fbpx Сайн мэдээ:Хиймэл оюун ухаан ашиглаж Умай хүзүүний хорт хавдрыг цаг алдахгүй эрт илрүүлдэг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 51 секунд

Сайн мэдээ:Хиймэл оюун ухаан ашиглаж Умай хүзүүний хорт хавдрыг цаг алдахгүй эрт илрүүлдэг болжээ

Дэлхий нийтээр жил бүрийн нэгдүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх сар"-ын хүрээнд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Вакцин" клубийнхэн “Эй Ай Меди Монголиа” ХХК-тай хамтран “Умайн хүзүүний хавдрын оношилгоонд “CERVICARE AI” хиймэл оюун ухаанд суурилсан системийг ашиглах нь” уулзалт, сургалтыг зохион байгуулав.

Тодруулбал, улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, өнөөгийн нөхцөл, байдал, илрүүлэг ямар түвшинд байгааг, мөн уг өвчний эрт үеийн оношилгоонд хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилт технологи ашиглаж буй олон улсын туршлага болон манайд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар эрүүл мэндийн сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Манай улс умайн хүзүүний хавдрын өвчлөл маш өндөр, вакцин хийгдээгүй, илрүүлэг одоо маш чухал байгаа бөгөөд интернеттэй орчинд хиймэл оюун ухаанд суурьлан шууд оношлох шинэ технологийн аппарат өнгөрсөн наймдугаар сараас эхэлж Монголд нэвтэрч, хэд хэдэн хувийн эмнэлэгт суурилагдсан байгаа ажээ.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭГЧ НЬ ХҮНИЙ ПАПИЛОМА ВИРУС БАЙДАГ

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч нь хүний папилома вирус байдаг гэдгийг 1970 онд тогтоогоод, 2007 онд түүний эсрэг вакцин нээж нэвтрүүлээд, өдгөө дэлхийн 117 улс орон вакцинжуулалт байнгын товлолт вакцины төрөлд оруулсан байдаг. Манайх 2012 онд анх нэвтрүүлээд, тухайн үед маш олон сөрөг шүүмжлэлээс болж зогсоосон. Сонгуулийн жил байсныг ч хэлэх үү, зогсоосон. Харин өнгөрсөн жил УИХ-аар шийдвэрлэн товлолт вакцины төрөлд эргүүлэн оруулсан. Тухайн үедээ вакцинд хамрагдсан охидын судалгаанаас сөрөг үр нөлөөлөл илрээгүй, 100 хувь хүний папилома вирусээс хамгаалах дархлаа тогтсон байна гэдгийг судлаачид онцолж судалгаа хийжээ. Өөрөөр хэлбэл, өсвөр насныхныг вакцинд заавал хамруулах журам батлагдсан. Төсөв санхүүжилт нь шийдэгдсэн юм байна. Харин хэзээ яаж хамруулах вэ гэдгийг ЭМЯ мэдэх буюу хийх ажил нь ажээ. Одоо зоригтой хөдөлж, өсвөр насны охид хөвгүүдийг энэ төрлийн вакцинд хамруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

Хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны аппаратын хувьд дэлхийн эрүүл мэндийн инновацийн бүтээгдэхүүн, ганц зураг аваад интернеттэй орчинд шууд газар дээр оношилгооны үр дүн гаргадаг. Эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд 3 жил тутамд хамрагддаг хүмүүсийн хувьд уламжлалт арга нь таагүй санагддаг. Дээрээс нь шинжилгээний хариу нь бараг сарын дараа гардаг. Орон нутагт бол шинжилгээ өгсөн хэрнээ хариугаа олж авч чаддагүй хүндрэлтэй байдал үүсдэг гэдгийг эмч нар хэлж байв. Тэгэхээр илүү нарийн оновчлолтой, хурдан шуурхай, эрүүл аюулгүй, техник технологийн дэвшил манайд ороод ирсэн нь сайхан юм.

ЖИЛД 350-400 ЭМЭГТЭЙ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРААР ОНОШЛОГДОЖ, 150 ГАРУЙ НЬ НАС БАРЖ БАЙНА

Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог хавдрын гуравдугаарт буюу 9.7 хувийг эзэлж байна. 100.000 эмэгтэй тутамд умайн хүзүүний өмөн 18.8, нас баралт 9.6 тохиолдож, жилд дунджаар 350-400 эмэгтэй уг өвчинд өртдөг бол 150 гаруй нь амиа алддаг гэсэн судалгаа байна. Харин одоогоор умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ, хяналтад 4742 хүн байна. Энэ нь нийт хавдрын 18 хувийг эзэлж буй үзүүлэлт гэнэ. Монгол Улс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулж, дөрвөн хувьд хүргэх зорилт тавьсан ч одоогоор буурсан үзүүлэлт алга. Ихэнх тохиолдол нь хожуу шатандаа оношлогдож буйгаас тухайн жилд илэрсэн хоёр хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн харамсалтай статистик бий.

ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЭСИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ ОРОН НУТАГТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Манай улс 30-60 насны эмэгтэйчүүдийг гурван жил тутамд умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээнд хамруулдаг. Гэвч нас заадаг, эмэгтэйчүүдийн лаа хэрэглээгүй байх, бэлгийн харьцаанд ороогүй байх, мөн сарын тэмдэг ирээгүй үед, жирэмсэн бол эрсдэлтэй гээд олон заалтаар эсийн шинжилгээнд хамрагдах боломж тэр бүр олгодоггүй. Дээрээс нь хариу нь хэдэн сарын дараа удаж гарах, Өрхийн эмнэлгүүдээс шинжилгээний сорьцыг дүүргийн Эрүүл мэндийн төв хүртэл зөөвөрлөхөд өчнөөн хоног саатдаг, орон нутаг гэлтгүй нийслэлд ч эс судлаач эмч дутагдалтай, хариу өгөхгүй бол "Зүгээр" гэсэн үг... гэх мэтээр тогтолцооны цөөнгүй гажуудал бий. Өөрөөр хэлбэл, механик ажиллагаа ихтэй гэхүү дээ. Мөн энэхүү эрт илрүүлгийн эсийн шинжилгээний мэдрэг чанар муу байдаг гэсэн судалгаа ч бий.

Улсын хэмжээний хамрагдалт 40 хувиас хэтэрдэггүй зэрэг шалтгаанаар манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар бүсийн орнууд, дэлхийд эхний байранд жагссан хэвээр буй нь харамсалтай. Тиймээс AI технологийг манайх олон улсын жишгээр эрт илрүүлэгт нэн дариу нэвтрүүлэх шаардлага үүсээд байна.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ХОРТ ХАВДРЫГ НЭГ МИНУТАД ОНОШИЛЖ БАЙНА

“Эй Ай Меди Монголиа” компани нь хиймэл оюун ухаанд суурилсан орчин үеийн оношилгооны төхөөрөмж болох “CerviCARE AI”-ийг Монголдоо нэвтрүүлээд буй. Тус аппарат нь умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн бага зардлаар, богино хугацаанд, эрт үед нь илрүүлэх зориулалттай технологи аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Тодням “Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт жагсаж байна. Тиймээс бид уг өвчний эрт илрүүлгийн тогтолцоог өөрчлөхөд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг нэвтрүүлсэн. “CerviCARE AI” төхөөрөмж нь 5 секундэд умайн хүзүүны хорт хавдрыг 98 хувийн магадлалтайгаар оношлох боломжтой бөгөөд шинжилгээний хариуг ердөө 1 минутын дотор гаргаж өгдгөөрөө давуу талтай. Тус төхөөрөмжөөр хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдэд дараалал, чирэгдэлгүй үзлэг, оношлогоо хийх боломжийг цаашид нэмэгдүүлнэ.

Одоогоор Өмнөговь, Өвөрхангай, Булган, Орхон аймагт “CerviCARE AI” төхөрөрөмжийг эрт илрүүлэгт амжилттай нэвтрүүлээд байна. Эл төхөөрөмж нь нарийн мэргэжлийн эмч болон өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж шаардахгүй учраас умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг улсын хэмжээнд тус аппаратаар хийх бүрэн боломжтой. Мөн хувийн хэвшлийн 10 гаруй эмнэлэг энэ төхөөрөмжөөр шинжилгээ, оношилгоо хийж байгаа” гэсэн юм.

БНСУ, АНУ-ын FDA-иэр хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү “CerviCARE AI” аппаратыг үйлдвэрлэгч NTL нь 27 жилийн туршид хийгдсэн өөрсдийн үзлэг, оношилгооны 6 САЯ датанд тулгуурлан зохион бүтээжээ. Умайн хүзүүний хавдрыг урьдал шатнаас нь эхлээд, эрсдэлийн өндөр зэргийг үзэж, оношлох хүртэл ердөө 1-ХЭН МИНУТ зарцуулдаг юм байна.

Үйлчлүүлэгчийн биед ямар нэгэн багаж, хэрэгсэл хүргэхгүйгээр 15-20 см-ийн зайнаас зургийг нь аваад хариуг тэр дор нь хэвлэдэг аж. Эдүгээ БНСУ-ын 2000 орчим эмнэлэгт тус аппаратыг ашиглан өдөрт 500 000+ хүнийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулж буй юм байна.

Тэгвэл энэхүү төхөөрөмжийг оруулж ирсэн компани болон холбогдох албаныхан төхөөрөмжөө улсын эмнэлгүүдэд суурилуулах хүсэл бодолтой байгаа. Гэхдээ даатгалын системд оруулж өгөх шаардлагатай юм. Хэдий улсын эмнэлгүүдийн хийгээгүйг төрийн хөдлөөгүй чөдөр тушааг хувийн хэвшлийнхэн тайлж, нийгэмд болон нийтдээ манлайлсан байгаа юм. Гэхдээ бор зүрхээрээ явдаг хувийн эмнэлгүүд энэхүү төхөөрөмжинд өндөр үнэ төлдөг учраас даатгалын системд оруулаад өгчихөөсөй гэсэн хүлээлт хүсэлтэй байгааг нуух юун. Маш хэрэгтэй төхөөрөмж Монголд нэвтрүүлсэн байгаа нь сайн тал, нөгөөтэйгүүр хувийн эмнэлгүүд санхүүгийн дарамтгүй үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаагаа шийдвэр гаргагчдад уламжилжээ.

Оросын нийслэлийг Эрхүү хотод шилжүүлэх санаа хэрэгжих боломжгүйг Кремль мэдэгджээ
Оросын нийслэлийг Эрхүү хотод шилжүүлэх санаа хэрэгжих боломжгүйг Кремль мэдэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​