fbpx Д.БАТМӨНХ: ИРЭХ ӨВӨЛ, ХАВАР ОЛОН МАЛ АЛСЫН ОТОРТ ЯВУУЛАХГҮЙ БАЙХЫГ ГОЛ БОДЛОГОО БОЛГОЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 4 секунд

Д.БАТМӨНХ: ИРЭХ ӨВӨЛ, ХАВАР ОЛОН МАЛ АЛСЫН ОТОРТ ЯВУУЛАХГҮЙ БАЙХЫГ ГОЛ БОДЛОГОО БОЛГОЖ БАЙНА

2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.


-Намар бол хөдөө аж ахуйн салбарын гол ажлууд эхэлдэг чухал цаг үе. Тухайлбал, өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг хангах чиглэлээр ямар зохион байгуулалт хийж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар 7-р сарын 28-ны өдөр хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолын гол зорилго нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой байдлыг хангах, цаг агаарын эрсдэлийг бууруулах, энэ эрсдэлийг бууруулсны үндсэн дээр бүх талын хамгаалалт, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа.
Энэхүү тогтоолыг боловсруулахад 2020 оны өвөл, 2021 оны өвөл, хаврын цаг агаарын нөлөөлөл мал аж ахуйн салбарт хэрхэн туссаныг сайтар судалж, 2021, 2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажилд бүх талын зохицуулалтын цогц арга хэмжээг тусгасан.
-Тогтоолд тусгасан гол арга хэмжээнүүдийг тодруулж хэлэхгүй юу?
-Хамгийн эхний ээлжид Монгол Улсын хэмжээнд 2021 онд хэрэгцээлэх малын тоог аймаг, нийслэлийн хэмжээнд бүрэн гаргана. Экспортлох малын төлөвлөгөө, хуваарь зэргийг гаргаж, энэ чиглэлээр хүнсний болон хөнгөн үйлдвэрийн газруудтай хамтран ажиллана.
Нөгөө талдаа үйлдвэрийн хэрэгцээнд шаардлагатай түүхий эд, малаас гарах бүтээгдэхүүний тооцоолол боловсруулж, тээвэрлэх, анхан шатны боловсруулалт хийх талаар тодорхой төлөвлөгөө гаргаж зохицуулалтын арга хэмжээ авахаар тусгасан.
-Өвөл, хаврыг эрсдэл багатай даван туулахад гол анхаарах зүйл юу байх вэ?
-Өвөлжилтөд ихээхэн нөлөөлдөг их цас, цасан шуурга, цочир хүйтрэлт, хүчтэй салхины талаарх богино болон урт хугацааны төлөв байдлыг тодорхойлж, малчид иргэдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна. Мөн өвөл хаврын бэлчээрийн даацын судалгааг тодорхойлсны үндсэн дээр эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллана.
-Отор нүүдлийн тухайд ямар зохицуулалт хийж байна?
Отроор явах малын талаарх судалгааг сайтар зохион байгуулж, малчид иргэд орон нутагтаа өвөл, хавар ая тухтай байх талын зохицуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тусгаж байгаа. Манай орны хэмжээнд жилдээ ойролцоогоор 10 гаруй сая толгой мал өөр аймгийн нутаг, хилийн зурвас газар, улсын тусгай хамгаалалттай газар отроор өвөлждөг. Энэ жилийн хувьд энэ тоо хэмжээг багасгаж, малчид орон нутагтаа ая тухтай өвөлжих, хаваржих ажлыг зохион байгуулна.
-Хадлан бэлтгэх, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд ямар зохион байгуулалт хийх вэ?
-Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад хадлан бэлтгэх талбайг гэрээгээр ашиглуулах, малчин, мал бүхий иргэнээр байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг технологит хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэх, өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд анхаарна.
Аймаг, сум, нийслэлийн аюулгүйн нөөцөд өвс тэжээл бэлтгэх ажлыг малын тоо толгойтой уялдуулан тооцсон.Тухайлбал, энэ жилдээ багтаагаад 44900 тонн өвс, 2900 тонн ногоон тэжээл, 14850 тонн тэжээл бэлтгэхээр тусгасан. Энэ жилийн тухайд бид ногоон тэжээл бэлтгэлийн хэмжээг аймаг орон нутгийн аюулгүйн нөөцөд бэлтгэхээр шинээр тусгаж, оруулж байгаа.
ХХААХҮ-ийн сайд энэ тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд албан даалгавар гаргаж, орон нутгийн холбогдох удирдлагуудтай цахим уулзалт хийх ажлыг ирэх 7 хоногоос зохион байгуулахаар төлөвлөж байна. Орон нутагт энэ тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар зүйлд анхаарах талаар нарийвчилсан чиглэл өгөгдөнө. Энэ ажлын урьтал болгож З.Мэндсайхан сайд 7-р сарын эхээр аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахимаар уулзаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах чиглэл, үүргийг урьдчилан өгсөн.

Өнөөдрийн байдлаар орон нутаг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлаа эхлүүлсэн. Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан нарийвчилсан төлөвлөгөө, анхааруулга, хамтран ажиллах чиглэл, зөвлөмжийг хүргүүлэхээр ажиллаж байна.

Эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн тулд улстөржилтөөс ангид байх зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв
Эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн тулд улстөржилтөөс ангид байх зарчмаар МҮХАҮТ-тай хамтран ажиллахаа илэрхийлэв
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​