“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр.
Өнөөдөр Монголоос хоёр бөх барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй улсын аварга, 20 настай Б.Хонгорзул эхний тойрогт Францын бөх, Европын аваргын хүрэл медальт Матилде Ривиератай барилдаж өрсөлдөгчөө 7:5-аар ялж шөвгийн наймд шалгарлаа. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга эзэн орны Рисако Кавайтай барилдана.