fbpx COVID-19 цар тахлын III давалгааны тухай Америкчууд юу хэлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 21 секунд

COVID-19 цар тахлын III давалгааны тухай Америкчууд юу хэлэв?

АНУ-д мягмар гарагийн байдлаар 35.8 сая хүн COVID-19 халдвар авч, 630 мянга орчим хүн нас барсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Вакцины нөлөөгөөр халдварын тархалт буураад байсан ч дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо ихэссэн нь иргэдийн санааг ихээр зовоож эхэллээ. Тус улс вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, хязгаарлалтаа сулруулж, хэвийн амьдралдаа шилжээд байсан билээ. Гэвч дельта вирусын тархалттай холбоотой халдварын тоо дахин нэмэгдэж, вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран дотоод орчинд бүх хүн маск зүүх шаардлагыг АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв танилцууллаа. Сургуулийн хичээл эхлэх дөхөж байгаа үед тархалт нэмэгдсэн нь иргэдийг дахин айдаст автууллаа. Энэ тухай Америк иргэд юу хэлснийг CNN сайтаас орчуулан хүргэж байна.

Виржина мужийн иргэн Кейт:Удирдагчид халдварыг улс төржүүлсэн

-Цар тахлыг улстөржүүлж, зөв менежментээр хянаж чадаагүй нь уурыг минь хүргэж байна. Буруу удирдлагаас үүдэн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг харахын тулд би одоог хүртэл вакциндаа хамрагдаагүй. Учир нь миний биед ямар нөлөө үзүүлэхийг сайн мэдэхгүй. Энэ талаарх хангалттай судалгаа ч байхгүй. Вакцин хийлгэснээс хэдхэн хоногийн дараа зарим таньдаг хүмүүс минь халдвар авсан. Тиймээс би анхаарал сэрэмжээ улам нэмэгдүүлсэн. Ингэхдээ байнга маск зүүж, аль болох гадуур гарахгүйг хичээж байгаа. Гадуур үйл ажиллагаанд оролцох үедээ хүмүүсээс зайгаа барьж, надаас хол байхыг бусдад анхааруулдаг. Эрх баригчид хамгийн эмзэг хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангахын оронд хэвийн байдалдаа эргэж орохыг илүүд үзэж байгаа мэт санагдаж байна. Хүмүүсийг дахин маскаа зүүхийг зөвлөсөнд үнэхээр их талархаж байна. Виржина муж дахин хөл хорио тогтоох хэрэгтэй.

Невада мужийн иргэн Жонатан: Жуулчид ирснээс хойш дельта вирус тархаж эхэлсэн

-Би аялал жуулчлалаас эдийн засгийн ихэнх хувиа бүрдүүлдэг Невада мужийн Лас Вегас хотод амьдардаг. Тиймээс үнэхээр их сэтгэл зовниж байна. Учир нь жуулчдын ихэнх нь казино болон зоогийн газарт маск зүүхээс татгалзана. Зургадугаар сард халдвар буурч, маск зүүхээ больсон. Гэтэл жуулчид ирснээс хойш дельта вирус тархаж эхэлж, халдварын тоо дахин нэмэгдсэн. Тиймээс дахин маскаа зүүж эхэлсэн. Хэдийгээр вакцины хоёр тундаа хамрагдсан ч 90 настай өвөө болон эрүүл мэндийн асуудалтай найзууддаа халдвар тараахыг хүсэхгүй байна. Вакцин хийлгэх нь эх оронч хүн бүрийн үүрэг юм.

Луизана мужийн иргэн Майкл: Ирэх намар илүү эрх чөлөөтэй байна гэж найдаж байна.

-Энэ зундаа багтаж цар тахал алга болохгүй байх вий гэдгээс айж байна. Би болон гэр бүлийнхэн минь бүгд вакцинд хамрагдсан учир сэтгэл санаа арай тайван байна. Гэхдээ дельта вирус тархаж, олон хүн вакциндаа хамрагдаагүй байгаа нь намайг айлгаж байгаа. Луизана муж халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоогоороо нэгт жагсаж байгаа. Ийм хүнд цаг үед олон хүн вакцины аюулгүй байдалд итгэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Мөн цар тахал байсаар байхад маск зүүхээ больж, хэвийн амьдралдаа шилжиж эхэлсэнд үнэхээр цочирдож байна. Их сургуулийн кампустаа буцаж очихын тулд заавал вакцин хийлгэх ёстой гэсэн шаардлага үйлчилж байгаа. Дотны найзууд минь бүгд вакцинаа хийлгэж, болгоомжтой байгаа тул ирэх намар илүү эрх чөлөөтэй байна гэж найдаж байна.

Аризона мужийн иргэн Мартин: Бид хэвийн амьдралдаа шилжсэн

-Манай мужид амьдрал хэвийн байдалдаа шилжсэн төдийгүй сурагчид ирэх долоо хоногоос хичээлдээ явж эхлэхээр бэлтгэж байна. Би энэ долоо хоногт вакцины эхний тундаа хамрагдсан. Учир нь вакцинд эргэлзэж, хийлгэх талаараа удаан бодсон. Вакцин халдварын тархалт болон дельта хувилбарын нөлөөг буруулдаг талаар олон эх сурвалжаас мэдээлэл уншсан. Мөн аялах болон бусад зорилгоор гадаад явахад хэрэгтэй учир вакцин хийлгэхээр шийдсэн. Удирдагчдын тахлын эсрэг авсан арга хэмжээ буруу байсан. Үүнд бухимдаж, туйлдаж байна.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Пүрэвсүрэн: Улсын хэмжээнд жилд 4000 хүн сүрьеэ өвчнөөр өвдсөний 20 гаруй хувь БЗД-т байна
Б.Пүрэвсүрэн: Улсын хэмжээнд жилд 4000 хүн сүрьеэ өвчнөөр өвдсөний 20 гаруй хувь БЗД-т байна
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​