fbpx Ингэсэн ч Ч.Ганзориг нар ялаас мултрах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 1 секунд

Ингэсэн ч Ч.Ганзориг нар ялаас мултрах уу?

Б.СЭМҮҮН, ӨГЛӨӨНИЙ СОНИН

“Эрдэнэт үйлдвэр"-ийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамын ярилцлага хэвлэлд нийтлэгджээ. Хуулийнхан хэрвээ олж хардаг бол үйлдвэрийн хуучин удирдлагуудын толгой дээр дахиад нэг “гранат” тэсэллээ.

“Эрдэнэт үйлдвэр’’-ийг Стандарт банкинд барьцаалагдахад хүргэсэн “Жаст”-ын өр, зээл болон барьцаа, батлан даалтын асуудал анхных нь биш гэв. Үйлдвэр 2009 оноос өмнө ч бас “Жаст” группэд баталгаа гаргаж байжээ. Хоёр аж ахуйн нэгжийн (хувийн компани, төрийн өмчит үйлдвэрийн хооронд) дунд нэлээд урт хугацааны ужгирсан харилцаа байжээ гэсэн үг.

51 САЯ+44 САЯ

Стандарт банк 2013 онд "Эрдэнэт үйлдвэр”-ийн эсрэг Арбитрын шүүхэд гомдол гаргахдаа дөрвөн удаагийн нэхэмжлэлээр нийт 130 гаруй сая ам.долларын өр, төлбөр. нэхэмжилсэн байдаг. Гурван жил үргэлжилсэн заргын эцэст 2016 оны зургаадугаар сард шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, 51 сая ам.долларын зээл буюу үндсэн төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн байв. Тодруулбал, Стандарт банкнаас шүүхэд ирүүлсэн хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгож, үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа Стандарт банк шүүхийн шийдвэр дээр үндэслэн үлдэгдэл төлбөр болох (үндсэн зээлийн хүү 26.7 сая ам.доллар, шүүхийн шатанд зарцуулсан хуулийн зардал 14.4 сая ам.доллар дээр 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3.1 сая ам.доллар) 44.3 сая ам.доллар нэхэмжилснийг шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Ингээд “Эрдэнэт үйлдвэр” 2017 оны наймдугаар сарын 22-ны байдлаар Стандарт банкинд шүүхийн шийдвэр гарсан 95.3 сая ам.долларын өртэй болов. Түүнээс хойш cap бүр сая ам.долларын хүү нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл нэг ч долларын төлбөр хийгээгүй л байна.

ЖИНХЭНЭ БА ХУУРАМЧ ГЭРЭЭ

Анх энэ хэрэг мандахад ‘‘Эрдэнэтийн өр Засгийн газарт хамаагүй, үйлдвэр өрөө төлөх ёстой“ гэж том том дуугарч байсан Засгийн газрын гишүүд тэгсхийгээд амаа хамхисны учир шалтгаан ч өдрөөс өдөрт ил гарч, хөвөрсөн утасны үзүүр нэг л зүг рүү зааж байна. Зээлийн батлан даалт гаргах үед үйлдвэрийг удирдаж байсан нөхөд (Ч.Ганзориг, Д.Сугар нар) одоо хэр нь “гарын үсэг хуурамч, хуурамч биш" гэж маргаад хуулийнханд баригдахгүй байгаа. Харин Лондоны арбитр манай нөхдийг тун амархан барьсан байна.

Танил болсон энэ түүх (2009-2010 оны үйл явдлыг хэлж байна) эхлэхээс хоёр жилийн өмнө буюу 2007 онд “Эрдэнэт үйлдвэр” "Жаст” группэд мөн л 20 сая ам.долларын зээлийн баталгаа гаргасан байв. Мэдээж Стандарт банкинд. “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас үйлдвэр өрийг нь төлөх хэрэгтэй болов. Нэгдүгээрт энэ.

Хоёрдугаарт, “Эрдэнэт үйлдвэр", Стандарт банктай холбоотой хоёр гэрээ яригддаг юм. Нэг нь Стандарт банкнаас Арбитрын шүүхэд гаргаж өгсөн үйлдвэрийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээ. Хоёр дахь нь бүр сүүлд үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрээс олдсон “богино гэрээ" буюу анхны гэрээг багасгаж засварласан бас нэг гэрээ. Гэрээ зурагдсанаас хойш дөрвөн жилийн дараа УМБГ-ынхан Б.Мөнхжаргалын гэрээс хурааж авсан уг гэрээний хуулбарыг (эх хувь нь АТГ-т бий гэх) хожим Арбитрын шүүхэд хүргүүлсэн ч шүүх "Анхнаасаа энэ богино гэрээ байгаагүй.

Асуудал хурцадсаны дараа гэрээг шинээр үйлдэж, “Эрдэнэт үйлдвэр”-т хадгалагдаж байсан анхны гэрээг устгасан байна” гэдэг дүгнэлтэд хүрчээ.Харин Б.Мөнхжаргал энэ тухай “Анхнаасаа үйлдвэр уг зээлийг батлан даагаагүй. Харин захирлуудын гарын үсэгтэй гэрээн дээр Ш.Батхүү нэмэлт оруулаад банк руу явуулсан” гэж ярьсан байдаг. Яг эсрэгээр нь. Хэрвээ тийм бол богино гэрээ яагаад “Эрдэнэт үйлдвэр”-т биш, Б.Мөнхжаргалын гэрт хадгалагдаж байсан байж таарах вэ? Яагаад анхнаасаа Арбитрын шүүх рүү явуулахгүй, гэртээ хадгалж байгаад АТГ-т гаргаж өгөв?

Гарын үсэг хуурамч, хуурамч биш гэх маргаан ийм учиртай. Түүнээс биш хэн нэг нь Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг дуурайлгаж зураад, түүнийг нь шинжээчид бичгийн хэв, хурууны хээг нь тулгаад, “мөн, биш" гэж маргаад байгаа хэрэг биш.

ӨРИЙГ ӨРӨӨР ДАРСАН УУ?

Харин Арбитрын шүүх энэ маргаанд маш амархан хариулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” өмнө нь 2007 онд “Жаст" группэд зээлийн баталгаа гаргаж, 20 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлсэн. “Жаст" групп хугацаандаа өрөө төлөөгүй учраас “Эрдэнэт үйлдвэр” өмнөөс нь өр төлөх болсон. Өмнөх өрөө төлөхийн тулд “Жаст’’-ад дахин зээлийн баталгаа гаргасан гэв.

Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал Ч.Ганзориг нь 2010 оны гуравдугаар сард "Жаст" группэд 27 сая ам.долларын хүүгүй вексель (тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд ямар нэгэн нөхцөлгүйгээр вексель эзэмшигчид төлөхийг баталсан төлбөрийн баримт) өгсөн нь тогтоогдсон байна. Түүнийг нь Ш.Батхүү хэд хэдэн банкинд хувааж зарсан.

Вексэлийн хугацаа дуусахад “Эрдэнэт үйлдвэр” тухайн үеийн эзэмшигчдэд нь төлбөр төлөх ёстой байв. Тиймээс 2010 онд Стандарт банкнаас авсан Ш.Батхүүгийн зээлийг “Эрдэнэт үйлдвэр” батлан дааж Ш.Батхүү мөнгөтэй болох, тэр мөнгөөрөө үйлдвэрийн өмнө үүссэн өрийг төлж, үйлдвэр цаашаа вексэлийн төлбөрөө төлөх нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайн үеийн удирдлагад санхүүгийн хувьд ашигтай байсан гэж Арбитрын шүүх үзжээ.

Энэ үндэслэлээр Арбитрын шүүх “Эрдэнэт”-ийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээг хуурамч биш хэмээн тогтоож, 95.3 сая ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэсэн ч Ч.Ганзориг ялаас мултрах уу?

 
Ж.Бямбадорж: Цагдан хорих ангид бүх хүн ижил нөхцөлтэй байдаг
Ж.Бямбадорж: Цагдан хорих ангид бүх хүн ижил нөхцөлтэй байдаг
 
Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​