fbpx Ц.Элбэгдорж ба түүний хамсаатнуудын 3 сая ам.долларын хэрэг ил болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 49 секунд

Ц.Элбэгдорж ба түүний хамсаатнуудын 3 сая ам.долларын хэрэг ил болов

Төрийн өндөр сэнтийд заларч эрх мэдлээрээ далайлган туйлахдаа авлига хээл хуулиар их хэмжээний хөрөнгө мөнгө авч хагартлаа баяжсан хүмүүсийн хавтаст хэргүүд сүүлийн үед ар араасаа цуван прокуророос шүүх рүү шилжиж байна. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын олон сар дуншсан хэргүүд удахгүй шийдэгдэх бололтой. Тэгвэл  хуулийнхан хоёр удаа Монгол улсын  Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах хугацаандаа тэдгээр эрхмүүдээс хэд дахин их луйвар хийж, авлига авсан гэгдэж буй Ц.Элбэгдоржийг харин түүний бүх хамсаатнуудынх нь хамтаар нэлээд өргөн хүрээнд шалгаж эхлээд байгаа ажээ.  Тухайлбал,  Ерөнхийлөгчийн Зөвлөх, Тамгын газрын дарга зэрэг алба хашиж байсан П.Цагааны  гэр бүлийнхний  “Ачит Ихт” компанитай холбоотой Эрдэнэтийн кадотын зэсийн асуудал сүүлийн өдрүүдэд нэлээд дуулиан дагуулж байна. Мөн хамгийн сүүлд  БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Сүхээг баривчлан саатуулжээ.

Элчин сайд асан Ж.Сүхээ  нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Солонгост байхдаа Ц.Элбэгдоржийн сурталчилгааны зардлыг олж цугуулахын тулд гадаад, дотоодын баячуудтай холбогдон өдөр шөнөгүй зүтгэж байсан байна. Ийнхүү тэрээр Солонгосын овоо гайгүй чинээлэг гэсэн хүмүүстэй уулзаж  явсаар нэг өдөр тус улсын иргэн Ү Жин Гун гэгчтэй танилцсан байлаа. Ү Жин Гун нь Сөүл хотын нэгэн дүүрэгт барилгын шалны халаалт хийдэг хувийн  үйлдвэртэй бөгөөд цаашдаа Монголд алтны орд худалдаж аван уул уурхайгаар бизнесээ өргөжүүлэх сонирхолтой байжээ.  Ж.Сүхээ нь түүний  хувийн бизнесийн ийм сонирхолыг сонсоод  мань эрээс мөнгө саах боломжтой гэдгийг төвөггүй ойлгосон тул энэ тухайгаа Ц.Элбэгдорж руу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, зөвлөх Л.Пүрэвсүрэн нараар нь дамжуулан хэлүүлжээ. Тэгээд удалгүй тэр хоёр нь Солонгост  нисэж очоод  Ж.Сүхээгээр зуучлуулан  Ү Жин Гунтай уулзсан байв.

 Монголын  алтны орд газруудаас аль дуртайгаа шилж сонгон  Ү Жин Гунтай үнэ тохиролцож худалдаад  Ц.Элбэгдоржийн сонгуулийн зардлыг гүйцээх нь  П.Цагаан, Л.Пүрэвсүрэн хоёрт  тун боломжийн ажил байсан болов уу. Гэхдээ мань хашрууд тухайн үед алтны нөөцөөр тааруухан, бараг юу ч байхгүй шахуу нэгэн ордын лицензийг 10 сая ам.доллараар зарна гэж байснаа Ү Жин Гун нь хэрвээ авахаа больчихвол баларна гэж тооцсон уу яасан, сүүлдээ 5 сая ам.доллар болгож үнэ бууруулсан байна.  Ингээд уг алтны ордынхоо  наймааны урьдчилгаанд эхлээд  3 сая ам.доллар авчээ. Харин дараа нь шинэхэн найз  Ү Жин Гун нь тэдэнд “сонгуулийн сурталчилгааны хандив” гээд долоон зуун мянган ам.доллар өгсөн байлаа.

Тухайн үед Монголын төрийн өндөрлөгт  залрахаар улайрч байсан Ц.Элбэгдоржийн хувьд сонгуулийнхаа мөнгийг ахиухан олж л байвал ямар ч наймаа хийхээс буцахгүйд хүрсэн нь мэдээж юм.  Харин Өмнөд Солонгосын иргэн Ү Жин Гун нь Монголд хэд хэдэн удаа ирж Өмнөговь аймгийн нутагт байгаа алтны ордод эзэн суух болсондоо ихэд баярлан мөнгийг ёстой хайр найргүй цацсаар нэмж хийх алтны хайгуулын ажлаа шуурхайлан дуусгажээ.  Гэвч өнөөх орд газарт нь алтны олигтой нөөц гэхээр юм үнэндээ юу ч илрээгүй байна. Иймд Ү Жин Гун  нь наймаагаа буцаах, эсвэл дээрх мөнгөндөө зохицуулан өөр орд газар дахин сонгож авах талаар ярилцахыг хүссэн боловч  цаадуул нь ер тоож үзээгүй ажээ. Сүүлдээ аргаа барсан мань эр  Монголын төр, засгийнханд  хандаж баахан гомдол мэдүүлсээр өдий хүрсэн бөгөөд  ойрноос харин хууль хяналтынхан анхааралдаа авч, түүний хохиролтой холбоотой болон манай дээрх эрхмүүдийн залилангийн шинжтэй үйлдлүүдийг шалгаж шийдэхээр болсон байна.

О.Баяр

Шуурхай.мн 

Г.Мягмарнаран:”Фауст” жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ
Г.Мягмарнаран:”Фауст” жүжгийг маш сонирхолтой, огт уйдаахгүй дэглэлт, тайзны шийдлээр үзэгчдэд хүргэнэ
 
Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​