fbpx А.Цагаанхүү: Эдийн засгийн реформ хийхийн өмнө хөгжлийн чиглэлээ тодорхойлох нь чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
19 минут 19 секунд

А.Цагаанхүү: Эдийн засгийн реформ хийхийн өмнө хөгжлийн чиглэлээ тодорхойлох нь чухал

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Жинхэнэ мөс зүсэгчид, нийгмийн хөгжлийг урагш чирэгчид бол энтерпренерүүд, шинийг санаачилж, сорилтыг даван туулж, амжилтад хүрэгсэд байдаг. Энэ удаагийн зочноор Хөрөнгө оруулалт санхүүгийн зөвлөх, эдийн засагч А.Цагаанхүүг урьж, ярилцлаа.

1990 оны өмч хувьчлалын алдааг давтвал хөгжил урагшлахгүй

Блиц:

Боловсрол:

-Хөрөнгө оруулалт санхүүгийн зөвлөх, эдийн засагч мэргэжилтэй

-Бизнесийн удирдлагын магистер зэрэгтэй

-Нягтлан бодох бүртгэл /2011/

-“Энх Орчлон Их Сургууль”

-“Улаанбаатар Монгол”

-Бизнесийн удирдлагын магистр (2014)

-Солонгосын “Санмyн” их сургуулийн Санхүүгийн их сургууль

-Менежмент, Өмнөд Солонгос

-“Үнэт цаас, бондын зах зээл” сургалт

-Монголын хөрөнгийн бирж (2013)

Эрдэм шинжилгээний ажил

-Монгол Солонгосын хөрөнгийн зах зээлийн ялгаа ба харицуулалт Вектор автомат санхүүгийн модел (2014)

Ажлын туршлага:

-2024-2025 онд Санхүү хөрөнгө оруулалтын зөвлөх

-2023-2024 онд Улаанбаатар сүлжээний орон сууцны үл хөдлөх хөрөнгийн үүсгэн байгуулагч

-2021-2023 онд Шинэ таван шар төслийн санаачлагч

-2021 онд “Intellect Investment групп”-хөрөнгө оруулалт төслийн менежментийн компанийн үүсгэн байгуулагч

- 2016 -2019 онд “ТЭСО”-ийн хөрөнгө оруулалтын зөвлөлийн гишүүн, Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, гадаад худалдааны хэлтсийн ерөнхий менежер

- 2015 онд “Ай Ти Зон” ХХК-ийн гадаад харилцааны худалдан авах ажиллагааны менежер

- 2012-2014 онд Худалдаа хөгжлийн банкны байгууллагын борлуулалт, мэдээллийн менежер

-2014-2016 онд Солонгосын Монголын эдийн засаг бизнесийн нийгэмлэгийн оролцогч,олон улсын хурал

-2006-2007 онд "Атар 3" ХАА-н хөдөлгөөн усалгааны тариалангийн төслийн шинжээч.

-Манай улс 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, чөлөөт эдийн засаг руу шилжих шилжилт хийсэн энэ үеэс эдийн засгийн реформ гэдэг зүйлийг эхлүүлсэн гэж болно. Энэ шилжилт одоо ч үргэлжилж байна. Шилжилтийг удаан, алдаатай хийсэн гэж үздэг.

Үүний нэг тод жишээ нь өмч хувьчлал. Өнөөдөр эргээд харахад өмч хувьчлалаас оносон зүйл алга. Шилжилтийн алдаа одоо ч давтагдсаар байна. 1990 онд цэнхэр, ягаан тасалбар олгох нэрээр өмч хувьчлалыг дутуу хийсэн. Өөрөөр хэлбэл, өмч хувьчлалыг гүйцэт хийгээгүйгээс тухайн үед хувьчилсан үйлдвэрүүд дампуурч барилгууд нь үлдсэн. Өнөөдөр Засгийн газраас төрийн өмчийн 14 компанийг хувьчилна гэдгээ зарласан. Эхнээсээ IPO хийж эхэлсэн. Гэвч энэ хувьчлал 1990 оны өмч хувьчлалын алдааг давтахаар байна.Эдийн засгийн шинэчлэлийг том зургаар нь харвал тухайн улс орон өөрийнхөө давуу талыг эхлээд олж харах хэрэгтэй. Хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо хүртэл тоонд сайн уу, монгол хэлний хичээлд илүү юу гэдгээс шалтгаалж мэргэжлээ сонгодог.

Тэгвэл манай улс 1990 оноос хойш яаж хөгжих чиглэлээ огт тодорхойлж чадаагүй. Шууд чөлөөт зах зээлийн эдийн засгийн шилжилтийг хийсэн. Үүний сөрөг буюу сул талын нөлөө өнөөдөр илүү мэдрэгдэж байна. Тэгэхээр эдийн засгийн реформ хийхээсээ өмнө Монгол Улс юуг илүү сайн хийж чадах уу, бид юу үйлдвэрлэх үү, дэлхийн зах зээлд юугаар оролцох гэдгээ тодорхойлох нь нэн чухал.

Бидний хөгжлийн ялгарах давуу тал уул уурхай, мал аж ахуйн үйлдвэрлэл гэдэг. Гэвч бид уул уурхайн чиглэл бариад дэлхийд дээгүүр байр эзлэх тоглогч улс болно гэвэл яагаад ч чадахгүй. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээр ялгарах боломжтой юу гэвэл бид 100 хувь импортын хамааралд байна. Тухайлбал, хуурай сүүнийхээ 60 хувийн Шинэ Зеланд улсаас авч байна. Тиймээс эдийн засгийн реформ, татварын чөлөөлөлт хийхээс өмнө хөгжлийнхөө үндсэн чиглэлээ тодорхой болгох хэрэгтэй. Одоогоор манай хөгжлийн хамгийн ойр салбар уул уурхай. Гэхдээ үүний өмнө олон улсын худалдаа, геополитикийн асуудлыг анзаарах хэрэгтэй болж байна.

Саяхан АНУ улс Ираныг бөмбөгдсөн нь бодлогын том өөрчлөлт хийж байгаа харагдлаа. Ингэснээр дэлхийн чиг хандлага өөрчлөгдөж байна. Юу гэсэн үг вэ гэвэл өмнө бид нэг дор хамтдаа нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэг, нэгэндээ зардаг тогтолцоотой нийгэм бүтээж байсан бол одоо бүсийн зохион байгуулалттай бүтцийн шинжтэй шилжилтийг хийж байна.Тэгэхээр манайх АНУ болон европын бүсэд биш Хятад, ОХУ улс гэсэн мөнхийн хоёр хөршийнхөө бүсийн бодлогод хүссэн ч хүсээгүй ч автаж эхэлж байна. Хятад улс дэлхийн хамгийн том худалдааны тоглогч. Иран болон Украйны дайн Хятад, АНУ-ын худалдааны дайны үр дүн нөлөөгөөр үүссэн. Харин манайх ДНБ-нийхээ 90 хувийг Хятад руу экспортолдог. Тухайлбал, сайн, чанартай нүүрсээ ямар ч нэмүү өртөг шингээхгүйгээр түүхийгээр нь гаргадаг. Тэгвэл бид цаашдаа энэ түвшнээсээ ахих уу, хөрөнгө оруулалт хийх үү гэсэн хоёр шийдэл дээр байна. Энэ тохиолдолд бид ямар арга замаар хөрөнгө оруулалт хийх вэ гэж ярих атал төрийн өмчит уул уурхайгаа хэнд өгөх вэ гэдэг дээр л маргаан өрнөдөг. Уг нь манайх зэс, өнгөт металл буюу газрын ховор элементийн нөөц ихтэй. Алтны ашиглаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй олон лицензүүд байна. Тиймээс нэн түрүүнд эдгээр лицензүүдийг амилуулж эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.

Төрийн өмчит компаниудыг Олон улсын биржээр IPO хийж худалдах хэрэгтэй

- Өмнөх алдаагаа давтахгүйгээр зөв хувьчлал хийх хэрэгтэй. Сая Төрийн банкны 5.0 хувийг дотоодын зах зээлд зарах ажил хийсэн. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Хэдийгээр татан төвлөрүүлсэн хөрөнгийг нээлттэй компани болгож засаглал, менежментийг нь сайжруулахад зарцуулж буй ч ард түмнээс таван хувь буюу 4-5 тэрбум төгрөг татах нь хувьчлал биш. Учир нь ард түмэнд байгаа мөнгийг төр татаж өөртөө төвлөрүүлнэ гэдэг нь хувьчлалын үр дүнд сөргөөр нөлөөлнө. Үнэхээр хөрөнгө татах гээд байгаа бол Олон улсын биржээр 34 хувиар IPO хийж зарах хэрэгтэй. Ингэснээр зөв хувьчлалын систем болж улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх юм.

Би Солонгос, Монголын хөрөнгө оруулалтын ялгаа, зарчмуудыг судалсан туршлагатай. Тодруулбал, хоёр улсын хөрөнгийн зах зээлийг харьцуулж судалгаа хийсэн. Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр ТОП20 индексээс өөр бүтээгдэхүүнтэй компаниуд алга. Энэ нь Монголын ард түмэн дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулъя ч гэсэн бүтээгдэхүүн байхгүй учраас хөгжих боломжгүй, зогссон байдалтай байна. Уг нь Монголын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржид ашиглагддаг it систем болон дэлхийн том гэсэн хөрөнгийн биржүүдээс консалтинг буюу “но хоу”суурилуулсан хэдий ч бодит байдалд сүүлийн хоёр жилд шинээр IPO зарлагдаагүй. Өнөөдөр нийт санхүү, банкны зах зээлийн 70 орчим хувийг арилжааны банкнууд бүрдүүлж байгаа бол 7-8 хувийг нь л хөрөнгийн зах зээл бусад санхүүгийн бүтээгдэхүүний хэрэгсэл, бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь төрийн бодлого, өмч хувьчлал анхнаасаа буруу явсны үр дүн алдаа одоо болтол үргэлжилж буйтай холбоотой.

Банкууд хувьцааныхаа 34 хувийг гадаадын банканд өгч зээлийн хүүгээ бууруулах алхам хийх хэрэгтэй

-Арилжааны банкны тухай ярихын тулд макро эдийн засгийг ярих ёстой. Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлт эерэг сайн мэдээтэй байна. Тухайлбал, түүхэндээ анх удаа 7.0 тэрбум ам.долларыг Монгол банканд хадгалж байна. Эдийн засаг 6.5 -аар өссөн, инфляц нэг оронтой тоонд ирсэн гэх мэт. Гэвч бодит байдалд эсрэгээрээ тухайлбал, арилжааны банкны зээлийн хүү 22, ББСБ-ынх 35 хувьтай маш өндөр байна. Үүний цаана манай төр, ард түмнээсээ баян байгаа бол эсрэгээрээ хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид нь мөнгөгүй, ядуу хэвээрээ байна. Ямар ч бизнес хийдэг хүн 22 хувийн хүүтэй зээл аваад дээр нь татварын 10 хувь, нэмээд НӨАТ-ын 10 төлж улмаар хүүгээ төлөөд бизнес хийх юм бэ. Нийт 40 хувь нь барааны өртөг болох татвар, зээлийн хүү, НӨАТ-т өгч байна.Татвар, банкны хүүд үндсэн барааны өртөгт шингэж явдаг. Өнөөдөр Монголын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварын хэмжээ, хөгжингүй Европын орнуудтай дүйцэхүйц хэмжээнд очсон.

Тиймээс бид хамгийн түрүүнд арилжааны банкны хүүг бууруулах ёстой. Ингэхийн тулд Төв банк бодлогын хүүгээ бууруулж төрд эргэлдэж байгаа, төрийн өмчит компаниудад болон төсөл хөтөлбөрүүдэд зориулж байгаа мөнгийг хувийн хэвшилтэйгээ хамтран төсөл хэрэгжүүлэх, зээлэх байдлаар шилжүүлэх хэрэгтэй.

Арилжааны банкнуудын хүү өндөр байх хоёр шалтгаантай. Нэг нь Төв банкны бодлогын хүү, нөгөөх нь мөнгө босгож буй зардал. Сүүлийн үед гаднаас зардал өндөр валютын /6-6.5 хувийн хүүтэй/ 500 орчим мянган ам.долларын бонд босгож байна. Хөрөнгө татах зардал их байх тусам хүү өндөр тогтох үндэслэл болдог. Арилжааны банкнууд гаднаас өндөр зардалтай зээлийн эх үүсвэр босгохын оронд мөнгө зээлээд буй гаднын банкнуудыг Монголдоо оруулж ирэх нь хүүгийн зардал бага байх боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөгжлийн банкнууд манайд орж ирж бизнес эрхлэгчдийг дэмжвэл хүүгийн зардал буурч улмаар хүү буурна гэсэн үг. Тиймээс гаднын банкийг оруулах нь зөв. Ингэхдээ дотоодын арилжааны банкнуудтай өрсөлдөх хэмжээний банкнуудыг биш хөгжлийн болон хөрөнгө оруулалтын том мега төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чадвартайг нь оруулах хэрэгтэй.

Монгол Улс хөгжихгүй байгаа хамгийн том шалтгаан бол 1990 оноос хойш бид арилжааны банкны системийг задалж чадаагүй.Тэгэхээр шууд гадаадын арилжааны банк оруулж ирэхээсээ урьтаж, хувь, хувьцаа дээрээ гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл, өөрсдийгөө бус зээлдэгч нараа бодож, гадаадын санхүүжүүлэгч байгууллагуудын хувьцаа эзэмшигчдийг оруулж ирэх тухай бодох хэрэгтэй. Хаан банк бол ганцаараа гурван арилжааны банктай тэнцэх хэмжээний 2.6 их наяд төгрөгийн үнэлгээтэй байна. Тодруулбал, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банк нийлээд Хаан банкны үнэлгээтэй тэнцэж байна. Ингээд харахаар дотоодын хэдхэн компани хоорондоо тоглож байна. Хувийн компаниуд огт хөгжихгүй, зээлээс зээлийн хооронд байна. Тийм учраас гадаадын банкийг оруулж ирэх шаардлагатай. Ингэхдээ арилжааны банкнууд хувьцаа дээрээ гадаадын банк оруулж, зээлийн орчин нөхцөлөө бууруулах нь зөв алхам гэж харж байна.

“Эрдэнэс таван толгой”-н IPO-г гадаадын хөрөнгийн биржид гаргаж засаглалын эрх мэдлийг нь задлах ёстой

-Төрийн өмчит компанийн засаглалын хамгийн муу жишээ гэвэл “Эрдэнэс Тавантолгой”. Улсаасаа том эрх мэдэлтэй. Тэгэхээр энэ компаниа дотооддоо IPO хийж эрх мэдлийг задлахаас илүүтэй гадаадын хөрөнгийн биржүүдээр задлах ёстой. Түүнчлэн IPO гаргахдаа хамгийн багадаа 34 хувийг нь задлах нь зөв. Ингэснээр бид гаднын менежментийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. 30 жил улс төрийн томилгоо хийгээд ард түмэнд өгөөжөө өгөөгүйгээр зогсохгүй үе, үед томилогдсон дарга нар нь хэрэгт ордог ийм л тогтолцоо явсаар байна. Тиймээс одоогийн хувьчлалыг зөв хийхгүй бол өмнөх байдлаар хийвэл дахиад л бүх муу зүйл давтагдах дүр зурагтай. Гадаадын зах зээл рүү IPO хийж чадвал геополитикийн эгзэгтэй үед бид нүүрсний үнээ тогтвортой барьж дэлхийн зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн нэмүү өртөг шингээсэн дараагийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү шилжинэ. Ийм байдлаар хувьчлалыг хийхгүй бол дараагийн 20 жилд бид энэ хэвээрээ байна. Одоо манай JDF 6.0 мянган ам.доллар. Өмч хувьчлалыг зөв менежментээр хийж чадвал JDF 10 мянган ам.долларт хүрнэ. Манай хөрш 5-6 сая хүн амтай Казакстан 20 жилийн өмнө манайхаас суралцаад явж байсан орон. Гэвч эдийн засгийн реформ, өмч хувьчлалаа зөв хийсний үр дүнд өнөөдөр Астанад Лондоны болон барууны бүх компанийн оффис байна. Харин манайд “Рио Тинто”-гийн оффисоос өөр юм алга. Энэ бол бодит ялгаа. Хэт их шинэ юм оруулж ирэх гэж хүчээ тарамдахын оронд суурь үндсэн асуудлаа зөв шийдэж, гаргалгаа нь тодорхой байгаа зүйлээ удаанаар хийсэн ч бид ойрын 10-20 жилд үсрэнгүй хөгжих боломжтой. Төрийн бүтэц данхайсан үед смарт, ухаалаг байх гээд янз бүрийн шинэ техник, технологи хөгжүүлэх нь зардлыг улам нэмэгдүүлнэ.

Манай үндэсний компаниуд лицензийн наймааны түвшинд байна

-Өнөөдөр Монголын бизнес уналтад орсон. Шалтгаан нь лицензэд суурилсан бизнес ихтэй. Дэлхийн хөгжингүй орнуудад лицензийн үнэ 0 төгрөг байдаг. Харин бүтээгдэхүүнээс олох татвар нь өндөр дүнтэй байдаг. Эсрэгээрээ Монгол Улсад лицензийн үнэ 50-60 орчим сая ам.доллар, нэмээд үйл ажиллагааны явц нь татвар, авлига ихтэй. Дэлхийн улсуудаас эсрэгээрээ байгаа тохиолдолд манай бизнес дэлхийд гарч чадахгүй тамын тогоондоо эргэлдсээр байна. Тухайн бизнесийг хийхийн тулд улсаас тусгай зөвшөөрөл авч байгаа тохиолдолд хадгаламжийн хүү өндөр байх нь гарцаагүй. Нөгөөтээгүүр, идэвхтэй үйл ажиллагаатай, хөрөнгийн хэмжээ буюу нийт актив нь нэг их наяд төгрөгөөс дээш дүнтэй байгаа “MCS”, “Таван богд” зэрэг үндэсний том компаниуд IPO гаргахгүй байгаа нь тусгай зөвшөөрөл үнэтэй байгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, би 2014 онд Солонгос, Монголын хөрөнгийн зах зээлийн ялгаатай байдлыг судалж байсан. Тэгвэл байдал өнөөдөр яг хэвээрээ, өөрчлөгдөөгүй. Мэдээж хэн ч гэсэн арай гэж олсон мөнгөө эрсдэл багатай 14 хувийн хүүтэйгээр хадгалах тухай л бодохоос биш дөнгөж байгуулагдсан компанийн хувьцаа худалдаж авч хөрөнгө оруулалт хийхийг хэн ч хүсэхгүй. Харин бодитоор Монголын том компаниуд болох “MCS” эсвэл “Таван богд” IPO хийвэл худалдаж авах нь өндөр байна. “Говь” ХК оны өмнө жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ хувьцааг худалдаж авна гэсэн мэдээлэл цацагдаж Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулга өгсөн. Монголд байгаа том компаниуд дүр төрх иймэрхүү л байдалтай байна.

Солонгосын үндэстэн дамнасан том корпорац болох “Samsung” эсрэгээрээ дэлхийн биржүүдэд хөрөнгө оруулалт хийж байна. Ялангуяа хүнд аж үйлдвэрийн салбарт. Сүүлийн үед чип үйлдвэрлэлд том, том хөрөнгө оруулалтыг хийж буй. Эдгээр хөрөнгө оруулалтаа дангаараа хөрөнгийн зах зээл дээрээс татаж байна. Чип үйлдвэрлэлийн гол түүхий эд зэс. Тэгвэл манайх зэсээ түүхийгээр нь экспортлохын оронд дахин боловсруулж “Samsung” болон “Apple” зэрэг компаниудтай шууд холбогдож нийлүүлэлт хийж яагаад чадахгүй гэж. Гэвч манай үндэсний компаниуд лицензийн наймааны түвшинд эргэлдэж байна.

Манай улсын зах зээл 30 их наяд төгрөгт л эргэлдэж байна. Гэвч энэ дүнгээ 35-40 их наяд болгохын төлөө биш. Харин энэ 30 их наядад хэн, хэн хэдэн хувийг эзлэх вэ гэсэн маргаан л яваад байдаг. Гэтэл Солонгос, Казакстан улсынх 30 нь аль хэдийн 40-50 болоод ДНБ-д эзлэх хэмжээ нь 10 мянган ам.долларыг давчихсан жишээтэй. Манай компани яаж хөгжих вэ гэхээс илүүтэй манай улс яаж хагжих вэ гэсэн эдийн засгийн бодлого, реформ хийх хэрэгтэй. Том компаниудыг үйл ажиллагаагаа тэлж, томроход нь лицензийн наймаа нь тээг болдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​