Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 957 тохиолдол шинээр батлагдсан байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 309 нь нийслэл хотод,
- 648 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өчигдөр 1,991 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.