fbpx 1.9 их наядаар “дайлуулсан” хүүхдүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 43 секунд

1.9 их наядаар “дайлуулсан” хүүхдүүд

Монгол Улс хүүхдүү­дээ 1.9 их наядаар дайл­жээ. Энэ мэдээг сонсоод багахан тоо бодоход хүр­гэв. 2018 оны төсвийн нийт зарлагыг 9.6 тэрбум байхаар өнгөрсөн онд УИХ-аар баталсан. Төс­вийн нийт зарлагын 16.9 хувь буюу 1.6 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулна. Энэ нь 82 сургууль, 127 цэцэрлэг барих төсөв юм. Нийгмийн халамжийн салбарт 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийг 119.5 төг­рөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа. Дээр нь малчдын тэтгэврийн насыг урагшлуулж, үүнд нэмж зарцуулагдах 44.6 тэрбум төгрөгийг Тэтгэврийн санд шил­жүүлэх прогнозыг гаргажээ.

Боловсрол, нийгмийн халамж гэсэн хоёр том сал­барын нэг жилийн зар­лага нийлээд дээр өгүүлсэн 1.9 их наядад чүү чамай дөхөж очиж байна. Улсын нэг жилийн төсвийн 20 орчим хувь­тай тэнцэх ийм их хөрөн­гийг өнгөрсөн 26 жилийн хугацаанд хүүхэд хамгаалал, халамжийн үйлчилгээнд зарцуулсан тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газ­­рын удирдах албан тушаалтан ярихыг сонс­сон юм. Тэрээр “Үйл ажил­­лагаагаа эргээд тай­лаг­­нахаар бензин, хоолонд л хамаг зардал яв­чих­сан байдаг. Өнөөд­рийг хүртэл хүүх­дийн хөгж­лийг дэмждэг үйлчил­гээ байх­гүй. Тиймээс энэ жилээс бодлогоо энэ чиг­­лэлд тодор­­хойлж аж­лууд эхлүүлж байна. Нэн түрүүнд 50000 өрхөд судал­гаа хийнэ” гэлээ. Хожуу ухаарсан нь ч хүүх­дийн хөгжил ямар чухлыг олж хараад ажлаа эхлүүлж бай­гаа нь яамай. Энэ бай­гуул­лага дангаараа бодлого тодор­хойлогч, сан­хүү­жүүлэгч биш уч­раас бурууг тохох гэсэн­гүй. Харин хүүхдэд нэр­лэж ирсэн мөнгө хоол, бензин­д дуус­чихдаг нь анхаа­рах асуудал. Нэг талаар хүүхдийн төлөө ажиллаж байгаа хүмүү­сийн зайлшгүй гаргах зардал энэ, мөнгөөр үнэлэгдэшгүй үр дүн хүүхдүүдэд гарсан гэж найдаж болох. Харин нөгөө талаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьд­рах, сурч боловсрох наад захын язгуур эрх­ийн асуудлыг одоо ч ярь­­саар байгааг харахад төрийн бодлого дэндүү чамлалттай. Ямартаа ч өнгөрсөн 26 жилийн турш 1.9 их наядаар дайлуулсан хүүхдүүдийн төрхийг нэг харъя.

Монгол Улс 1.2 сая хүү­хэд­тэй, нийт хүн амын 35.8 хувийг эзэлдэг. Эрх зүйн үндсэн акт болох Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүмүү­жил төлөвшил олж авах эрхийг албан ёсоор хууль­чилжээ. Үүнийг гүйцэтгэх үүрэг хүлээсэн субьект нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзагч болон төр.  Үүнийг дүгнэхийн тулд дараах хоёр жишээ хангалт­тай.

 

БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТОЙРСОН 1.9 ИХ НАЯД

 

Бага насны 27 хүүхэд 3-7 жилийн турш бэлгийн хүчирхийлэлд автсан гээд бод доо. Өсвөр биш бага нас. Улсын ерөн­­хий прокурорын газ­рын Сургалт, судал­гааны төвийн Гэмт хэр­гийн шалтгаан нөхцлийн судлах хүрээлэнгийн захирал, ахлах прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаагийн Хүүхдийн халдашгүй байдлын эс­рэг гэмт хэрэг буюу бэл­гийн хүчирхийллийн та­лаарх илтгэлийг цааш лавшруулж харвал ганц­хан жилийн дотор энэ төрлийн хэрэг дөрөв дахин өсчээ. Бага насны хохирог­чдын 2.8 хувь буюу 1-3 настай зургаан хүүхэд, 9.4 хувь буюу 4-6 настай 20 хүүхэд, 37.1 хувь буюу 7-10 настай 79 хүүхэд, 50.7 хувь буюу 11-13 настай 108 хүүхэд байна. Бэлгийн хүчирхийлэлд хөвгүүд хохирогч болсон зургаан хэргийг хуулийнхан шал­гажээ. Дорноговь айм­гийн Замын-Үүд суманд ой найман сартай хүү бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг нийгмийг цочроож, олон мянган эцэг эхчүүд хүүхдийн эрхийн төлөө жагсахад хүргээд байна. Ингэхээс ч аргагүй. Хүчин­гийн гэмт хэргийн үр дагавар хэзээ ч арилдаггүй, магадгүй хохирогчийн ирээдүйн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл уч­руул­ж байдаг онцгой хор хохиролтой гэмт хэр­гийн төрөл. Хохирогчдын 10.8 хувь буюу бага насны 23 хүүхэд бэлгийн замын халдварт өвчин туссан, 5.6 хувь буюу бага насны 12 хүүхэд жирэмсэлсэн, 4.2 хувь буюу бага насны есөн хүүхэд гэмтлийн дараах дарамтат эмгэг, хүчирхийллийн дараах сэтгэл гутрал, сэтгэл гутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэг зэрэг сэтгэцийн эмгэгтэй болсныг илтгэлд онцолжээ.

 

УНААЧ ХҮҮХДИЙГ ТОЙРСОН 1.9 ИХ НАЯД

 

Хүйтний улиралд хур­­дан морь уралдуулж хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчиж байна, хөдөлмөрийн тэв­чишгүй хэлбэр хэмээн НҮБ-аас сануулга хүр­тэл өгөөд байхад манайхан хурдан морио уралдуулсаар байгаа юм. Уралдааны үеэр хүүхдийн толгой болон мөч гэм­тэх, яс хугарах, дотор эрхтэн доргих өвчлөл түгээмэл. Хүүхдийн бие физиологит шууд бусаар үүсэх өвчлөлүүд олон. Тодруулбал, хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсдэг, цаашлаад төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүргэх эрсдэлтэй гэж мэргэжлийн эмч тайл­барлаад байгаа. Нэг жилд гэхэд уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн гэсэн оноштой 300 хүүхэд гэмтлийн эмнэлгийн хаал­гыг татдаг гэсэн тоо баримтыг НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангаас мэдээлэх болсон.

Захын хоёр жишээ татахад л ийм. Нэрлэвэл өөр ч олон жишээ бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд-сурч боловсрох-нийгэмших эрх, цэцэрлэггүй гэртээ суугаа хүүхдүүд, сургууль завсардалт, авто машины осол гээд хүүхдийн эсрэг “ажиллагаа”-ны урт дараа­лал үүснэ. Ингээд харах­аар Монголын төр, эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хүүхдээ хам­гаалж чадахаа больжээ. Энэ бүх бэрх­шээлийн хажуугаар өнөөх санхүү­жил­тийн 1.9 их наяд тойроод явчихсан болол­той. Үнэндээ энэ их зар­дал хоол, бензиндээ дуусчихсаныг гайхах хэрэг­гүй. Зөв, тууштай бод­лого бо­ловс­руулчихдаг бол бага­хан зардлаар ч хүү­хэд хам­гаалал, хөгж­лийн үйлчилгээг бий болгочихож болно. Энэ жил гэхэд УИХ-аар уй­лаан майлаандаа тулж байж хүүхэд хамгааллын салбарт 500 сая төгрөг төсөвлөсөн байсныг таван тэрбумд хүргэлээ хэмээн парламент дахь эмэгтэй гишүүд цээжээ дэлдэж харагдсан. Бодлогоо зөв тодорхойлоогүй л бол 500 сая ч бай, таван тэрбум ч бай нэг жилийн дараа дахиад хоол, бензинийхээ тооцоог нийллээд суух нь гарцаагүй.

 

Б.Энхзаяа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ингэсэн ч Ч.Ганзориг нар ялаас мултрах уу?
Ингэсэн ч Ч.Ганзориг нар ялаас мултрах уу?
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​