“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр.
Өнөөдөр Монголоос хоёр бөх барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр шөвгийн наймд Ираны Резра Атритай барилдан, 4:1-ээр ялагдлаа. Хэрвээ Ираны бөх шигшээд шалгарвал Э.Бэхбаярт дагаж барилдах боломж бий.