fbpx ХОБОМ ба МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 33 секунд

ХОБОМ ба МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭЧЛЭЛ

Уул уурхай хийгээд нутгийн иргэд, малчид болон орон нутгийн засаг захиргаа хооронд үүсдэг маргаан, зөрчил өнөөдөр бараг байх ёстой үзэгдэл, хэв маяг болтлоо тогтоод байна. Тэгвэл хоорондын үл итгэлцэл, хөндий харилцааны цонхыг онгойлгож, үүдийг нээх эхний алхам Монголд тавигдлаа. Тодорхой хэлбэл, Монголд анх удаа шилдэг загвар болохуйц нэгэн төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хил хязгааргүй алхам” ТББ хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг гэж яг юуг хэлээд байна вэ? Энэ аргачлал нь уул уурхайн төслийн байгаль орчны шийдвэр гаргах үйл явцад орон нутгийн оролцогч талуудыг утга учиртай татан оролцуулах шинэ механизм юм.

“Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг” /ХОБОМ/ нь газрын хэвлийн баялгийг хайх, олборлох, баяжуулах болон дэд бүтцийн төслийн үйлажиллагаа явагдсанаар тухайн газар нутаг, бүсийнхэмжээнд үзүүлэх байгаль орчны нөлөөллийг нутгийниргэд, захиргаа, төсөл хэрэгжүүлэгч талууд хамтранмониторинг үнэлгээ хийж “Баримтыг хамтдаа олжтогтоон өөрчлөлт гаргах үйл явц” хэмээн тайлбарлажээ.

СОНГОЛТ

ХОБОМ төсөл гурван аймгийн гурван суманд хэрэгжиж байна. Тэгвэл сумдыг хэрхэн сонгосон талаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Төв аймгийн Баянжаргалан суманд “Цэцэнс майнинг” гэж нүүрсний компани дээр хэрэгжиж төсөл байгаа. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баяжуулах үйлдвэрийн, мөн Дорноговь аймгийн Айраг суманд жонш баяжуулах болон олборлох төслүүд хамрагдсан. Даланжаргалан сум бол Монгол Улсын хамгийн олон буюу 100 шахам лицензтэй, бас баяжуулах, боловсруулах үйлдвэр ч ихтэй. Төмөр зам дагасан болохоор экспортын зам ч дайрдаг. Айраг суманд уулын баяжуулах “Хар Айрагийн үйлдвэр” гэж эртнээс байсан. Дорноговь аймгийн энэ хоёр сум олборлох уурхай олонтой. Харин Төв аймгийн Баянжаргалан дан нүүрсний лицензтэй бөгөөд гурав нь ажилладаг. Хоёр нь нөхөн сэргээлт хийгээгүй хаяад явчихсан. Нүүрс олборолтоос гүний усны шүүрэл ихтэй байдаг онцлогтой зэрэг шалтгаанаар сонгосон” гэв.

ЗӨРЧИЛ

Зөрчил тэмцэл, үл ойлголцол чухам ямар асуудлаас болж үүсээд байна вэ? Жишээ нь, нүүрс олборлолтоос үүссэн шүүрлийн ус задгай талбайд хаягддаг асуудал олон жилээс улбаатай талууд хоорондын маргааны гол сэжүүр. “Цэцэнс майнинг” компанийн хувьд гэхэд тоног төхөөрөмж, олборлолт, кэмп зэрэг нь үлгэр жишээ. Гэвч маргааны сэдэв нь шүүрлийн усаа задгай урсгаснаар хавар хамгийн түрүүнд ногоо гардаг талбай болжээ. Шинэ ногооны үнэр авсан мал тийш зүтгэж, шаварт шигдэх зэргээр малчдад эдийн засгийн хохирол учруулдаг байна. Уг нь технологийн хувьд уурхайн далан үүсгээд, усаа эргүүлээд эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай байгаа биз.

Харин Шивээ говийн нүүрсний уурхайн шүүрлийн усны “Хаялга нуур”-ын ус бол ингэж ашигласан сайн жишээ бөгөөд маш том нуур үүсгээд загас үржүүлжээ. Тэрчлэн нутгийн иргэд “Хаялага нуур”-ын усаа түшиглэн тарьсан ногоо, төмсийг Чойр, Дорноговь аймаг руу, мөн Улаанбаатар руу нийлүүлж байна. Баян, Баянжаргалангийнхан ч яг үүн шиг юм хийж болох атал ил задгай асгасаар. Чухам энэ байдал нь гүний усыг шүүрүүлж асгаад байгаа учир худгийн түвшинд нөлөөлж магадгүй гэдэг хардлага, айдас малчдад төрөх болсон байна.

Цаашлаад малчид “Цэцэнс майнинг” компанийн урдуур сум руу очихын тулд 25 км явдаг байсан бол одоо шүүрлийн усыг тойроод багадаа 50 км явдаг болсон гээд зовлон бий. Энэ мэтээр талуудын хооронд үл ойлголцол, зөрчил маргаан тасарсангүй. Ерөнхийдөө эдгээр асуудлаас тухайн төслийн ямар ашигт малтмал, ямар технологиор, ямар бүсэд олборлож байгаагаас шалтгаалж гардаг янз бүрийн сөрөг нөлөөллийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал урган гарсан гэсэн үг юм.

ШИЙДЭЛ

НҮБХХ-ийн ”Байгаль орчны засаглал” төслөөс орон нутаг дахь уул уурхайн оролцогч талуудын зөрчлийг яаж шийдвэрлэх вэ, үндэсний онцлогт тохирсон арга хэрэгслийг хэрхэн гаргах вэ гэдэг нээлттэй тэтгэлэг 2020 онд зарласны дагуу “Хил хязгааргүй алхам” ТББ энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжтой болсон байна. “2011 оноос манай байгууллага нутгийн иргэдтэй хамтран Компанийнбайгаль орчны үүргээ хэрэгжүүлж байгаа дээр нь хяналт үнэлгээ хийдэг чек лист буюу үнэлгээний карт боловсруулан хэрэглэдэг байсан. ХОБОМ бол Монголд шинэ юм биш. Хамтын оролцоо гэдэг олон хэлбэртэй. Хоёр, гурав, бүр дөрөв, таван тал ч хамтарч байна.

Харин манайх бол тухайн төсөл хэрэгжсэнээр байгаль экологийн өөрчлөлт гарч түүнээс болоод талууд хооронд маргаан, зөрчил, үл итгэлцэл үүссэн. Нутгийн захиргаа, иргэд, компани гэсэн гурван тал нэг ширээний ард суугаад үүсээд байгаа зөрчил, маргааны учир шалтгаан юунд байна вэ гэдгийг эхлээд тогтооно. Бичиг баримт, хууль, хэрэгжүүлж байгаа механизм, эсвэл төрөөс тавьж байгаа хяналт шалгалтдаа байна уу гээд. Хэн хэнийгээ буруутгаж, бусад руугаа түлхэж суухгүй гурвуулаа асуудлыг олж, зөрчлийг шийдвэрлэе гээд нэг дор суугаад ажиллах арга. Үүнийг товчдоо зөрчил үүсгэж байгаа “баримтыг хамтдаа олж тогтоон, өөрчлөлт хийх үйл явц” гэж томьёолсон хэмээн Н.Баярсайхан тайлбарлажээ. Тэрбээр,

“Жишээ нь, Төв аймгийн Баянжаргалан сумандустай холбоотой асуудлаар гурван тал мониторингийн аргачлал гаргаж, өөр цэгүүдтогтоогоод гурван худаг дээр мониторинг хийсэн. Сар бүхний эхний арав хоногт өглөө бүр худгаас мал ус уугаагүй байхад хэмждэг болсон байна. Үүний зэрэгцээ бэлчээрийн ургамал дээр сонгосон талбайдаа 2020, 2021 оны намар судалгаа хийж, баримтыг хамт тогтоогоод, зөрчлийг шийдвэрлэх өөрчлөлт хийх чиглэлээ гаргасан.

Эхний ээлжинд “Цэцэнс майнинг” компани гэхэдшүүрлийн усныхаа даланг барьж, шинэ төсөл хэрэгжүүлэх ерөнхий санал гарчээ. Далан байгууллаа гэхэд усыг нь ашиглахгүй бол дахиад л дүүрнэ. Тиймээс далангийн усыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм уу, яах юм гэдэгтээ орон нутаг нь бодлогоо гаргая, компани ч далангийнхаа төслийг хэрэгжүүлэх төсөв мөнгө гаргах, ТЭЗҮ хийлгэх, үнэлгээ хийлгэх зардлаа гаргах хэрэгтэй болно. Гэтэл далан тодорхой хугацааны дараа дүүрэх юм бол арав, хорин далан үүсгээд байлтай биш. Тэгэхээр далан байгуулах боломжгүй юм бол технологио өөрчлөх үү гээд хамтын шийдэл хайж байна. Яаж энэ асуудлыг шийдэх вэ гэдэг дээр иргэд ч санаа зовоод, захиргаа ч санаа тавиад ирж байгаа юм. “Баримтыг хамтдаа олж тогтоож, өөрчлөлтийг хийх үйл явц” гэж үүнийг хэлээд байгаа хэрэг” гэсэн юм.

Айраг суманд эхний удаад “Яньтай уул” гэж баяжуулах үйлдвэр бүхий компани дээр хамтын оролцоотой мониторингийн дүнгээр тухайн компани дээр Эрүүгийн хуулийн 24-р зүйл буюу байгаль орчны зөрчил илэрсэн байна. Ингээд “баримтыг хамтдаа олж тогтоон, өөрчлөлт хийхээс илүүтэй гэмт хэргийн шинжтэй зөрчил гарсан тул Экологийн цагдаад өгчээ. Мөн 2021 онд “Мин Ли Да” гэж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай жонш олборлох төсөл хэрэгжүүлж буй бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ нь анхнаасаа хууль бусаар хийгдсэнийг тогтоосон байна. Гэхдээ ХОБОМ багийн эхний уулзалтаар 2022 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хууль номынх нь дагуу дахин хийлгэе гэдгээ компани илэрхийлжээ.

БЭРХШЭЭЛ

ХОБОМ бол зөвшилцөх, ойлголцох, судалгаа хийх тодорхой үе шатуудтай. Тухайлбал гурван үе шаттай, долоон алхамтай. Эхний үе шат нь судалгаагаа хийх, асуудлаа тодорхойлох, тэгээд холбогдох бичиг баримтуудаа боловсруулна. “Цэцэнс майнинг” гэхэд ус ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр гээд байдаг. Тэгвэл Ус шүүрүүлсний, задгай талбайд хаясны төлбөр гэж байдаг уу? Компани энэ шүүрүүлсэн усан дээрээ ямар менежмент хийнэ гэж хэрхэн тусгасан бэ? Дараа нь ХОБОМ-ын оролцогчид аргачлал, шалгуур үзүүлэлт, хяналтын цэгээ тодорхойлох гэх мэт үе шаттай алхамчилсан арга хэмжээг хэрэгжүүлж “баримтыг хамтдаа олж тогтоох, өөрчлөлт гаргах үйл явц” өрнөнө гэсэн үг.

“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан:

-Дэлхий дээр 10 орон яг энэ аргачлалыг гаргана гэсэн боловч өнөөдрийг болтол гаргаагүй юм билээ. Манай улсын хувьд онцлог байна. Жилийн дөрвөн улиралтай. Тиймээс хуртай жилийн ус, гантай жилийн ус шал өөр гарна. Ус шүүрсэн шүүрээгүйтэй ямар ч хамаагүй. Тэгэхээр манайд гурван намрын хэмжээ мониторингийн дүнгээс энэ уурхай усанд, ургамалд нөлөөлж байна, эсвэл нөлөөлөхгүй байна гэдгийг гаргана. Гурван хаврын усыг хэмжиж байж энэ компанийн шүүрлийн ус гүний усанд нөлөөлж байна уу гэдгийг дүгнэнэ. Тэрнээс наана хэн ч нөлөөлж байна, нөлөөлөхгүй байна гэж хэлэх аргагүй. Энэ бүхнээс бид Монголын гэсэн онцлог байна гэж үзсэн. Тэгэхээр үүнийг тогтвортой, урт хугацаанд хийх ёстой юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Бидний санаачилга амжилттай хэрэгжээд эхний үр дүнд хүрчихлээ. Үүнийг цаашид олон уурхайд хэрэгжүүлэх л хэрэгтэй байна гэж дүгнэлээ.

Засгийн газар: Хилийн боомтуудын өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлахгүй
Засгийн газар: Хилийн боомтуудын өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлахгүй
 
Төрийн эзэн нь хэн бэ?
Төрийн эзэн нь хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​