fbpx Нэг кг гялгар уут 850 төгрөг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 21 секунд

Нэг кг гялгар уут 850 төгрөг

Айл бүр өдөрт 5-6 ширхэг гялгар уут хэрэглэдэг байна. Тэгвэл бид хэрэглэсэн гялгар уутаа нэг килограммыг нь 850 төгрөгөөр худалдах боломжтой гэдгийг уншигч та мэдэхгүй байх. Гялгар уутыг худалдан авч дахин боловсруулдаг “Пластик центр” үйлдвэрээс сурвалжлага бэлтгэлээ.
Дэлхий дээр секунд тутамд 160 мянган гялгар уут хэрэглэгддэг байна. Харин түүний 1-3 хувь нь дахин боловсруулагддаг байна. Харин манай улс үйлдвэрлэгч орон биш учраас бидний хэрэглэж буй бүтээгдэхүүний ихэнх нь импортоор орж ирдэг. Орж ирсэн бүтээгдэхүүнүүд бүгд гялгар ууттай. 2020 оны гаалийн байгууллагын мэдүүлснээр Монгол Улсад жилдээ 400 тонн буюу 500 мянга гаруй ширхэг нийлэг уут болон уутны бэлдэц импортоор орж ирдэг байна. Өөр нэгэн судалгаа дурдахад Манай улсад дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна гэсэн тооцоо гарчээ. Үүний 75 хувийг импорт эзэлж байгаа юм. Тэгвэл хог хаягдлын 36 хувь нь хүнсний хаягдал, 22 хувийг пластик материал буюу хуванцар сав, гялгар уут эзэлж байна. Айл өрхийн хог хаягдлын 60 хувийг дахин боловсруулах боломжтой байдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ бид хогоо ангилж хаядаггүйгээс энэ хэмжээний хог хөрсөнд хаягддаг гэсэн үг. Тэгвэл “Пластик центр” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдаж, хаягдал гялгар уут буюу нийлэг хаягдлыг дахин боловсруулах хуванцар хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлжээ. Ийнхүү Монголдоо анх удаа хаягдал гялгар уут дахин боловсруулан бохирын сав болон бохирын худгийн дахин боловсруулсан хуванцар иж бүрдлийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн юм. Тус үйлдвэр нь анх бүх төрлийн шон, хайс, траншейны таг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр “ТЧМ” ХХК нэртэйгээр байгуулагдаж байжээ. Ингэхдээ тэд хаягдал гялгар уутыг дахин боловсруулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байв.

Энэ тухай “Пластик центр” ХХК- ийн үүсгэн байгуулагч С.Чинбат “Анх аав, хоёр дүүгийн хамтаар хаягдал гялгар уут дахин боловсруулан бүх төрлийн шон хайс траншейний таг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. Энэ үед компани маань “ТЧМ” ХХК нэртэй байсан бөгөөд 2016 онд “Пластик центр” ХХК болгон өөрчилж хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн чиглэлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн юм.

ЖИЛД 780-800 ТН ХАЯГДАЛ ГЯЛГАР УУТ БОЛОВСРУУЛДАГ

“Пластик центр”-ийн хувьд хогийн том цэгүүд болон хаягдал худалдан авдаг жижиг цэгүүдээс гялгар уутыг худалдан авч өдөрт 4-5 тонн гялгар уутыг дахин боловсруулдаг байна. Харин жилдээ 780-800 тонн хаягдал уутыг боловсруулж эх дэлхийгээ хайрлах үйлст хувь нэмрээ оруулдаг тухайгаа хэлж байсан юм. Мөн Монголын анхны нүхэн жорлонгийн хуванцар кольцо, доторлогоо, септик танкныг үйлдвэрлэдэг байна. Энэ тухайгаа С.Чинбат “Монгол Улсад хамгийн их олдоцтой түүхий эд болох гялгар уутан дээр суурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Мөн эцсийн бүтээгдэхүүн маань ч хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн байх ёстой гэж үзэн нүхэн жорлонгийн кольцо, доторлогоо зэрэг 10-15 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүн болон үйлдвэрийн хувьд монголдоо анхдагч гэдгээрээ онцлог. Мөн бүтээгдэхүүнүүдээ жилээс жилд сайжруулж, чанартай болгох тал дээр байнга анхааран ажиллаж ирлээ. Манайх хаягдал гялгар уутыг нийслэлийн гурван том хогийн цэг, хоёрдогч түүхий эд худалдаж авдаг иргэд, үйлдвэр, аж ахуй нэгжээс түүхий эдээ бэлтгэдэг. Ер нь хуванцар кольцо гэдэг нэршлийг монголд анх бий болгож хэрэглэгчийн хүртээл болгон өнөөдрийн хүрлээ” гэсэн юм.
Тэд өнгөрсөн хугацаанд 500 тонн орчим гялгар уут дахин боловсруулжээ. “Бохирдлоор бид бохирдлын асуудлыг шийдвэрлэнэ” уриатайгаар нүхэн жорлонгийн доторлогоо болон бохирын хуванцар иж бүрдэл зэрэг бүтээгдэхүүнээрээ 800 гаруй өрхийн хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэсэн байна.

ХОГ АНГИЛАН ЯЛГАХ ЗӨВ МЕНЕЖМЕНТ ДУТМАГ

“Пластик центр” ХХК хог ангилан хаях савыг “Өнгө нэмье” ТББ хамтран томоохон сүлжээ дэлгүүрүүд болон гудамжинд байршуулсан билээ. Гэвч энэ нь үр дүнд хүрч чадаагүй гэнэ. Энэ талаар С.Чинбат “Хог ангилан хаях сав байршуулсан байхад бусад хогуудтай нийлүүлж хаяж байсан. Бүр ялгах аргагүй болтол нь хийдэг байсан. Гадуур хэд хэдэн ангилж хаях боломжтой хогийн савыг байршуулсан боловч дээрх асуудлууд дахин тулгарсан. Тиймээс хог ангилан, ялгаж хаях зөв менежмент хэрэгтэй байна. Мөн иргэд маань багахан ч болов ухамсартай болоосой гэж хүсдэг” гэв.

0 РҮҮ ТЭМҮҮЛЬЕ

Саяхан дэлхийн хүн ам найман тэрбумд хүрсэн сайхан мэдээ дуулсан ч нөгөө талаараа энэ олон хүний хэрэгцээг эх дэлхий маань хангаж чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байна. Таамаглалаар 2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ. Тиймээс 2050 он гэхэд хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийг 0 болгохгүй бол дэлхийн дундаж температур 1.5-2 хувиар нэмэгдэх магадлалтай. Дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр нийт амьтдын 90 хувь нь устах, байгалийн гамшгууд 3-5 дахин ихсэх, дулааралтай холбоотой олон өвчлөл үүсэх аюул бидэнд ойрхон байна. Тэгвэл энэ цаг үед дэлхийн 190 гаруй орон 0 рүү тэмүүлж байгаа бөгөөд манай улс ч эдгээр улсын нэг болохоо зарласан. Гялгар уутны хэрэглээтэй холбоотойгоор 2019 онд Засгийн газраас 0.035 мм-ээс нимгэн уутыг хэрэглээнээс халах зорилгоор нийлэг уутны хэрэглээг хязгаарлах 189 дүгээр тогтоолыг баталж хэсэг хугацаанд хэрэгжсэн. Зарим иргэд будаагаа халаасандаа хийгээд явж байна зэргээр хөгжилдөж байсан үе саяхан. Тэгвэл энэ хууль удаан үргэлжлээгүй. Удаан жилийн насгүй хуулиас илүүтэй хогоо ангилж хаях боломжийг судалж ажил хэрэг болгох нь нэн тэргүүний ажил юм.


Энэ талаар БЗД 14 хорооны Мандахнаран хотхоны иргэн Г.Халиун “Миний хувьд солонгост амьдарч байгаад саяхан Монголд ирсэн. Хогоо ангилаад тус тусад нь хаясан ч бүгдийг нь нийлүүлээд нэг хогийн саванд хаядаг. Харин сүүлийн үед хуванцар сав, гялгар уут, сүүний сав зэрэг ангилсан хогоо худалдан авдаг газруудад өгдөг болсон. Ингэснээр СӨХ-ийн мөнгө, тогны мөнгөө хогоо тушаагаад олдог болсон” гэсэн юм.
Байр бүр иргэдтэйгээ хамтран гялгар уут, хуванцар сав зэргээ ангилж худалдвал СӨХ болон тогны мөнгөө олох боломжтойг дээрх жишээнээс харж болно.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Туркийн иргэд: Энэ бүхэн хувь тавилан биш, чанаргүй барилга л буруутай
Туркийн иргэд: Энэ бүхэн хувь тавилан биш, чанаргүй барилга л буруутай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​