“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилсээр. Өнөөдөр Токиогийн дэвжээнд Монголын гурван бөх барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдөж буй манай улсын тамирчин Б.Болортуяа мөнгөн медалийн төлөөх барилдаанд Японы бөх М.Мукаидатай учраа таарч, 3:6 харьцаагаар ялагдал хүлээлээ.
Иймд тэрбээр хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо.