“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын гурван бөх барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн 125 кг-д зодоглож буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл хагас шигшээд АНУ-ын бөх Гэйбл Стивесонтой барилдаж 5:0-ээр ялагдан, олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов.