fbpx Кремлийг нөмөрсөн урвалтын давалгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 37 секунд

Кремлийг нөмөрсөн урвалтын давалгаа

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн дэд сайдын албан тушаалаас саяхан чөлөөлөгдсөн Денис Буцаев АНУ руу дүрвэжээ. Энэ бол Орос, Украины дайн 2022 онд эхэлснээс хойш олон давтамжтай ажиглагдаж буй үзэгдлийн нэг хэсэг. Нөгөөтэйгүүр энэ нь улс оронд тогтворгүй байдал ихсэх үед урвалт олноор гарч байсан Зөвлөлтийн үеийн түүхийг сануулж байна. Үүнийг ойлгохын тулд 1930-аад оны их хэлмэгдүүлэлт, дэлхийн хоёрдугаар дайны үеийн Барбаросса цэргийн ажиллагааны дараах эмх замбараагүй байдал, 1953 онд Йосеф Сталин нас барсны дараах үе, 1980-аад он буюу ЗХУ задран унахын өмнөх үеийг эргэн санах хэрэгтэй.

Эх орноосоо дүрвэхэд цор ганц шалтгаан хангалтгүй юм. Дүрвэгчдэд санхүүгийн бэрхшээл, удирдлагатайгаа санал зөрчилтэй байдал, шийтгүүлэхээс айх айдас зэрэг өөр олон хүчин зүйл нөлөөлдөг. Юу юунаас илүүтэй тухайн улс орны дэглэм тэсч тэвчихийн аргагүй болох нь хүнийг эх орноосоо дайжиж зугтахад хүргэдэг хамгийн том хүчин зүйл. Ийм асуудал ЗХУ болон өнөөгийн Орос шиг авторитар тогтолцоонд нийтлэг ажиглагдана.

Зөвлөлтийн үеийн нэгэн адил өнөөгийн Орос улс дахин дүрвэлтийн давалгаанд өртөж байна.

Өнөөдөр энэ дүрвэлт ил тод, эцсийн, газарзүйн гэсэн гурван хэлбэртэй илэрч байна. Ил тод дүрвэлт гэдэг нь дэглэмийг шүүмжилж, алдаа дутагдлыг нь ил гарган ярихыг хэлнэ. Эцсийн дүрвэлт гэдэг нь амиа хорлолт. Харин газарзүйн дүрвэлт гэдэг нь эсэргүүцлийн илэрхийлэл болгон эх орноосоо дүрвэх, эсвэл өөрөө цөллөгт явахыг хэлнэ.

Зөвлөлтийн үед эдгээр гурван хэлбэрийг ил, далд байдлаар бүгдийг нь урвалт гэж үздэг байв. 1930-аад оны сүүлээр Сталины удирдлага дор ЗХУ-д өрнөсөн их хэлмэгдүүлэлт, цэвэрлэгээний үеэр төрийн албан хаагчдын амиа хорлолт ихээхэн нэмэгдсэн. Харин үгээ хэлсэн, зугтсан хүмүүсийг ихэвчлэн шоронд хориж, эсвэл сэтгэцийн эмнэлэгт албадан эмчлүүлдэг байлаа. Орчин үеийн Орос улс энэ арга барилыг эргэн ашиглаж эхлээд байна.

Дүрвэлтийн гурван хэлбэрээс хамгийн ховор нь ил тод хувилбар. Ийм төрлийн дүрвэлтийн өртөг асар өндөр. Гэсэн ч сүүлийн үед анхаарал татахуйц жишээнүүд хэд хэд гараад байна.

Цөллөгт байгаа хүний эрхийн идэвхтэн Владимир Осекчины хэлснээр, Кремль 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа түүний үүсгэн байгуулсан "Gulagu.net" рүү оросуудаас дэмжлэгийн зурвас ирэх нь нэмэгдсэн. Мөн Оросын зарим хэвлэлд мэдээлж буйгаар, ФСБ буюу Дотоод аюулгүй байдлын албаны дотор хорлон сүйтгэх ажиллагаа болон тушаал зөрчих явдал нэмэгдэж, ажлаасаа гарахыг хүссэн ажилтнуудын тоо олшрох болжээ. 2023 оны зургадугаар сард Вагнерын тэргүүн Евгений Пригожины удирдан зохион байгуулсантай адил бослого дахин гарвал ФСБ-ийн ажилтнуудын цөөнгүй хувь нь Путины талд үлдэхээргүй болсон гэдгийг цөллөгт байгаа олигарх Михайл Ходорковский хэлжээ.

Эдгээр мэдээллийг шууд үнэн гэж батлах аргагүй ч Орос дахь ил тод эсэргүүцлийн хандлагатай нийцэж байгаа юм.

Эргэн сануулахад, Евгений Пригожин Оросын Батлан хамгаалах яамны дайны арга барилыг ил тод шүүмжилж байгаад, эцэст нь дээрх бослогыг зохион байгуулсан билээ. Улмаар бослогоос хоёр сарын дараа тэр онгоцны ослоор амиа алдсан.

Түүнчлэн Кремлийг дэмждэг байр суурьтай байсан хуульч Илья Ремесло саяхан гуравдугаар сард Путиныг хууль ёсны бус удирдагч хэмээн нэрлэж, огцрохыг шаардсан. Харамсалтай нь үүний дараахан түүнийг 30 хоногийн хугацаатай сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлжээ.

Дараа нь дөрөвдүгээр сард реалити шоуны од, нөлөөлөгч Викториа Боня улс орны бодит асуудлуудыг нууж байна гэж Путиныг шүүмжилсэн. Үүний хариуд Кремлийг дэмжигч телевизийн хөтлөгч түүнийг доромжилж, гадаадын агент гэж зарлахыг шаарджээ. Гэхдээ Боня Монакод амьдардаг тул түүнд аливаа хэрэг тулгалаа гэхэд өөрийг нь байлцуулахгүй шүүх магадлалтай.

Дүрвэлтийн хамгийн түгээмэл хэлбэр нь эцсийн дүрвэлт. Орчин үеийн Орост “цонхоор унах” гэдэг аймшигтай улс төрийн ёгт хэллэг гарч ирээд буй. Сэжигтэй үхлүүдийг ихэвчлэн аллага гэж таамагладаг.

Оросын зарим элит нэгэн цагт үнэнчээр хүчин зүтгэж байсан тогтолцоондоо эргэлзэж эхэлмэгцээ ил тод эсэргүүцэхээсээ илүүтэйгээр амиа егүүтгэх сонголт хийдэг байж магадгүй юм. Тэдний энэ эцсийн алхмыг улс төрийн дэглэмээс гарч буй нэг хэлбэр гэж ойлгож болно.

Гурав дахь хэлбэр буюу газарзүйн дүрвэлт гэдэг нь Оросоос явахыг хэлнэ. Байгалийн нөөц, экологийн дэд сайд асан Денис Буцаевын тохиолдол энэ хувилбарт багтана. Түүний Оросыг орхисон шалтгаан тодорхой. Тодруулбал, Буцаев авлигын мөрдөн шалгалтад холбогдож, ажлаа алдсан. Гэхдээ гүнзгий улс төрийн шалтгаан байсан эсэх нь тодорхойгүй.

Дайн эхэлснээс хойш Оросын цөөнгүй албан тушаалтан Буцаевын замаар явсан билээ. Тухайлбал, Газпромбанкинд удирдах албан тушаал хашиж байсан Игорь Волобуев болон НҮБ-д суугаа Оросын төлөөлөгчийн газрын дипломат Борис Бондарев нар албан тушаалаасаа татгалзаж, дэглэмээс ил тод зайгаа бариад буй.

Мөн дайны эхний есөн сарын хугацаанд Оросын тагнуул, аюулгүй байдлын албаны дор хаяж зургаан ажилтан ил тод дүрвэсэн. Тэдний дунд ГРУ, ФСБ, болон урьд өмнө хэзээ ч ийм тохиолдол гарч байгаагүй ФСО-ийн ажилтнууд байсан. Тэд Оросын засгийн газар авлигад идэгдсэн, дайны талаар үнэн мэдээллийг нуун дарагдуулсан гэх зэрэг шалтгааныг дуу нэгтэйгээр хэлж байсан юм.

Магадгүй ил тод зарлалгүйгээр чимээгүйхэн эх орноо орхисон дүрвэгсэд хавьгүй олон. Гадаадад байгаа дүрвэгчдийг онилсон түүх Орост нэг бус бий тул тэд чимээгүй байхыг сонгох нь ч аргагүй.

Эцэст нь, Оросын ихэнх албан тушаалтан дэглэмийг эсэргүүцсэн бодлоо дотроо хадгалдаг. Яагаад гэвэл Зөвлөлтийн түүх үе үеийн албан тушаалтнуудад эсэргүүцэл ямар аюултайг сургасан билээ. Гэвч тэд ямар нэгэн байдлаар дүрвэх сонголт хийсээр байна. Өнгөн талаасаа Кремль тогтвортой харагдавч дотооддоо гүн гүнзгий хагаралтай байна.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв
АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​