fbpx НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
12 минут 1 секунд

НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ

Монголын төрөөс авлагатай юм шиг улс төрөөс буудаггүй, бизнесээ цэцэглүүлж, халаасаа түнтийлгэгчдийн нэг бол “Оргил”-ын гэх тодотголтой Жамбалын Ганбаатар юм. Угтаа бол “чихэр” зарж эхлүүлсэн бизнесээ Улаанбаатар хотын төвөөр сүндэрлэх хороолол, хотхон болгож, хамгийн өндөр зэрэглэлийн спорт комплексийн эзэн болох хүртлээ өргөжүүлсэн ч шунал нь барагдахгүй төрд “шургалж”, түүж болох бүгд рүү сарвайж яваа нэгэн билээ. Ж.Ганбаатарын уг гарал нь Увсынх гэгддэг ч Улаанбаатар, тэр тусмаа Налайхын уурхайд төрж өссөн.

1996 онд одоогийн “Оргил” худалдааны төвийг хүнсний дэлгүүр хэлбэрээр нээж бизнесээ эхлүүлж байсан түүний жилийн хөрөнгө орлого нь 395 сая бол 1.1 тэрбум төгрөгийн орон сууц, нэг тэрбум төгрөгийн автомашин, дотоодын банк санхүүгийн байгууллагад 8.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, “Голденсвит” ХХК, “Камдер” ХХК, “Моннидер” ХХК, “Нордлайн” ХХК, “Сээкл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Тэрбээр 1998 онд одоогийн МАН-д элсэж, 2004 оноос улс төрд орохоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраар зөвлөх сэтэртэй эргэлдэж эхэлсэн. Улмаар 2008 онд НИТХ-ын төлөөлөгч болж, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2020 онд улирсан. 2022 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж, 2024 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, парламентад гурав дахь удаагаа сонгогдоод байна.

Бизнесийнх нь тухайд, Ж.Ганбаатар Улаанбаатар хотын өнцөг, булан бүрд “Оргил”, “Энканто” нэртэй хотхон, хорооллууд барьсан. Ингэхдээ 21 жилийн хугацаанд 10 гаруй төсөл хэрэгжүүлж, “Энканто таун 1, 2, 3”, залуучуудад зориулсан “Энканто оранж таун ”, “Энканто тауэр”, “Энканто молл”, Оргил 21, 22 орон сууцны хотхон барьж, ашиглалтад оруулсан нэгэн. Гэсэн ч Ж.Ганбаатарын шунал барагдахгүй нийслэл дэх А зэрэглэлийн газрыг сорчлон эзэмшиж, Богд Уулын аманд хүртэл ноёрхлоо тогтоогсдын нэг болсон баримтыг хүргэе. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын гэр бүлийнхэн буюу эхнэр Б.Хишигжаргал, охин Г.Хүслэн, ээж Г.Буянтогтох, төрсөн дүү Ж.Нарантуяа нар нь хувийн компаниудаараа дамжуулан хотын төв болон Богд хан уулын аманд 10 гаруй газрыг 2059 он хүртэл ашиглах эрхтэйгээр эзэмшиж байна.

Баримт-1 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, эхнэр Б.Хишигжаргал, охин Г.Хүслэнтэйгээ хамтран эзэмшдэг, хүргэн Б.Төгсбаярын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй “Камдер” ХХК нь Сүхбаатар дүүргийн III хороо, хуучнаар “Автобус-3” баазын 2.5 га газрыг эзэмшдэг. Тус газрыг Ж.Ганбаатар хувьчлалын дуудлага худалдаагаар 20.2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ газар дээр тус бүр 25 давхар хос орон сууц, үйлчилгээний цогцолбор барьж байгаа.

Баримт-2 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын “Камдер” ХХК Баянзүрх дүүргийн XXVI хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно 2.1 га газар эзэмшдэг. 2059 оны арваннэгдүгээр сарын 8 хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто таун-1” хотхон, Оргил супермаркет, “Энканто” спорт цогцолборыг барьсан.

Баримт- 3 ”Камдер” ХХК нь Хан-Уул дүүргийн XIX хороонд 1.7 га газар эзэмшдэг. 2036 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Оргил-Шилтгээн” хотхон баригдсан.

Баримт-4 “Камдер” ХХК нь Хан-Уул дүүргийн VII хороонд 7189м2 газар эзэмшдэг бөгөөд 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто оранж таун” цогцолбор хотхон, Оргил супермаркет баригдсан.

Баримт-5 “Камдер” ХХК Баянзүрх дүүргийн XII хороонд 4492м2 газар эзэмшдэг. 2059 он хүртэл хүчинтэй. Энэ газар дээр “Оргил” үйлчилгээний төв баригдсан.

Баримт-6.УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, түүний ээж Г.Буянтогтох нарын хамтран эзэмшдэг “Грийнхаус сити” ХХК нь Баянзүрх дүүргийн XXVI хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Нарны гүүр явах зам дагуу 1.8 га газар эзэмшдэг. 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Энканто таун-2” хотхон, “Энканто” их дэлгүүр байрладаг.

Баримт-7 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, түүний ээж Г.Буянтогтох нарын эзэмшдэг “Сээкл” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн XX хороонд 9527м2 газар эзэмшдэг. 2059 он хүртэл эзэмших эрхтэй. Энэ газар дээр “Оргил-22 апартмент” цогцолбор хотхон баригдсан.

Баримт-8 “Сээкл” ХХК нь Баянгол дүүргийн XIII хороонд 1183м2 газар эзэмшдэг. 2059 он хүртэл эзэмших эрхтэй.

Баримт-9 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, түүний эхнэр Б.Хишигжаргал нарын эзэмшдэг “Моннидер” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд 8882м2 газар эзэмшдэг. 2034 он хүртэл эзэмших эрхтэй.

Баримт-10 УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, түүний төрсөн дүү Ж.Нарантуяа нарын эзэмшдэг “Гурван гол бааз” ХХК нь Хан-Уул дүүргийн IV хороонд 2.2 га газар эзэмшдэг. Энэ газар дээр амины хаусууд баригдсан. Эндээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эхнэр, охин, ээж, дүү нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүс, цаашлаад Нүхтийн ам гээд аль үнэтэй газар бүрд “эзэн” суусан нь тодорхой харагдаж байна.

Ж.ГАНБААТАРЫН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-ТАЙ ХОЛБОГДОХ БАРИМТТАЙ ТАНИЛЦ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Их хуралд гурван удаа сонгогдохдоо Уул уурхай хүнд үйлдвэрийн яамыг удирдаж үзсэн азтай нэгэн. Гол нь уул уурхайн салбарт ашиг сонирхлын асар зөрчилтэй байсан ч хэн нэгэн нь түүнийг нүдээ аниад зүтгүүлсэн гэдгийг тодотгоё. Тодруулбал, Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяа нь 2018 оны аравдугаар сарын 8-нд “Оргил үүдэн зам” ХХК-ийг Пүрэвдоржийн Пүрэвдэлгэртэй хамтран байгуулж, удалгүй Хаянхярваагийн Азбаяр гэгчийг хувьцаа эзэмшигчээр нэмсэн байдаг. Ноцтой нь, П.Пүрэвдэлгэр нь УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы төрсөн ах Б.Ганхуягийн бэр буюу хүү Г.Гантулгынх нь эхнэр. Харин Х.Азбаяр нь Б.Дэлгэрсайхантай “Монголиан транс ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг хамаатан нь. Х.Азбаяр, Б.Дэлгэрсайхан нарын “Монголиан транс ложистик” ХХК нь өнгөрсөн 2022 онд Засгийн газрын концессоор Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсныг санаж буй байх.

Илүү ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төрсөн ахын хүү Г.Гантулга нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржтой “Сора интернэшнл” ХХК-ийг 2019 оноос хамтран эзэмшиж ирсэн. “Сора интернэшнл” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт байх “Дадын хар толгой”-н нүүрсний уурхайг эзэмшиж, ажиллуулдаг. Цааш хөөвөл, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас 2019 оноос хойш 1.8 их наяд төгрөгийн нүүрс олборлолтын тендер авсан.

Тэгээд болоогүй, Б.Ганхуяг, Б.Хишигдорж хоёр хамтран “нүүрсний хулгай”-н мөнгөө угаахын тулд Богдхан уулын Нүхтийн аманд орон сууцны хороолол, спорт цогцолбор барьж эхлээд байхдаа буюу 2022 оны арванхоёрдугаар сард баривчлагдсан. Улмаар Б.Ганхуягт шүүхээс 5.9 жилийн ял оноосон бол гол хамтрагч нь гэгдэж байсан Б.Хишигдоржийн хэрэг хэрхсэн нь тодорхойгүй сураг тасарсан. Эхэнд дурдсан баримтаар хөвөрдөж хөөвөл, Б.Хишигдорж нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хоёроор хамгаалуулж “нүүрсний хулгай”-н хэргээс мултарсан байж болзошгүй маш ноцтой сэжүүр гарч ирж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Гурвангол бааз” ХХК-ийг 2021 оноос “Камдер” ХХК-аараа дамжуулан эзэмшдэг болсон. Ноцтой нь, “Гурвангол бааз” ХХК-ийг 2006 оноос хойш Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддорж, “Гацуурт”-ын Л.Чинбатын худ буюу Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Төмөрбаатарын Ганхуяг нар үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад 2021 онд ийнхүү Ж.Ганбаатарт шилжүүлсэн түүхтэй. Илүү ноцтой нь, Цагааны Нанзаддорж, Төмөрбаатарын Ганхуяг хоёр одоо “Гурвангол холдинг” ХХК-аараа дамжуулан “Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байх “Баян-Айраг” хэмээх алтны уурхайг эзэмшиж, ажиллуулдаг. Зургаан удаа цианид алдсан гэж хэвлэлээр хэдэндээ бичигдэж, хууль шүүхдээ тулж байсан ч тус уурхайг зогсоож дөнгөсөн албан тушаалтан үгүй.

3. Ж.Ганбаатарын “Камдер” ХХК нь 2017 онд “Олимп орд харш” ХХК-ийг эзэмшдэг болж, гүйцэтгэх захирлаар нь хүргэн Б.Төгсбаяр нь ажиллаж буй. Гэтэл М.Билэгт 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа “Олимп орд харш” ХХК-ийг эзэмшдэг гэж мэдүүлж байжээ. М.Билэгтийн хүү М.Ганбагана нь “Монлаа” ХХК-ийг саяхны хүртэл эзэмшиж байсан, одоо тал хувь нь солонгосчуудад очсон. “Монлаа” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байх “Элстэй” гэх төмрийн хүдрийн орд, “Толгод” гэх шохойн чулууны орд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх “Номт” гэх төмрийн хүдрийн ордыг тус тус эзэмшдэг.

Ингээд үзвэл, “Оргил”-ын Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн болсноосоо хойш уул уурхайн гурван ч том компанийг хань, хамсаатнаараа дамжуулан эзэмшээд зогсохгүй, алдарт нүүрсний хулгайн хэрэгт гарцаагүй баримтаар ийн холбогддог ч тэр уснаас хуурай гарагсдын болоод байгаа. Сонирхолтой нь, томилогдсон салбартаа ч ашиг сонирхлын асар том зөрчилтэй түүнд улс төрийн хариуцлага хүлээлгэх нь битгий хэл ахин тойрог өгч, гишүүнээр сонгогдох боломжийг нь хангаж өгсөн нь учиртай. Тодруулбал, тэр Ардын намын гол санхүүжүүлэгчдийн нэг билээ.

НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
Жа лам хэмээх Дамбийжанцан, түүнийг дагасан дүрвэгсэд
Жа лам хэмээх Дамбийжанцан, түүнийг дагасан дүрвэгсэд
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​