fbpx Монгол улс 2 жил эмчлэгддэг сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг 9 сар болтол богиносгож чадсан анхдагч орны нэг болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 13 секунд

Монгол улс 2 жил эмчлэгддэг сүрьеэ өвчний эмчилгээний хугацааг 9 сар болтол богиносгож чадсан анхдагч орны нэг болжээ

Дэлхий дахинд болон манай улсад ДЭМБ-ын 2011 онд гаргасан зөвлөмжийн дагуу олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-г 2 жил хүртэл хугацаанд эмчилдэг. Ингэхдээ өдөр бүр 4-5 төрлийн эмийг хэрэглэж, 8 хүртэл сарын хугацаанд канамицин гэх тарилгыг тарьж эмчлэгддэг хүнд өвчин юм. Олон төрлийн хүчтэй эмүүд хэрэглэдэг тул гаж нөлөө ихээр илэрдэг тул эмчлүүлэгчид эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддогоос болж эмчилгээний амжилт сайнгүй байдаг. Тухайлбал, 2018 онд эмчилгээний амжилт дэлхийн улс орнуудад дунджаар 55%, манай улсад 63.9% байгаа нь эмчлүүлж буй 10 хүний зөвхөн  5-6 нь амжилттай эмчлэгдэж байна гэсэн үг юм.
 
2014 оноос ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, сүрьеэгийн лавлагаа лаборатори, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо хамтран олон улсын, олон төвт STREAM эмнэлзүйн III үеийн (phase III) судалгааны нэг хэсэг болон ажиллаж байна. Энэхүү судалгааг Лондонгийн их сургуулийн анагаахын судалгааны зөвлөлийн эмнэлзүйн судалгааны хэлтэс  хариуцан, Сүрьеэ уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны Вайтал Стратежис байгууллагатай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
 
Энэхүү судалгаа нь 2 үе шаттай бөгөөд судалгааны I шатанд Монгол, Вьетнам, Өмнөд Африк, Этиоп зэрэг сүрьеэгийн дарамт өндөртэй 4 орон оролцож,  ОЭТС-гийн эмчилгээний хугацааг шинэ эм хэрэглэхгүйгээр 9-11 сар болгон богиносгож чаджээ. Энэхүү үр дүн 2019 оны 3 дугаар сард “New England Journal of Medicine” хэмээх олон улсын нэр хүнд бүхий анагаахын сэтгүүлд хэвлэгдсэн нь Монгол судлаачид болох доктор Ц.Базаррагчаа, Д.Должинсүрэн анх удаа энэ сэтгүүлд хэвлэн нийтэлж Монголын судлаачдын нэрийг дэлхийд гаргалаа.
 
ОЭТС-г эмчилгээний хугацааг богиносгосноор дэлхий нийтийн бодлого өөрчлөгдөхөд нөлөө үзүүлэхүйц өндөр чанартай нотолгоог бий болгож, өвчтөн, түүний гэр бүл болон эрүүл мэндийн салбарт үзүүлэх санхүүгийн дарамтыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байна.
 
Манай улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамжинд богино хугацааны эмчилгээний горим орж, 2018 оноос сүрьеэгийн хөтөлбөрийн хүрээнд ОЭТС-г эмчилж эхэлсэн нь энэ судалгааны үр дүн хөрсөн дээрээ бууж байгаагийн илрэл. 2019 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар манай улсад нийтдээ 85 хүн богино хугацааны эмчилгээний горимоор эмчлэгдсэн байна.
Монгол улс олон улсын томоохон эмнэлзүйн судалгаанд анх удаа оролцож судалгааг амжилттай хэрэгжүүлж,  олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна. STREAM хэрэгжснээр манай улсад сүрьеэгийн чиглэлээр эмнэлзүйн томоохон судалгааг явуулах үндэсний чадавх бүрдлээ.
 
Судалгааны II шатанд бедаквилин хэмээх ОЭТС-г эмчлэхээр 40 гаруй жилийн дараа гарган авсан шинэ эмийн III үеийн судалгааг 2016 онд Монгол улс эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон. Бедаквилин эмийг ОЭТС-гийн эмчилгээнд хэрэглэснээр сонсгол бууруулж дүлийрэх, бөөрөнд хортой  нөлөөтэй канамицин тарилгыг хасаж бүх эмийг богино хугацаанд (9-сар) ууж хэрэглэх эмнэлзүйн судалгааны ажил ХӨСҮT дээр үргэлжилж байна. 41 хүнийг энэ горимоор эмчлээд байна.
Мөн STREAM нь дэргэд Олон нийтийн оролцоог дэмжих зөвлөл ажилладаг бөгөөд гол үүрэг нь эмч, өвчтөн, судлаач, шийдвэр гаргагч, иргэд гээд бүхий л оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, итгэлцлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна.

 “Эрчим хүчний хэмнэлтэд сэргээгдэх эрчим хүчийг оновчтой ашиглах нь” сэдэвт оюутны ЭШ-ний бага хурал зохион байгуулагдаж байна
“Эрчим хүчний хэмнэлтэд сэргээгдэх эрчим хүчийг оновчтой ашиглах нь” сэдэвт оюутны ЭШ-ний бага хурал зохион байгуулагдаж байна
 
Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​