fbpx Барилгын материалыг хүнсний бүтээгдэхүүнтэй хольж ачсан зэрэг зөрчил гаргасан зургаан тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх эрхийг цуцалжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 18 секунд

Барилгын материалыг хүнсний бүтээгдэхүүнтэй хольж ачсан зэрэг зөрчил гаргасан зургаан тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх эрхийг цуцалжээ

Ачаа тээврийн эргэлтийг цаашид хэрхэн сайжруулах талаар Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

Тэрбээр "Замын-Үүд боомтыг ногоон бүс болгох тал дээр ажиллаж байгаа. "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г хэрэгжүүлж, төрийн ажилчдыг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Хилийн боомт, хилийн мэргэжлийн ариутгах хаалгыг ашиглалтад оруулаад 10 гаруй хонож байгаа.

Экспорт, импортын бараа эргэлтийг нэмэгдүүлэх, эздэд нь барааг шуурхай олгох тал дээр арга хэмжээ авч байна. Гаалийн харилцаа үүсгэснээс хойш 24 цагийн дотор эздэд нь барааг олгох ажлыг хийж байгаа.

Экспортын 100 орчим машин өдөрт хилээр нэвтэрдэг байсан бол 110 болсон. Харин импортын машины хувьд 100 байсан бол 190 болж өссөн. Төмөр замын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Төмөр замаар импортын бараа эргэлт харьцангуй нэмэгдэж байгаа. Цаашид улам сайжруулна. Зам тээврийн дэд сайд өнөөдрөөс ирж ажиллана.

Эрээний гааль болон боомтын зөвлөлтэй яриа хэлэлцлүүд хийгдэж байгаа" гэв.

Замын-Үүд дэх Боомтын зөвлөл тээврийн зардлыг гурав дахин бууруулах буюу 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан талаар мэдээлж байсан.

Энэхүү шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Наймдугаар сарын 4-ний өдрөөс хойш нийт 700 гаруй жолоочтой гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд жолооч нар ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх ёстой. Наймдугаар сарын 4-нөөс хойш 400 гаруй тээврийн хэрэгсэл гэрээгээ байгуулаад улсын хилээр нэвтэрсэн байна.

Гэрээ хийсэн 18 тээврийн хэрэгсэл Замын-Үүд боомтоор орж ирсэн. Хууль хяналтын байгууллагууд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Хариуцлагын гэрээний 6.6-д тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар хязгаарлана. 18 тээврийн хэрэгслээс 13 нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Үлдсэн таван тээврийн хэрэгсэлд хууль хяналтын байгууллагууд хяналт шалгалтыг хийж байна. Үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Замын-Үүд сумын боомтын зөвлөл Эрээний боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж байна.

Ширмэн хаалт ачих нэрийдлээр барилгын материал, галд тэсвэртэй тоосго тээвэрлэх нэрээр хүнсний бүтээгдэхүүн, авто замын хяналтын цэгт байрлуулах тээврийн хэрэгслийн гадаргуугийн халдваргүйтгэл хийх байгууламж ачих нэрээр хүнсний нарийн ногоо, барилгын материал хамт ачсан тохиолдол тус тус гарсан тул нийт зургаан тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг зургаан сарын хугацаагаар цуцалсан" гэв.

БШУЯ: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ СУРГУУЛИУДАД АЖИЛЛАХ СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
БШУЯ: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ СУРГУУЛИУДАД АЖИЛЛАХ СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​