Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,071 тохиолдол шинээр батлагдсан байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 319 нь нийслэл хотод,
- 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн 1,811 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.