fbpx Генерал Б.Баярмагнай гэнэт яагаад фронтоо орхиж явах болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 39 секунд

Генерал Б.Баярмагнай гэнэт яагаад фронтоо орхиж явах болов

Генерал Б.Баярмагнай Үндэсний фронтоо орхиж явахаар болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсан дээр  “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын Үндэсний фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхөддөө баярлалаа” гэж бичсэн байна. Түүний ийм гэнэтийн шийдвэрт олон хүн эргэлзэж, гайхаж байгаа аж.

Б.Баярмагнай генерал Монгол улсын Зэвсэгт хүчин Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсон анхны өдрөөс л өндөр хариуцлага, нэр хүндтэй уг албанд удаа дараа эрэлхэг зоригтой, дайчин шийдэмгий, тэсвэр хатуужилтайгаар оролцож, мэргэжлийн ур чадвараараа гадаад, дотоодын цэргийн мэргэжилтнүүдэд гайхуулж байсныг зарим нь сайн мэдэх байх. Гэвч Монголын Зэвсэгт хүчин түүний авъяас чадварыг бүрэн ашиглаж чадаагүй юм билээ. Зэвсэгт хүчинд улс төрийн намуудын нөлөө их тул Б.Баярмагнай генерал Жанжин штабын орлогчоор ажиллаж байхдаа элдэв янзын шахаанд орж, зөрчил дутагдлуудыг нь шүүмжилснийхээ төлөө сайд дарга нарт нэлээд адлагдаж явсан гэдэг. Бас өөрт нь ч зарим нэг алдаа гарч байсан тухай цэргийн хуучцуул нь хоорондоо ярьцгаадаг байв. Тухайлбал, энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явах  офицер, ахлагч нартаа эхнэрээрээ Эрээнээс бараа зөөлгөж худалддаг байсан гэхшүү юм хоорондоо шивнэлдэх. Ортой байж мэдэх л юм. Гэхдээ энэ нь төрийн өндөрлөгүүд төсвөөс байнга идэж уудгийн дэргэд бол ёстой “нохойн баас” шиг юм болов уу даа.

Монголын Үндэсний фронтынхон энэ сарын наймны өдрийн цуглаан жагсаалын үеэр төр засагт хандаж шаардлага хүрүүлсэн юм.  Тэдний шаардлагын гол агуулга нь өнөөгийн УИХ үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаа тул өөрөө тарах, Ардын түр хурлыг  байгуулж хоёр танхимтай парламентын тогтолцоотой болох зэрэг байр суурьтай байлаа. Эдгээр шаардлагынхаа хариуг тэд удахгүй авч олон нийтэд зарлах биз.

Генерал Б.Баярмагнайгийн фронтоо орхиж явах болсон цаад жинхэнэ гол учир шалтгааны талаар хүмүүс одоо янз бүрийн тааваг дэвшүүүлж байна. Юун түрүүнд, өнөөгийн улс төрийн борих орчин, олигархи эрх баригчдын ямарч муу юм хийхээс буцахгүй заваан араншин нь ингэж Үндэсний фронтыг хагалан бутаргаж байна гэж үзэх хүн цөөнгүй ажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Цэргийн нэдсэн холбоо гэдэг төрийн бус байгууллагыг толгойлж байгаа. Энэ холбооны орон нутгийг хариуцсан дарга нар голцуу тухайн аймаг, сумын засаг ноёд юм. Харин Х.Баттулга нь Монголын Ардчилсан холбоог олон жил удирдаж, ард түмнийхээ эв санааны нэгдлийн билэг тэмдэг, үүнийг бүрэн хангах үүрэг бүхий Ерөнхийлөгч болсон ч гэсэн энэ холбооныхоо тэргүүний ажлыг хэн нэгэнд  хүлээлгэж өгөөгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн хоёр том өндөрлөгт сууж буй хоёр эрхэм нь үндэсний хэмжээний ийм лут иргэний байгууллагуудыг удирдаж байна. Энэ сарын 8-ны өдрийн жагсаал цуглаанд очиж, маш идэвхтэй оролцсон хүмүүсийг зарим нь сайтар анзаарсан байх. Тэдгээр идэвх гаргагчдын дийлэнх нь Монголын Ардчилсан холбоо буюу Х.Баттулгын “цэргүүд” байв. Тэгвэл өөрийгөө “хурандаа” хэмээн алдаршуулах дуртай У.Хүрэлсүхийн удирддаг Цэргийн нэгдсэн холбооноос бас цөөнгүй хүн тэр өдрийн жагсаалыг өнгөлж яваа харагдсан. Эдгээрээс Б.Баярмагнай генералд аль аль тал нь таалагдаагүй болов уу. Цэргийн нэгдсэн холбоо нь мэдээж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дохиогоор ажиллана. Х.Баттулгын Ардчилсан холбооныхон У.Хүрэлсүхийн удирддаг намд угаасаа дургүй хүмүүс. Энэ хоёрын огтлолцол дээр аягүй бол гал гарахыг үгүй гэх газаргүй. Б.Баярмагнай генерал иргэдийнхээ жагсаал цуглааныг үймээн самуун болгож хувиргахгүйг хичээх нь зүйн хэрэг. Үндсэний фронтоос шаардаж буй шаадлагын хариу нь хүмүүсийн санаж хүссэн хэмжээнд гарч чадахгүй бол Ардчилсан холбооны партизануудаар суурилсан жагсаал цуглаан цаашаа улам эрчимжиж, тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгоход хүрч болзошгүй юм. Тэгээд ч энэ тухайгаа тэд ил шулуухан хэлж байлаа.

Нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй нөхцөл байдал нь эдийн засаг, санхүүгийн туйлдалтай хослоод улам хүндрэх төлөвтэй боллоо. Иргэдийн төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алдарч шавхагдаад дуусах тийшээ болчихож. Иймэрхүү орчинд хийж буй улс төрийн тэмцэл зөөлөн байх магадлал тун бага юм. Хэрвээ Үндэсний фронтынх нь толгойд цэргийн генерал цолтон байж байгаад хурц ширүүн мөргөлдөөнд хүрэх аваас Олон улсын түвшинд Монголын нэр хүнд улам л муудах нигууртай. Б.Баярмагнайгийн хувьд ийм л төлсөөллөөр фронтоо удаан хугацаагаар орхихыг хүссэн болов уу. Энэ нь иргэдийн бас нэг хэсгийнх нь таамаг төдий зүйл юм шүү дээ. Тэр угаасаа хатуужил тэвчээрээр бол баргийн хүн барахааргүй эр юм шүү. Гэхдээ энэ удаа тэр гэр бүлдээ анхаарах амьдарлын шаардлага гэсэн тайлбартайгаар фронтоо орхиж байна. Үүнээс өөр элдэв юм хэлсэнгүй. Хожмын нэг өдөр харин мань эр илүү бодитой олон учир шалтгааныхаа талаар тоочин өчиж таарах биз ээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Б.Пүрэвсүрэн: Мөнгөө төлөхгүй л бол дан хөгжим бичээд миний аялгууг хэн ч тоглохгүй, урлаг ийм болчихсон
Б.Пүрэвсүрэн: Мөнгөө төлөхгүй л бол дан хөгжим бичээд миний аялгууг хэн ч тоглохгүй, урлаг ийм болчихсон
 
Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Ээлжит бус сонгуулийг эсэргүүцсэн АН-ын бүлэг, МАН-ын 30 чуулганыг бойкотолж, засгийг хамгаалж байна...

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Өөрөө тодрох увдистай эх түүх мину

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​