“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын гурван бөх барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн 125 кг-д зодоглож буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл эхний тойрогт залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн Дианас Храманковыг 8:4-өөр яллаа.