fbpx Аж үйлдвэрийн IV хувьсгал ба цахим үндэстэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
16 минут 3 секунд

Аж үйлдвэрийн IV хувьсгал ба цахим үндэстэн

ХУВЬСГАЛЫН ТОХИРОО

Швейцарын Давос хотноо 2016 оны нэгдүгээр сарын сүүлээр болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулганы үндсэн сэдэв нь “Аж үйлдвэрийн IV хувьсгал” буюу industry 4.0” байв. Энэ сэдвээр Давосын чуулганыг санаачлагч Клаус Шваб сонирхолтой илтгэл тавьсан юм. Тэрбээр Аж үйлдвэрийн IV хувьсгалыг өнөөгийн ертөнцөд өрнөж буй өөрчлөлтүүдийн хурд, тэдгээрийн далайц, үр дагавар гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлсон байдаг. Эдгээрийг тус бүрд нь задлан тайлбарлахад энэхүү шинэ хувьсгалын мөн чанар ойлгогдоно. Өөрчлөлтийн хурдын хувьд өмнөх гурван хувьсгал асар урт удаан хугацаанд үргэлжилж байв. Тухайлбал, эдийн засагч Роберт Гордоны тодорхойлсноор Аж үйлдвэрийн I ба II хувьсгалын үр дүн нь хүмүүст хүрэхэд 100 жил шаардагдсан бол III хувьсгалд хэдхэн арван жил хангалттай байсан юм. Харин аж үйлдвэрийн IV хувьсгалын хурд real-time буюу бодит цагаар хэмжигдэх ажээ. Энэхүү хувьсгалыг дижитал буюу цахим хувьсгал гэж нэрлэж болно. Өндөр технологийн энэ эринд өнөөдөр бий болсон шинжлэх ухааны нээлт, ололт маргааш гэхэд хуучрах нь энгийн үзэгдэл болох гэнэ.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын удаах гол шинж нь түүний далайц хүрээ юм. Өмнөх хувьсгалууд нийгэм, эдийн засгийн тодорхой салбаруудыг хамарч байсан бол энэ удаагийн хувьсгал нь бүх салбарыг хамрахаараа онцлог. Хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, зам, барилга, худалдаа, үйлчилгээ гээд бүхий л салбарт энэхүү өөрчлөлт нэвтэрнэ. Хоол, цай бэлтгэж, гэр орон цэвэрлэхээс эхлээд нарийн мэргэжлийн мэс засал хийх хүртэлх энгийн мэдрэмж, дадал, нарийн мэргэжил шаардах олон үйл ажиллагааг робот гүйцэтгэх бөгөөд жолоочгүй машин хотын гудамжаар хөлхөлдөж, хэрэгцээт бүх зүйлээ интернэтээр худапдан авч, өвчин эмгэг тусвал тухайн эрхтнийг 3D технологиор бүтээн шууд сольдог болно. Үүнээс цааш өнөөгийн бидний төсөөлөх аргагүй өөрчлөлтүүд ч бий болох ажээ. Клаус Швабын 2016 онд олонд хүргэсэн дээрх санаануудыг 2018 оны Давосын чуулганаар мөн давтжээ. Тухайн жил Давосын Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулганаар улс орнуудын удирдагчид өнөөгийн дэлхий ертөнцийн төлөв байдал, ирээдүйн чиг хандлагад анхаарлаа хандуулсан байна. Уг чуулганы залуу удирдагчдын нэг, Европын санхүүгийн тогтвортой байдлын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Kalin Anev Janse өнөөгийн дэлхий ертөнцийг өөрчилж буй мега трэндүүдийн тухай нийтлэлдээ, дэлхий дээр баян ядуугийн эрс ялгаа улам нэмэгдэж байгаа төдийгүй технологийн шинэ дэвшил хүмүүсийн эрхэлдэг ажил хөдөлмөр, ахуй байдлыг маш ихээр өөрчилж байгааг онцолжээ.

АНУ-ын ‘‘Hay Group”, Финландын “Si-tra”, Австралийн CSIRO зэрэг тинк танк судалгааны байгууллагууд ч өнөөгийн дэлхий ертөнцийг өөрчлөгч гол хүчин зүйлээр хөдөлмөр эрхлэлтийн өөрчлөлт, технологийн хөгжил буюу дижиталчлал, хиймэл оюун ухааныг нэрлэсэн байна. Эдгээр байгууллагын судалгаа, таамаглалаар олон ажилтантай том том нүсэр байгууллагууд ирээдүйд байхгүй болж, хүмүүс хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох аж. Мөн олон ажлын байр алга болох гэнэ. Энэ бүхэн бол аж үйлдвэрийн IV хувьсгалын гол шинжүүд юм. Өнөөдөр аж үйлдвэрийн III хувьсгал дуусаагүй байгаа ч IV хувьсгалын шинж тэмдэг улам бүр тод илэрч байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, хувьсгалын тохироо бүрджээ.

БҮТЭЭЛЧ УСТГАЛ

Хүн төрөлхтний түүхэнд эрс эргэлт авчирч, шийдвэрлэх нөлөө үзүүлсэн аж үйлдвэрийн хувьсгалууд материаллаг баялаг болон шинэ бүтээгдэхүүнд тулгуурлаж байсан бол энэ удаагийн хувьсгал хүний оюун ухаанд суурилах гэнэ. Өндөр технологид суурилсан аж үйлдвэрийн хувьсгал хүн төрөлхтөнд асар олон боломж, дэвшлийг авчрах боловч басхүү томоохон эрсдэл, сорилт дагуулах нь мэдээж. Тэдгээр сорилт, эрсдэл юу байж болох вэ гэдгийг ч төсөөлж таамагласан байна. Технологийн салбарт урьд хожид төсөөлж байгаагүй шийдлүүд гарч ирнэ. Хүн, хиймэл оюун ухаан хоёрыг ялгах боломжгүй болно. Энэ тохиолдолд хүний өрсөлдөгч хэн байх юм. Амьдрал юуны төлөө байх вэ гэдэг асуудлыг бид өөрсдөдөө тавих нь ээ. Тиймээс нэрт эрдэмтэн Стивен Хокинг хиймэл оюун ухаантай холбоотой эрсдэлүүд гарч болохыг анхааруулсан байдаг. Энэхүү цахим хувьсгалын хамгийн том сорилт нь дэлхийг эрс хурдтай хувьсгаж байгаадаа биш харин энэ хувьсгал хүний мөн чанарыг хурдтай өөрчилж буйд оршиж буй гэнэ. Өнөөгийн хүмүүсийн өдөр тутмын харилцаа, чөлөөт цагаа өнгөрөөж буй хэв маяг, хүмүүс хоорондын холбоо, зохиогчийн эрх, контентийн эзэмшил, хувь хүний нууцлал зэрэг нь хүн байх гэдэг утга учрыг хүртэл тодорхой хэмжээнд бодитойгоор өөрчилж эхэлжээ.

Клаус Шваб “Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр шимийгхүртэх, апдаанаас нь зайлсхийхийн тулд хүмүүс нийгэм-эдийн засгийн хөгжил, үнэт зүйлс, хувь хүний халдашгүй байдлын талаарх төсөөллөө өөрчлөхөөс аргагүйд хүрнэ” гэсэн нь ийм учиртай.

Тухайлбал, 2025 он гэхэд 800 мэргэжил устаж үгүй болно. Тусгай, онцгой боловсрол шаардахгүй ажлын байрууд алга болно. Тэр ч бүү хэл хуульч, санхүүгийн шинжээч, нягтлан бодогч, сэтгүүлч зэрэг мэргэжлийг ч роботууд төвөггүй эзэмших гэнэ. Ер нь роботод хийж чадахгүй зүйл үгүй. Тиймээс роботоор юуг хийлгэж болох, юуг болохгүй вэ гэдэг асуулт л хүн төрөлхтний өмнө тулгарах гэнэ.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас ойрын жилүүдэд хөгжиж байгаа орнуудад хүмүүсийн эрхэлж байгаа ажлын гуравны хоёрыг робот хийдэг болно гэсэн таамаг дэвшүүлжээ. Хөгжиж байгаа орнуудын харь- цангуй бага цалин хөлстэй ажлын байрууд алга болсноор олон зуун сая хүн ажилгүй болох эрсдэл хүлээж байна. Энэ бүхнээс үүдээд Аж үйлдвэрийн IV хувьсгалыг тодорхойлох нэг гол зүйл нь Greative Destruction буюу бүтээлч устгал гэж тодорхойлж байна. Аливаа шинэ технологи гарч ирснээр өмнөх технологийг орлохоос гадна илүү өндөр түвшинд гаргаж, хуучин шийдлүүдийг бүрмөсөн үгүйсгэх процессыг ийн томъёолдог. Ийм бүтээлч устгал ирээдүйд аль ч салбарт ямар ч хэлбэрээр явагдаж болно.

Аж үйлдвэрийн IV хувьсгал энэ мэт олон шинэ ойлголтыг бидний амьдралд авчрах ажээ. Тухайлбал, Sharing Economy буюу хамтын эдийн засаг, Growdfunfing буюу олон нийтийн санхүүжилт, peer-to-peer lending буюу хувь хүний зээллэг зэрэг нь бүх зүйлийг үр ашигтай эдийн засгийн эргэлтэд оруулах, орон зай, цаг хугацаанд хязгаарлагдалгүйгээр дурын санхүүжилтийн эх үүсвэртэй болох боломжууд нээгдэж байна. Эдгээр шинэ нөхцөл байдал, шинэ боломж, мега трэндүүд аж ахуйн нэгж, том корпорациуд төдийгүй Засгийн газруудыг ч өөрчилж эхэлжээ. Хүмүүсийн хэрэглээ, үйлдвэрлэл ба ажил эрхлэлтэд ч нөлөөлж, бүхэл бүтэн салбарыг байхгүй болгож, оронд нь цоо шинэ салбарыг ч үүсгэж чадаж байна. Үүнд дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид ч анхаарал хандуулах болжээ. Зарим улс орон энэ асуудлыг хариуцсан сайдын тусгай орон тоо бий болгасон бол зарим нь Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлдэн хөтөлбөр боловсруулаад байгаа юм байна.

ЭХЛЭЛ НЬ E-MONGOLIA СИСТЕМ

2018 оны хоёрдугаар сард Засгийн газраас баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогод ийм заалт туссан бий. Энэ зорилтыг Үндэсний хөгжлийн газар гардан хэрэгжүүлэх бөгөөд Монгал Улс өндөр технологид суурилсан хөгжлийн гараан дээр ирнэ гэж төсөөлж байв. Одоогоор манай улсад үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 0.03 хувьд нь л өндөр технологи, инновац шингэсэн байдаг аж. Энэ нь өмнөх гурван хувьсгалаас зарим талаар хоцорсон гэсэн үг. Гэхдээ ирээдүйгээ өөдрөгөөр харж байна. Аж үйлдвэрийн IV хувьсгалыг Монголчууд дагаж биш манлайлж хөгжих ёстойг эрдэмтэд онцолж байгаа. 2018 онд УИХ-д Цахим бодлогын хороог байгуулсан нь Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх зорилготой. Уг түр хороо шинжлэх ухаан, судалгааны ажлуудыг аж үйлдвэрийн хувьсгал руу чиглүүлж, энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Аж үйлдвэрийн IV хувьсгалд сайн бэлтгэхгүй бол 2030 он гэхэд бид хоцрогдолд орох магадлалтай гэдгийг ч манай эрдэмтэд хүлээн зөвшөөрч буй. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэгээр зарлаад байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд бүх салбарт цахим шилжилт хийж, Цахим үндэстэн болох уриалгыг дэвшүүлээд байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарынхантай уулзахдаа “Салангид байгаа системүүдийг холбож байж цахим үндэстэн болно. Улсаараа өөрчлөгдөх зорилтын төлөө хамтдаа алхах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг холбоно. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой. Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой юм. Газрын харилцааг ч мөн цахимд холбоно. Гэрчилгээг цаасаар биш цахимаар, баганан кодоор олгох ёстой.

Гааль, шүүх, татвар цахимжсан. Үүн дээр Сангийн яамныхан сайн ажилласан. Улсын бүртгэлийг цахимжуулах хэрэгтэй. Яваандаа сонгуулийг цахимаар өгдөг, тухайн хүн өөрийгөө таниулж чадвал дуртай бүртгэл дээрээ цаг алдалгүй үйлчилгээг авдаг байх учиртай. Та шаардлагуудыг хангаж чадвал цагийн дотор хүссэн компаниа байгуулах боломжтой болно. Зам тээвэр цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад мөнгө авдгаа болих хэрэгтэй. Тэр нь түгжрэл үүсгэдэг. Мөнгө төрд эсвэл хувьд ордог нь ч тодорхойгүй. Шууд камераар уншаад гарах ёстой. Улаанбаатарт орон нутгийн дугаартай хэдэн машин явж байна, хэд нь нийслэлийн машин, хэд нь хотын төвөөр хөдөлгөөнд оролцдог, хэд нь зах, худалдааны төвийн орчимд түгжирч байна вэ гэх мэтчилэнгээр их өгөгдлийг цуглуулж, түүнийг боловсруулж байж шийдэл гаргана. Иргэний үнэмлэх захиалахад барагцаалбал 1 цаг 55 минут зарцуулдаг. Харин цахим шилжилт хийвэл 5 минут л орно.

Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07.30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой” гэсэн юм.

Цахим үндэстэн болоход зайлшгүй хийгдэх ёстой зургаан том ажлыг Засгийн газар танилцуулсан. Үүнд, Монголчууд дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсэгтэн, инновац уйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан ажлын хүрээнд цахим шилжилтийг хийж, Цахим үндэстэн болох зорилт дэвшүүлээд буй. Одоогоор 500 гаруй нэр, төрлийн үйлчилгээг нэгггээд буй е-mongolia систем дээрх зорилтуудын нэг томоохон эхлэл юм.

ШИГТГЭЭ

АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛУУД

Аж үйлдвэрийн I хувьсгал

• XVIII зуунд Англид эхэлжээ.

Уг үйл явцыг Ф.Энгельс өөрийн бүтээлүүддээ “аж үйлдвэрийн хувьсгал" хэмээн нэрлэснээр энэ нэр томъёо түгэн тархсан байна. XVIII зууны сүүлээс XX зууны эхэн үе хүртэл үргэлжилсэн.

• Уурын хөдөлгүүр бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр эхэлсэн. Уурын тэрэг бүтээж, төмөр зам, уурын хөдөлгүүртэй усан онгоц бий болж далайн тээвэр эрчимтэй хөгжсөн.

•Аж үйлдвэрийн I хувьсгал үйлдвэрлэлд хучтэй нөлөөлж түүний үр дүнд хүн амын төвлөрөл, хотжилт эрчимтэй явагджээ. Мөн олон шинэ мэргэжил бий болж хүний нийгэмд огцом өөрчлөлтүүдийг авчирсан.

Аж үйлдвэрийн II хувьсгал

•XX зууны эхэн үеэс эхэлсэн. Энэ хувьсгал цахилгаанжуулалт болон үйлдвэрлэлд конвейер нэвтэрснээр эрчээ авчээ. Үр дүнд нь хөдөлмөрийн бүтээмж огцом өсөж, үйлдвэрлэлийн процессын удирдлага үндсээрээ өөрчлөгдсөн.

• Хүн төрөлхтний өнөөгийн амьдрал энэ хувьсгалын үр дүнд бүрэлдэн тогтсон байна.

Аж үйлдвэрийн III хувьсгал

• XX зууны 70-80-аад оноос эхэлсэн. Электронжуулалт, үйлдвэрлэлийн автоматжуулалт, мэдээллийн технологитой холбоотой. Энэ хувьсгалын үр шимийг өнөөдөр хүн төрөлхтөн бүгд хүртэж байна. Гэр утас, компьютер, интернэт бол Аж үйлдвэрийн III хувьсгалын үр дүн юм.

Аж үйлдвэрийн IV хувьсгал

• Аж үйлдвэрийн III хувьсгал бүрэн дуусаагүй. Гэвч дараагийн хувьсгал хэдийнэ эхэлсэн гэж үзэх болжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр дүнд өндөр технологи хөгжиж хүн төрөлхтний амьдрах орчныг эрс өөрчилнө гэж таамаглаж буй.

Г.Хангарди

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Монголчуудын сарын цалин 647 литр шатахуун аваад дуусна
Монголчуудын сарын цалин 647 литр шатахуун аваад дуусна
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​