fbpx “Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 42 секунд

“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын 31-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон. Дөрвөн сарын дараа энэ албан тушаалд очсоных нь дөрвөн жилийн “ой” тохионо. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал болсноос хойш тус үйлдвэрийн худалдан авалт, төсөв хөрөнгийн зарцуулалт улам нууц байдалд орсон. Тэгсэн хэр нь, үйлдвэрийн удирдах албан тушаалтнууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогддог нь хэвээр байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, АТГ дээр байсгээд л нэг захирал нь, хэн нэг удирдах албан тушаалтан нь шалгуулахаар очдог. Тэгсгээд хэрэг түвэг нь цайрдаг юм уу, сураг алдардаг. Мөн, Аудитын байгууллагаас жил тутам хийдэг шалгалтаар олон арвар зөрчил илэрдэг. Үнэндээ, аудитын дүгнэлт нь тэр бүр ил гарахгүй, далдлагддаг. Ил болсон аудитын дүгнэлтээс үзвэл, аудитаар илэрсэн зөрчил бүр нь АТГ дээр хэрэг болох хэмжээнийх байдаг.

Г.Ёндонгоос өөр хэн нэгэн албан тушаал хашдаг этгээд энэ мэт зөрчил гаргасан бол аль хэдийнэ АТГ-т дуудагдах нь ойлгомжтой гэсэн үг. Тухайлбал, аудитын байгууллага ээлжит шалгалт болгож “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийжээ.

Тэгээд “…Хязгаарлалттай” гэсэн дүгнэлтийг өгчээ. Учир нь, “Эрдэнэт үйлдвэр”-ээс Засгийн газрын тогтоол, дээд шатны байгууллагаас төсвийн жилийн дундуур, гэнэтийн шийдвэрүүдээр ирсэн чиглэлийн дагуу үйлдвэрийн үндсэн чиг үүрэгт хамааралгүй 33,582.7 сая төгрөгийн санхүүжилт, дэмжлэг олгожээ. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-т ирэх төсвийн дарамтыг нэмэгдүүлж, үйлдвэрийн урт хугацааны төлөвлөлтийг удаашруулах, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын ажлуудыг гацааж, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал, “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д 17.54 сая ам.доллар буюу 59,629.0 сая төгрөг төлөвлөж, Сангийн яаманд 24,179.4 сая төгрөг шилжүүлсэн. “Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд хүндэтгэлийн цогцолбор барих ажил”-д 0.29 сая ам.доллар буюу 1,000.0 сая төгрөг төлөвлөж, тодотголоор 500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэн баталж, БХЯ-ны ЗХЖШ-т 1,500.0 сая төгрөг олгосон. Шинэ Хархорум хотын төв цэг, төв талбайн тохижилтын ажлын санхүүжилтэд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 222.8 сая төгрөг, нэмэлт гэрээгээр 36.5 сая төгрөг, бусад 109.6 сая төгрөг, нийт 369.0 сая төгрөг, хотын төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламж, нарс мод тарих арчлах ажилд “Бугант нандин” ХХК-д урьдчилгаа төлбөрт 1,396.4 сая төгрөг өгсөн.

“Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх төсөл”-д 4,500.0 сая төгрөгийг төлөвлөж, 4,491.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Дундговь аймагт Говийн бүсэд мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ хийх ажилд 39.8 сая төгрөг олгосон.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т таван менежерийн орон тоог нэмэгдүүлснээр төлөвлөгдөөгүй зардлын гүйцэтгэл 1,607.1 сая төгрөг болсон. Дээрх томилгоотой холбоотойгоор таван менежер, хоёр нарийн бичиг, нэг жолоочийн цалин хөлсний зардалд 1,192.9 сая төгрөг, тээвэр шатахууны зардалд 254.1 сая төгрөг, тавилга эд хогшил, цахилгаан хэрэгсэлд 160.1 сая төгрөг гарсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг санхүүжүүлэхээр 12.08 сая ам.доллар буюу 41,079.4 сая төгрөг төлөвлөжээ. Түүнийх нь гүйцэтгэл гараагүй байна. Ийн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн газрын чиг үүрэгт хамааралгүй, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал, нийгмийн шинжтэй зардлуудыг баталж, компанийн ашигт ажиллагааг бууруулсан зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн, 2025 оны эцэст 2026 оны нэгдүгээр сарын экспортын орлого буюу 235,748.2 сая төгрөгийг харилцагч зургаан аж ахуйн нэгжээс урьдчилан авч улсын төсвийн татварын урьдчилгаанд 177,385.0 сая төгрөг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежементийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, ОНХС-нд 5,000.0 сая төгрөг, Сангийн яаманд 754.2 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Үүнээс гадна, Хаан банкнаас оны эцэст 141,943.4 сая төгрөг буюу 40.0 мянган ам.долларын 8.88 хувийн хүүтэй зээл авч үндсэн үйл ажиллагааны зардлыг төлсөн. Ингэснээр, 2025 онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсвийг 58,535.2 сая төгрөгөөр бууруулж, зарим хөрөнгө оруулалтын ажлуудыг хойшлуулжээ.

Энэ нь ирээдүйд үйлдвэрийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүүгийн дарамтад оруулж, дараа дараагийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах боломжийг бууруулсан эрсдэл үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, ингэж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйд орох орлогыг барьцаалж харилцагч байгууллагуудаас урьдчилан санхүүжилт татаж, улсын төсвийн хөрөнгийн дутагдлыг нөхсөн байна. Тиймээс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүгийн дарамт үүсгэж, зээл, зээлийн хүүгийн зардал төлүүлж, компанийн ашигт ажиллагааг бууруулахгүйгээр удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах албан шаардлагыг хүргүүлжээ. Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авах ажиллагаанд оролцож буй байгууллагуудын өмнөх шалгарсан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэл болон олон гэрээг давхардуулан авч буй эсэхийг Үнэлгээний хороо нь үнэлдэггүй байна. Үүнээс болоод долоон багцтай тендер шалгаруулалтын таван багцад нэр бүхий хоёр компани шалгарч нийт 19,358,082,000.00 /Арван есөн тэрбум гурван зуун тавин найман сая наян хоёр мянга/ төгрөгийн гэрээг байгуулжээ. Энэ нь тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлтийг хангахгүй, гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлэхгүй, гэрээний хэрэгжилт хангалтгүй байх эрсдэлтэй үүсгэжээ. Тиймээс, худалдан авах ажиллагааны тендерт оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхыг үнэлэхдээ тухайн аж ахуйн нэгжийн өмнө шалгарсан дуусаагүй ажлын төсөвт өртгийн нийлбэрээс тооцож бодитой үнэлдэггүй зөрчлийг таслан зогсоож, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлсэн байна.

Бас, “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын 2024 онд байгуулсан үндсэн гэрээнд тусгагдаагүй сургалтын зардал, онгоцны тийз, гадаадад байрлах зардлыг бэлтгэн нийлүүлэгч компаниар даалгаж, үйлдвэрийн газрын ажилчдыг гадаадад томилолтоор ажиллуулжээ.

Тухайлбал: Ерөнхий захирлын 2025 оны А/70 дугаар тушаалаар 2025 оны гуравдугаар сард Австрали улсын Перт хотод сургалтад хамрагдах үйлдвэрийн газрын найман ажилтны гадаад томилолтын зардлыг “Майнтек техноложи” ХХК-иар даалгажээ. “Майнтек техноложи” ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 онд байгуулсан “Ил уурхайн программ хангамжийн лиценз” нийлүүлэх 2024/09-10-0369 тоот үндсэн гэрээнд 2025 оны дөрөвдүгээр сард нөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ерөнхий захирлын 2025 оны А/329 дүгээр тушаалаар БНХАУ-ын Тянжинь хотод үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцах, уулзалтад оролцуулахаар хоёр ажилтны гадаад томилолтын зардлыг “Ай эм трейдинг” ХХК-иар төлүүлжээ. Тус компани болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 онд байгуулсан “Бутлан тээвэрлэх хэсгийн туузан дамжуулгын хөтлүүр” нийлүүлэх 2024/02-11-0684 тоот үндсэн гэрээнд тусгагдаагүй байхад бэлтгэн нийлүүлэгч талаар даалгаж, ажиллуулжээ. Ингэж үндсэн гэрээнд тусгагдаагүй зардлыг бэлтгэн нийлүүлэгч компаниар даалгасан зөрчлийг таслан зогсоож, харилцагч байгууллагатай байгуулсан гэрээнд худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичигт тусгагдаагүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй нөхцөлөөр нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх албан шаардлагыг мөн хүргүүлсэн байна. Дээрээс нь, өмнөх аудитаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т санхүүгийн тайлангийн аудитаар хүргүүлсэн 103,097.0 сая төгрөгийн долоон албан шаардлага, 13,419.6 сая төгрөгийн долоон зөвлөмж, санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаарх зөрчилд хүргүүлсэн хоёр албан шаардлага, хариуцлага тооцуулах хоёр албан шаардлагын нийт биелэлт 48.0 хувьтай байгааг Аудит онцолжээ. Ер нь бол, Аудитыг Г.Ёндон тоодог ч үгүй юм байна. АТГ ч Г.Ёндонг “тоодоггүй” аж. Товчхондоо, “Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ажилчдынхаа ирээдүйг “хассан” Ч.Номинд хэн хариуцлага тооцох вэ?
Ажилчдынхаа ирээдүйг “хассан” Ч.Номинд хэн хариуцлага тооцох вэ?
 
Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​