fbpx Д.Баярхүү: Түншлэх дараагийн орон зайн тухай эргэцүүлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 1 секунд

Д.Баярхүү: Түншлэх дараагийн орон зайн тухай эргэцүүлэл

Стратегийн 10 түнш

Монгол Улсын Ерөнхийлөгч Италид Төрийн айлчлал хийснээр манай улсын гадаад бодлого “Их 7” буюу G7 дотор бүрэн бүтэн болж авлаа. G7 бүлгийн гишүүдээс АНУ (Стратегийн гуравдагч хөршийн түншлэл), Япон (Тусгай стратегийн түншлэл), Герман (Стратегийн түншлэл), Франц (Онцгой эрхт түншлэл), Канадтай (Иж бүрэн түншлэл) түншилж чадсан, Их Британитай түншлэх замын зураглалтай, өөрөөр хэлбэл G7 бүлгийн 6-тай нь. Тэгвэл цаана нь ганц Итали үлдээд байсныг саяхны айлчлалаар гүйцээлээ. Түншлэх түншлэхдээ ямар нэгэн шат дамжлагагүйгээр (Тэгш эрхтэй түншлэл, Хамтын ажиллагааны түншлэл, Xарилцан нөхсөн түншлэл, Сайн хөршийн түншлэл, Өргөтгөсөн түншлэл, Иж бүрэн түншлэл, Өргөтгөсөн иж бүрэн түншлэл, Өргөн хүрээтэй түншлэл) шууд л Стратегийн түнш боллоо. Өнөөдрийг хүртэл Стратегийн түншлэл тогтоосон улс 10 байна. Ердөө сүүлийн хоёрхон жилд хоёр хоёроор эгнээгээ тэллээ. 2024 онд Герман, Казахстантай, 2025 онд Турк, Италитай.

Ингэхэд “Их 20”

G20, англиараа “The Group of Twenty, major advanced and emerging economies”. Нэн өндөр хөгжилтэй 19 улс орны Засгийн газар, Төв Банкнуудын албан бус клуб, форум. “19+2” буюу Европын Холбоо, Африкийн Холбоо багтана. G20 нь даян дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 85%, дэлхийн нийт худалдааны 75%, дэлхийн нийт хүн амын 3/2-ыг багтаасан хөгжил дэвшил, санхүү-мөнгө, магадгүй геополитикийн маш том орон зай болно.

Харин манай улс энэ 20 дотор хэнтэй нь түншилж, хэн нь орхигдсоныг сонирхвол:

сонин mn

сонин mn

Хэтдээ түншлэх гэдгээр Аргентин, Бразил, Индонез, Мексик, Саудын Араб, ӨАБНУ гэсэн 6 улс, мөн Африкийн Холбоо үлдэж байна.

Хятадын түншлэл

Манай өмнөд хөрш түншлэлийг хэрхэн хөгжүүлж ирсэн бэ гэдгийг Хятадын ГХЯ-ны сайтын архиваас сонирхъё. ХКН-ын ХХ хурлын үеэр зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд Гадаад хэргийн дэд сайд Ма Жаосюй танилцуулга (2022 оны байдлаар) хийхдээ өнгөрсөн 10 жилд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон улс 172 байснаа 181 болж өссөн, 10 жилийн өмнө дэлхийн 41 улс, бүс нутгийн байгууллагатай түншлэлийн харилцаатай байсан бол 2022 оны байдлаар 113 болж өссөн гэх харьцуулалт хийж байв.

Дэлхийн топ эдийн засаг бүхий тэрбум 400 сая хүн ам бүхий Хятад 113 улс, бүс нутгийн байгууллагатай түншлэлийн харилцаатай байгаа бол Италийг оролцуулаад манай улс ийм үзүүлэлтээр 21 улс, мөн Европын Холбоотой түншилсэн гэсэн үзүүлэлттэй байна.

Улс орны хөгжлийн түвшин, хүн амын тоо, олон улсын жин нөлөө гэж харьцуулбал мэдээж Хятадтай дүйхгүй. Гэхдээ манай улсын хувьд муугүй үзүүлэлт. Манай улс сүүлийн 3-4 жилд түншлэгчдийн эгнээг огцом тэлсэн. 2021 оноос тооцвол нийт 14 улстай шинээр түншлэл (ихэнхи нь шат алгасан) тогтоосон буюу өмнөх түншлэлээ шат ахиулсны дотор АНУ, Япон, Францтай, мөн саяхны Төрийн айлчлалаар Италитай тогтоосон түншлэлийн харилцааг (АНУ, Япон нь дотроо шат ахисан, Хятадтай шинэ агуулгаар баяжуулахаар санал нэгдсэн гэх мэт) онцгойлж авч үзэхээр байна.

Оросын түншлэл

ОХУ дэлхийн хичнээн улстай түншлэлийн харилцаатай тухай мэдээлэл хайж нэлээд ажил удлаа. Түншлэл тогтоох шалгуур хэмжүүр нь ондоо юм байна. Мэдээж үндэсний эрх ашгаа дээдэлж таарна. Түнш гэдгийг холбоотон гэдгээр орлуулах, эсвэл орлуулж ойлгуулах хандлага харагдаж байна. Оросын шалгуур нөхцөл нь юу вэ гэдэгт:

  1. Крым ба Украины дайнаас үүдэлтэй Оросын эсрэг санкцанд оролцож байна уу, оролцохгүй байна уу?
  2. Оростой олон улсын байгууллагад–жишээ нь БРИКС, ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоонд хамт байна уу, үгүй юү?
  3. Оростой визгүй зорчдог уу, үгүй юү?
  4. Крым ба Украины дайнаас үүдэлтэй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтад ямар санал өгсөн бэ?

Энэ талаар “Орос ба түүний холбоотнууд, геополитикийн өрсөлдөгчид ба түүний холбоотнууд, бусад нь. 2017 оны байдлаар” гэсэн гарчигтай лавлах баримт ruxpert.ru/ 02.05.2024 сайтаас олж авснаа буулгая. Гадаад бодлого судалдаг оросын мэргэжлийн шинжээчдийн сайт юм байна. Түнш гэдэг ангилалд багтахын тулд “Оросын ойрын холбоотнууд” (1),“Ойрын холбоотон болох өндөр магадлалтай улсууд” (2), “Орост маш эерэгээр ханддаг улсууд” (3), “Хэрэг дээрээ холбоотон” (4) гэсэн шалгуурыг давах ёстой юм байна. “Оросын ойрын холбоотнууд” гэдэгт Белорусс, Казахстан, Киргиз, Армен, Абхаз, Өмнөд Осет, Днестр хавийн БНУ, Донецкийн АБНУ, Луганскийн АБНУ гэж 9 улсыг нэрлэсний лав 5 нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөгүй, адаглаад хамгийн ойрын холбоотон Белорусс нь хүлээн зөвшөөрөөгүй, маргаантай улсууд байна. “Ойрын холбоотон болох өндөр магадлалтай улсууд” гэдэгт Төв Азийн хоёр улс Узбекистан, Тажикистан нэрлэгджээ. “Орост маш эерэгээр ханддаг улсууд” гэдэгт Серби, Сири, Венесуэл, Боливи, Никарагуа, Куба гэжээ.

“Хэрэг дээрээ холбоотон” гэдэг ангилалд Хятад, Монгол, БНАСАУ, Вьетнам, Энэтхэг, ӨАБНУ, Иран, Бразил, Аргентин, Эквадор гэсэн 10 улс нэрлэгдсэн ба Иж бүрэн түншлэлээ найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээгээрээ баталгаажуулсан Монгол Улс маань 4 дүгээр дэсийн де-факто холбоотон гэдэг ангилалд нь явдаг юм байна.

Хаа холын Латин Америкийн Эквадортой нэг зиндаанд гэхлээр эргэлзээ төрөхөөр юм. Цаашаа дэлхийн үлдэх бүх улс орнуудыг хувааж байршуулсан олон ангилал шалгуур байдгийг дурдвал “Төвийг сахисан найрсаг харилцаатай” (5), “Орост хоёр нүүр гаргадаг” (6), “Оростой төдийлөн мөргөлдөөн зөрчилгүй гэхдээ Өрнөдийн холбоотон” (7), “Европын орнууд ба Япон” (8) гэж бүлэглэхдээ Оросын эсрэг санкцыг дэмждэг боловч аядуу байр суурьтай гэж тодотгосон хэдэн улс байна. Тэгснээ “Оросын эсрэг санкцыг идэвхтэй дэмждэг Европ дахь АНУ-ын холбоотон” (9) гэсэн ангилал руу 10 улсыг оруулсны 9 нь экс-социалист орнууд байна. Төгсгөлийн ангилал нь “Өрнөдийн Англосакс орнууд” (10) гэдэгт дайснаа гэж үздэг, эсвэл дайсан болох магадлалтай АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландыг нэрлэжээ. Энд Оросын албан ёсны эх сурвалжаас бус судлаачдын албан бус сайтаас эшлэснийг анхаарна уу. Гэхдээ санаж сэрэхэд хэрэг болох жагсаалт хэмээн хувьдаа үзэж энд оруулсныг болгооно уу.

Төгсгөх үг

Төрийн тэргүүний Төрийн айлчлалуудад дагалдан явсан гадаад бодлогын экспертийн хувьд дүгнэхэд жишээ нь Италитай ямар ч шат дамжлагагүйгээр шууд стратегийн түншлэл тогтоосныг ихэд олзуурхаж байлаа. Хоёр тал санал нэгдэж чадвал ингэж болдог юм байна гэдгийн нотолгоо боллоо. Дараагийн түншлэл ойрхон байгаа юм байна гэх таамаг төрж байлаа. Манай улс нэн идэвхтэй гадаад бодлого явуулж байна. Гадаад бодлогын ололт амжилтууд дотоод бодлого, эдийн засаг, нийгмийн аж амьдралаасаа хол түрүүлж байна. Нүднээ илт харагдаж байна.

“Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улс” гээд Монгол, Итали хоёрыг нэрлэсэн шиг ийм үнэт зүйлтэй ямар ч улс оронтой түншлэх гарц нээлттэй байна.

Албан ёсны баримт бичигт өгүүлснээр, Төрийн айлчлалын хүрээнд Тунхагласан Стратегийн түншлэлийн хүрээнд Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн үр өгөөжөөр баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлэх, тухайлбал, хувцас загвар, ноолуурын салбарт тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний шилжилтийг дэмжсэн технологи зэрэг тэргүүлэх салбарт жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа нотоллоо. Чингэснээр экспортыг нэмэгдүүлэх шинэ гарцыг нээх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглах зэргээр хоёр орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ гэжээ. Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг:–Монгол, Италийн “Стратегийн түншлэл” харилцан ашигтай хамтын ажиллагааг салбар бүрт бэхжүүлж, ирээдүйн хөгжил, тогтвортой өсөлтөд түлхэц болж, ард түмний сайн сайхан, эв найрамдал, хөгжил дэвшлийг цогцлоох болтугай хэмээсэн нь зөв оновчтой дүгнэлт ажгуу.

Д.Баярхүү

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ
“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​