fbpx МАН Хэнтийд Н.Энхбаатарыг нэр дэвшүүлэх магадлал өндөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 39 секунд

МАН Хэнтийд Н.Энхбаатарыг нэр дэвшүүлэх магадлал өндөр байна

Хэнтий аймаг, Сонгино Хайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 2021 оны 10-р сарын 10-нд явагдахаар товлогдсон.

Уг нөхөн сонгуулиудад оролцохоо улс төрийн 9 нам, нэг эвсэл илэрхийлж, СЕХ-д бүртгүүлэх үйл явц үргэлжилж байна.

Хэрэв Сонгуулийн Ерөнхий Хороо тэдний хүсэлтийг хүлээн авбал Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Үнэн ба Зөв нам, ШИНЭ нам, Дэлхийн Монголчууд нам, Гэр Хороолол хөгжлийн нам, ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн электорат" эвсэл, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам, Ард Түмний Олонхийн Засаглал Нам, Иргэний Зориг Ногоон намууд УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэн оролцох боломжтой болно.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын нөхөн сонгуулиудад хэнийг нэр дэвшүүлэх вэ? гэдэг асуулт МАН, АН-д өрнөж байна.

Эрх баригч МАН-ын хувьд хамгийн олон горилогчтой нь тодорхой. Тодруулбал МАН-ын Даргын зөвлөх, өмгөөлөгч Л.Батжав, МАН-ын Нарийн Бичгийн Дарга Н.Энхбаатар, Соёлын Дэд Сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Н.Ганбямба, Хэнтий аймгийн МАХН-ынТүмтийн Дарга асан, МАН-ын Бага Хурлын гишүүн С.Ононбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Энхбаярын Батшугар нарын нэрс МАН-ын удирдлагуудын түвшинд яригдсан юм байна. Улмаар улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гэнэтийн өөрчлөлт гарчихгүй л бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслах, зөвлөхийн ажил хийж байгаад "МИАТ" ТӨК-д дэд захирлаар хэсэгхэн ажиллан, улмаар МАН-ын төв аппаратад шилжсэн Н.Энхбаатарыг Хэнтий аймаг буюу УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхээр үндсэндээ санал нэгдсэн тухай эх сурвалж өгүүлж буй юм.

Н.Энхбаатар нь МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаанаар МАН-ын Нарийн Бичгийн Даргаар томилогдох хүртлээ Намын байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан аж.

МАН-ын Удирдах Зөвлөлийн зарим гишүүд, Ерөнхийлөгч, МАХН-ын дарга асан Н.Энхбаярыг хүндэтгэн, ээжийнхээ төрсөн нутагт нэр дэвших сонирхол байгаа эсэхийг саналыг нь сонсох, тандахын завсар асуужээ.

Гэвч Н.Энхбаяр УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд харин Үндсэн Хуулийн өөрчлөлтийн төсөл дээр сууж ажиллах л хүсэл байгаа гэж хариулсан байна.

Тэгвэл Ардчилсан Нам Хэнтийд хэнийг нэр дэвшүүлэх вэ?

О.Цогтгэрэл даргатай гэх АН нь Монгол Улсын Ерөнхий Сайдын зөвлөх асан М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлнэ гэх авч тэднийг СЕХ бүртгэхгүй байх магадлал өндөр байгаа.

Харин С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг Дарга асан Ж.Оюунбаатар, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга асан Ц.Баатархүү нарын нэгийг УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх аж. Мөн хэрэв АН өөрийг нь нэр дэвшүүлэхгүй бол Э.Бат-Үүл өөрийн туслах, зөвлөхүүдийн удирддаг Гэр Хороолол Хөгжлийн Намаасаа уг сонгуульд нэр дэвшинэ гэх хувилбар бий, иймээс ч Гэр Хороолол Хөгжлийн Нам Хэнтийд болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн гэх яриа тус намынхны дунд гарчээ. Гэвч үнэндээ энэ үйлдэл нь надад боломж олгохгүй бол би Гэр Хороолол Хөгжлийн Намаасаа нэр дэвшиж, АН-ын саналыг хуваана шүү гэсэн түүний шантааж болов уу? гэх тайлбар илүү магадлалтай юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид уг УИХ-ын нөхөн сонгуульд оролцох сонирхол бий гэх авч тэрээр эцсийн шийдвэрээ гаргаагүй болохыг эх сурвалж өгүүлж байна.

Э.Мягмар

эх сурвалж: sonin.mn

Гамшиг нүүрлэсэн дэлхий
Гамшиг нүүрлэсэн дэлхий
 
Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​