fbpx ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 8 секунд

ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан ХСҮТ-д ажилласан юм. Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар "Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын газрыг чөлөөлөх асуудлыг мэргэжлийн байгууллага, газрын алба, ИТХ-аар оруулж, баталгаажуулан, Засаг даргын захирамж гаргана” хэмээсэн. Тэгвэл Хотын даргын гаргасан 2021 оны 250 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас яаралтай газар чөлөөлөх чиглэлээр ажиллаж, гарааш өмчлөгч иргэдэд удаа дараа шаардах хуудас хүргүүлжээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр “Өнгөрсөн жилээс хойш гарааш эзэмшигч иргэдэд 4-5 удаа газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн. Гэвч өдийг хүртэл тухайн иргэд газраа чөлөөлөөгүй тул тус гараашнуудыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлээд байна” гэв. Өнөөдөртөө цагдаагийн алба хаагчдын хяналт дор гараашны хаалгыг авах бөгөөд эзэмшигч иргэдэд эд зүйлсийг нь хүлээлгэн өгөх, ирж аваагүй тохиолдолд түр хугацаанд журмын хашаанд хадгалах юм. Чөлөөлсөн газар дээр хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв барьж байгуулахаар төлөвлөөд байна.

ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “ХСҮТ-ийн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо болоод хавдар өвчний тохиолдол одоогийнхоос эрс бага байлаа. Гэтэл өнөөдөр ХСҮТ-өөр нэг өдөрт 5-6 мянган хүн үйлчлүүлдэг, өндөр ачаалалтай эмнэлэг болсон. Ийм нөхцөл байдал нь хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах хүсэлтэй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, эмнэлэгт үзүүлэх боломж нөхцөл нь бүрддэггүй. Тиймээс ХСҮТ-д хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Энэ асуудлыг тухайн гарааш эзэмшигчид ойлгож, хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Мянга мянган иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал гэдгийг ойлгоорой” хэмээн хэллээ.

Цаашид 21 аймагт хавдрыг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх төвтэй болохын тулд тэдгээрийг зангидах нэг гол төв нь энэхүү хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн төв байх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​