fbpx Хоёр Солонгосын 50 жилийн өмнө салж хагацсан хүмүүсийн сэтгэл шимшрэм уулзалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 2 секунд

Хоёр Солонгосын 50 жилийн өмнө салж хагацсан хүмүүсийн сэтгэл шимшрэм уулзалт

    Энэ үйл явдал бол маш өндөр ач холбогдол бүхий, сэтгэл догдлуулам уулзалт байлаа. Түүнийг орон нутгийн 1300 гаруй, гадаадын 400 орчим сэтгүүлчид сурвалжилж байжээ.Өмнөд болон Хойд Солонгос тасарч салсны улмаас 50 гаруй жил бие биенээсээ хагацаж амьдарсан хүмүүс уулзсан гээд төсөөл дөө! Энэ урт хугацаанд тэд хоорондоо захидлаар харилцаж, утсаар холбогдох ч боломж байсангүй.

2000 оны наймдугаар сарын 15-нд БНАСАУ-ын далбаа бүхий онгоц Өмнөд Солонгосын Кимпо олон улсын нисэх буудал дээр газардав. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан өөрсдийн ойр дотныхноос Өмнөд Солонгост амьд мэнд байгааг мэдсэн хүмүүс тэр онгоцоор иржээ.

Дараа нь тэрхүү онгоц Өмнөд Солонгосоос 100 хүнийг Хойд руу хүргэсэн байна. 50 гаруй жилийн турш хагацал амссан ах эгч, аав ээж, хань ижилтэйгээ уулзах тэр агшныг юутай ч зүйрлэмгүй... Тухайн үед уг уулзалтаар ирэгсдийн ихэнх нь 60 хол гарсан настай, зарим нь бүр 80 дөхсөн ч хүмүүс байв. Тэд ойр дотныхоо хайрт хүмүүстэй хамгийн сүүлд, бүр хүүхэд байхдаа л уулзаж байсан аж.

Тэрхүү АЛДАРТ УУЛЗАЛТ ердөө дөрөвхөн хоногийн хугацаатай байсан бөгөөд үүний дараа тэд салан өөр өөрсдийн амьдардаг улс руугаа буцах ёстой байлаа. Иймд тэд энэхүү алт шиг 4-хөн хоногт өдөр шөнөгүй ярилцаад ч ярих зүйлс нь дуусахгүй байв. Мөн энэ уулзалтын үеэр тэдний дэргэд эмч сувилагч нар хяналт тавин ажиллаж байв. Магадгүй, бүгд өндөр настангууд учраас хэн нэг нь сэтгэл хөдлөлийн цочролд орох магадлал их байж.

Тэр үеийн тоо баримтаас харахад, 60-аас дээш насны 690 000 хүн, 70-аас дээш насны 260 000 хүн өөрсдийн ойр дотныхонтой салж хагацсан байжээ. Хойд Солонгос дахь хамаатан садантайгаа уулзах хүсэлтээ Өмнөд Солонгосын 76 000 иргэн гаргаж байснаас тодорхой шалгуур шаардлага хангасан 100 хүнийг сонгон авч уулзуулсан байна.

Тэдний нэг – 82 настай Ян Жин Юл. Тэрээр Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар түүний дүү Ян Ван Юл Хойд Солонгост амьдардаг бөгөөд өөрийн ойр дотныхныг эрж хайж байгааг олж мэдсэн аж. Бага дүү нь 1950 онд Сөүлийн Их сургуульд суралцаж байхдаа хоёр Солонгосын дайны үед алга болсон байна. Түүнээс хойш ямар ч сураг ажиг гараагүй аж. Гэтэл 50 гаруй жилийн дараа ийнхүү ах дүү хоёр уулзалдах нь тэр!

73 настай Ли Пок Ён өөрийн 70 настай эхнэр болон хоёр хүүтэйгээ уулзжээ. Том хүү нь 5 настай, бага нь 2 настай байхад тэд салж хагацсан аж. Солонгосын дайны үеэр Ли унадаг дугуй худалдаж авахаар явлаа гэж хэлээд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэнэ. Тэр цагаас хойш түүний тухай хэн ч, юу ч олж сонссонгүй. Ийнхүү он удаан жил хүлээсэн учрал болов. Чихрийн шижин, саажилт өвчтэй болсон эхнэр нь олон жилийн турш өөрийг нь зовоож байсан асуултаа түүнд тавилаа: Яагаад унадаг дугуй авахаар ийм урт удаан явсан юм бэ?

69 настай Ли Чон Пил 1950 онд дунд сургуулийн сурагч байхдаа гэр бүлийнхнээсээ хагацан салж, сураггүй алга бологсдын тоонд орсон аж. Харин одоо тэрээр Өмнөд Солонгост амьдардаг 99 настай ээж болон ах, эгч нартайгаа уулзсан байна. Гэвч хөөрхий, насан өндөр болсон ээж нь түүнийг огт таньсангүй...

Энэ мэтчилэнгээр, тухайн уулзалттай холбоотой маш олон сэтгэл хөдлөм түүхүүд байдаг аж. Түүнийг орон нутгийн болон гадаадын олон теле сувгууд нэвтрүүлж байжээ. Тэрхүү уулзалтыг харсан хэн бүхэн баяр бахдлаасаа болж нулимс дуслуулж байсан аж.  АМЬДЫН ХАГАЦАЛ юм

                                                                                                            Эх сурвалж Шуурхай.мн

 

 

”+17”-ийн Жижгээ: Төв цэнгэлдэхт хөөсөн чихэр зарж байсан үе  надад бий
”+17”-ийн Жижгээ: Төв цэнгэлдэхт хөөсөн чихэр зарж байсан үе надад бий
 
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

ШХАБ-ын талаар барууныхан юу гэв?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​