“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаеи мөнгөн медаль хүртэн, монгол түмнийг баярлуулсан билээ.
“Эко кар центр” ХХК-ийн хамт олон дуртай нэг машинаа сонгож авах эрхээр түүнийг шагнаад байсан.
Улмаар маргааш буюу энэ сарын 6-ны 12.30 цагт “Өгөөмөр” захад байрлах “Эко кар центр”-ийн байранд машиныг бэлэглэхээр болжээ.