Нийслэлд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын I тунд нийт хүн амын 72.8%, II тунд 66.2% хамрагдаад байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 992,165 иргэн вакцины бүрэн тунд хамрагдсан бол
- 2,128 жирэмсэн эх,
- 12-15 насны 32,551,
- 16-17 насны 16,877 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 20 цэг ажиллаж, 7,905 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Харин улсын хэмжээнд нийт хүн амын 61.4% буюу 1,998,415 хүн вакцины бүрэн тунд хамрагдаад байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.