fbpx Онцлог татвар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 48 секунд

Онцлог татвар

Олон орны төр засгаас нийгмийн өртөг нь өндөр болдог учир иргэдийнхээ зарим хэрэглээг, тухайлбал согтууруулах ундаа, архи тамхи, мөрийтэй тоглоом, авто машин, дизелийн түлш гэх зэрэг тодорхой бараа, үйлчилгээг хязгаарлах зорилгоор үйлдвэрлэгч болон нийлүүлэгчдэд онцгой татвар ногдуулдаг.

Хэрэглэгчээс бус, борлуулагчаар нь дамжуулан авдаг болохоор энэхүү шууд бус татварын учрыг хүн бүр мэддэггүй. Гэхдээ онцгой татвар нь улсын төсвийн том орлогын нэг, юунд ч зарцуулж болдог тул их онцлог татвар.

Монгол улс онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг хуультай болохоос биш, хурааж авсан орлогоо яг юунд зориулах, хэрхэн зохицуулах тухай хууль журам байдаггүй.

Автобензин болон дизелийн түлшний онцгой татварыг монголын Засгийн газар жишээ нь үнэ хязгаарлах хэрэгсэл болгов. Энэ татвар нь агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндэд учруулах хохирлыг багасгах, эсвэл замын ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг зорилготой болохоос, үнэ зохицуулдаг улс төрийн хэрэгсэл биш юм.

Тэгвэл бүх төрлийн тамхи, согтууруулах ундааны онцгой татварыг хаашаа, юунд хэрэглэдэг, энэ татвар нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахад яаж нөлөөлдөг тухай хүн бүр мэддэггүй, асуудлыг сөхөж хардаггүй ажээ.

ТАТВАРГҮЙ БАРААНЫ “ТАТВАР”

Гадаадаас бэлгэнд авчирдаг барааны нэг жишээ бол виски. Учир нь вискийг энгийн дэлгүүрээс авах нь гадаад, дотоодын “татваргүй” (duty-free) барааны дэлгүүрээс авснаас наад зах нь 2-3 дахин үнэтэй. Нэг литр вискиний өртгийг задлан харъя. Монголд үйлдвэрлэдэггүй энэ барааны өртөг нь хил дээр ирэхдээ 15 доллар буюу 36,750 төгрөг гэж жишиг болгон тооцоолж болно.

Тээврийн зардлыг нь 2,000 төгрөгөөр тооцоод, гаалийн тусгай (бусад барааны адил 5 биш, 15-40 хувиар) татвар төлөөд өртөг нь 44,560 төгрөгт хүрнэ. Нэмээд нэгжид хуульчлан ногдуулдаг онцгой татварын 19,400 төг, НӨАТ-ын арван хувь мөн нийслэлийн 1% татвар ороод ойролцоогоор 70,000 төгрөг болно.

Харин “татваргүй” барааны дэлгүүрт өөрийн өртөг нь 38,750 төгрөг буюу бараг хоёр дахин бага. Энэ бол хууль бус худалдаачдын хувьд маш өндөр унацтай бизнес. Татварын хэмжээ их байх тусам хууль бус худалдааны эргэлт, хэмжээ нь эрс нэмэгдэж, гэмт хэрэг ихэсдэг болохыг олон орны түүх харуулдаг. Хууль бус нийлүүлэлт газар авч шөнийн цэнгээний газар, ресторан, дэлгүүр, хувь хүн эдгээр барааг албан ёсны нийлүүлэгчдээс бус, албан бус эх үүсвэрээс авах сонирхолтой болдог байна.

Хууль журмаа сахиулж төдийлөн чадахгүй байгаа манайх шиг улсад онцгой татвар нэмэгдэх тусам хууль журмын дагуу үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын бизнес алдагдал хүлээж, ашиг нь буурдаг. Харин “хар захын” бизнес цэцэглэж, төсвийн онцгой татварын орлого нь буурдаг юм. Чанаргүй, хуурамч бүтээгдэхүүн элбэгшихийн хэрээр хэрэглэгчид ч эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Албан бизнес эрхлэгч, хэрэглэгч, төр бүгдээрээ хохирол хүлээж байхад, хууль бус наймаачид, тэднийг дэмжигч авлигачид татваргүй барааны “татварыг” завшиж байгаа хэрэг юм.

Онцгой татварын түвшинг хэт өндөр болгосноор хууль бус худалдаа цэцэглэн хөгждөгболохыг өнөөдөр ч гэсэн Европын улсуудын хооронд хувь хүмүүсээр дамжин эрс нэмэгдэх болсон архи, тамхины жижиглэнгийн худалдааны өсөлт харуулж байна. Монголд татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлээ хямдхан зарах тухай зарлал нийгмийн сүлжээ, орцны хаалган дээр ч харагдах боллоо.

АРХИ ТАМХИНЫ ОНЦГОЙ ТАТВАР БА ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ

Онцгой татварын жил бүрийн өсөлт нь импортын бүтээгдэхүүний тоо хэмжээ, татварын орлогын дүнг бууруулахаас гадна согтууруулах ундааны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг хандлагатай байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2014 оны тайланд 15-аас дээш насны нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээгээрээ Монгол улс 191 улсаас 83-т жагсжээ. Согтууруулах ундааг цэвэр спиртэд шилжүүлж гаргадаг энэ тайлангаар нэг хүний хэрэглээ жилд 6.8 литрт хүрсэн бөгөөд, нийт хэрэглээний 70 хувь нь нэрмэл ба цагаан архи аж.

Эдүгээ манай улсад цагаан архи болон бусад согтууруулах ундааг 48 аж ахуйн нэгж үйлдвэрлэж байна. Сүүлийн хоёр жилд манай улсын пивоны дотоодын үйлдвэрлэл 8 хувиар өсөж, экспорт 2 дахин өсөж, импорт 60, хэрэглээ 4 хувиар тус тус буурсан байна.

Дарсны үйлдвэрлэл 28, импорт 30, хэрэглээ 33 хувиар тус тус өсжээ. Архины үйлдвэрлэл 3, импорт 36, хэрэглээ 4 хувь тус тус өссөн ч, экспорт 2 дахин буурсан байх юм. Тэгвэл архи, согтууруулах ундааны онцгой татвар 2017 онд 180 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноосоо 5 хувиар өсөж, татварын нийт орлогын 3 хувийг бүрдүүлжээ. Монголчуудын пивоны хэрэглээний буурсан хурдаар архиных өсөж, дарсных нь архиныхаас 8 дахин огцом өссөн байна.

Монгол улсад согтуурал, архидалт газар авч, нийгмийн дэг журам зөрчих, ноцтой гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэл гаргах, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх болсон нь ухаалаг, зохистой хэрэглээг сурталчилж ойлгуулах, хэвшүүлэхэд шинэ аргаар хандах, шинжлэх ухааны үндэслэл, судалгаатай арга хэмжээ авахыг зүй ёсоор шаардаж буй.

Хууль бус худалдааг зогсоох, согтууруулах ундааны хэрэглээг багасгахын тулд олон улс хэрэглээний соёл нэвтрүүлэхэд анхаарч, насанд хүрээгүй хүүхэд залууст мэдлэг олгох, бүтээгдэхүүний танилцуулга, үйлдвэрлэлийн түүх зэрэг мэдээллийг олон нийтэд хүргэх, зохистой хэрэглээг бий болгоход нөлөөлж болох юм. 

Дээр хэлсэнчлэн онцгой албан татварын зарцуулалтыг тусгайлан заасан хууль манайд байдаггүй. Гэхдээ Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 9.1 дүгээрт “Архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл, боловсролын байгууллага бүх төрлийн сурталчилгаа явуулах үүрэгтэй” гэж заасан байдаг.

Ядаж эдгээр байгууллагуудад архи болон согтууруулах бүх төрлийн ундааны онцгой татварын орлогын тодорхой хэсгийг олгох, зарцуулсан тайланг нь гаргуулж нийтэд мэдээлж байхаар дүрэм журам гаргаж мөрдүүлэх нь зүйд нийцэх юм.

Д.Жаргалсайхан

 

 

Баянхонгор аймгийн Заг сумын экс засаг дарга хахуулийн хэргээр шүүхэд дуудагджээ
Баянхонгор аймгийн Заг сумын экс засаг дарга хахуулийн хэргээр шүүхэд дуудагджээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​