаланчтай цахимаар болон биечлэн уулзалт зохион байгуулж, тэдний саналыг сонсоод байна.

8-р сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд хүнсний улаанбуудайг биржээр арилжихад оролцох бүх талын төлөөлөл цуглаж, нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, анхны туршилтын арилжааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат, Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа болон холбогдох удирдлага, албан хаагчид, Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-ийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн, худалдагч тал буюу тариалан эрхлэгчид, худалдан авагч тал болох гурилын үйлдвэрүүд, дундын зуучлагч брокерууд оролцсон юм.

Уулзалтын үеэр ХААБ-ээс улаанбуудайг хэрхэн арилжих тухай танилцуулга хийж, блокчейн технологид суурилсан анхны жишиг арилжааг зохион байгуулж, оролцогч талуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн энэхүү уулзалт нь арилжаанд оролцогч талуудын саналыг сонсож, нэгдсэн ойлголтод хүрч, биржийн арилжааг зөв зохион байгуулалттайгаар амжилттай эхлүүлүүлэхэд чиглүүлэх зорилготой байсан.

Тариаланчдын зүгээс, төр засгийн бодлого шийдвэрийг дагаж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд энэ жилээс эхлэн биржээр улаанбуудайг арилжих нь цаг хугацааны хувьд тохиромжтой эсэх, улаанбуудайн чанарыг баталгаажуулах субъект нь хэн байх, брокерууд ямар үүрэг оролцоотойгоор тариаланчийн өмнөөс ажиллах, ямар стандартаар арилжаа явагдах, худалдан авагч тал нь нь зөвхөн гурилын үйлдвэрүүд байх эсэх, бирж зөвхөн дотоодын арилжаа бус экспортын чиглэлд хэрхэн ажиллах зэрэг асуултыг нийтлэг асууж байлаа.

Түүнчлэн уулзалтад оролцсон гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл болох Улаанбаатар гурил компанийн салбарын захирал Ц.Оюунсүрэн биржээр дамжуулан арилжаа явагдсанаар чанарын баталгаатай түүхий эд худалдан авах давуу тал бий болохыг хэлж байсан юм.

ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Төрийн зүгээс биржээр улаанбуудайг борлуулах ажлын бэлтгэлийг хангасан. Тус ажлыг эхлүүлэх цаг нь болсон учир хугацаа алдалгүй энэ намраас арилжааг үе шаттайгаар эхлүүлэх нь зүйтэй. Анх удаа хүнсний буудайг биржээр арилжих гэж байгаа учир алдаа дутагдалтай зүйл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ алсдаа улаанбуудайн үнэ цэнийг нэмэгдүүлж, экспортод гаргахад биржийн арилжаа зайлшгүй чухал гэдгийг онцоллоо.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд болсон загвар арилжаа, нэгдсэн уулзалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөсөн юм.

Хагас жилийн дотор сурч болох долоон мэргэжил
Хагас жилийн дотор сурч болох долоон мэргэжил
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​